Өнгөрсөн хавар. Хаврын нэг сайхан нарлаг өдөр... Гэнэтийн аймшигт мэдээ найзад минь ирсэн юм. Түүний аав энэ хорвоогоос явж дахин хэззээ ч уулзаж чадахгүй болсон байсым.
Дөнгөж сая, бас нэгэн найзын минь ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хайрт ээж аав, нөхөр ,үүр хүүхдээ ийм залуухан байж гэнэтхэн орхиод явлаа.
Амьдралд хэзээ ч, юу ч тохиолдож магадгүй.
Магадгүй та өдөр болгон завгүй байж болно. Ээжтэйгээ, аавтайгаа, найзтайгаа, өөрийн тань амьдралд үнэтэй байр эзэлдэг хэн нэгэнтэйгээ уулзах завгүй явж байж магадгүй.
Бид над заримдаа өдөр болгон хийх ёстой гэсэн хичээл сургууль, ажил, өдөр тутмын жижиг сажиг зүйлээсээ болоод амьдрал дахь хамгийн чухал зүйлээ мартчихсан байхым даа.
Энэ өдөр таны сүүлийн өдөр юм шиг амьдар. Хайртай хэн нэгэндээ түүнийгээ хэл, ээждээ, аавдаа, эмээдээ өвөөдөө, найз нартаа, дүүдээ, эгчдээ, ахдаа....
Хэн нэгнийг хэрвээ та гомдоосон бол, сүүлийн тань энэ өдөр дуусахаас өмнө уучлал гуй.
Өдөр тутмын жижиг сажиг зүйлд баригдалгүй, өнөөдөр таны сүүлийн өдөр юм шиг аз жаргалаар дүүрэн, харамсахааргүй амьдраарай, анд минь !
No comments:
Post a Comment