Шинэ байрандаа орлоо, 2 хоног сайхан найз нөхдөө цуглуулж шинэ байраа дулаацуулав, ( нэг хүн амьдардаг байр учир зай багатай болохоор маргааш бас нэг хэсэг нь ирж House warming байх , тэгээд 3н өдөр гэсэн үг үү, хангалттай л халуун дулаан , warm гэртэй болох юм шиг байна)
Заа тэгээд хичээл эхлээд удаагүй байж байтал гэв гэнэт хар салхи айлчлан ирж шөнөжингөө шуурч, бороо орлоо, ямар аймаар байваа, нам унтаад өглөө босч ирээд цагаа хартал эхний хичээлээсээ хоцроход тун ойрхон байхын. Гэхдээ амжлаа, гэр сургуульд ойр байх ямар сайхан юмбээ.хэдхэн минутын дараа сургууль дээр ирчихсэн байхын.... Сургууль дээр очсон чинь Уучлаарай, Тэгшээ. Хар салхинаас болоор үдээс өмнөх хичээл орохгүй, ..... өөөөөөөөөөөө..... буцаал явлаа, интернэт байхгүй болохоор яаж мэдхэв дээ, хөөрхий. Одоо харин хайрт интернэт.ээ гэртээ залгуулж аваад, сэтгэл амар суужын, дахиад хар салхи болвол сургууль амрах үгүйг ямар ч асуудалгүй мэднээ гэж ...
Өнөөдөр гайхалтай юм хийлээ, ганцаараа бууз хийж хөлдөөж тавилаа шдээ, нээрээ. Маргааш найзууд ирнэ. Тэгээд хэдэн бууз хийж дуусаад, өөрийгөө толинд харсан чинь, хаха хохо хэхэ, тэгсэн ч гэсэн ямар ч байсан хийчихсэн юм чинь, би шүү :P
тэгээл дэмий ганц нэг юм үзээл, гадаа баахан япончууд нэг баяр тэмдэглэхийг сонсоол байж байсан чинь 6 цаг болж харанхуй болчихын, ямар хурдан байнаа. Ийм сайхан тайван , гэртээ амарсан өдөр 4 сар дуустал дахиж ховорхон л олдов байх даа. 4н сар болохоор нэг сайхан гэртээ өнөөдрийнх шиг тайван суунаа :))
8 comments:
Ёооё наад буузыг чинь би бүгдий нь идье.
Бүгдий нь идэж барвал дахиад ийм хэмжээтэйг хийж өгөөрэй:D
huuh buuz goyo haragdaj bn
say buuzaa bugdii ni jigneed idchihlee :)) goy bailaa :P
Муу хүн идсэнээ гэж...
kekekke tegshee toohguiee,
Зөв, ЭР ХҮН
ta nar mini yagaad l baahan hool bichchihsiimb dee, turuun tsoomoogiinhoor orj baahan eejiin hiisen hool unshij gedsee horjignuuljiigaad iishee orood irsen urdaas buuz XP harij hool idcheed irj net.d suuhaas daa, ene oir toirnii humuus buur tom haraad bolohoo bailaa :P
keke, bugdeeree mongoloo sanaad baigaan bailgui dee :)
Post a Comment