2008-04-11

гарчиггүй

Өнөөдрийн хичээлийн багш их л хөгжилтэй багш байлаа, хичээлээ ойлгогдохоор их ойлгомжтой бөгөөд энгийн жишээн дээр тайлбарлана, бас ч болоогүй үгнийхээ завсар бяцхан бяцхан хошигнол хавчуулчихна, япон багш гэхэд өмнөх багш нараасаа илүү чөлөөтэй санагдлаа, харин дүн дээр хэр зэрэг хатуу чангыг нь мэдэхгүй (гэхдээ гоё хичээлээ заадаг багш нар дүн дээр чангахан байх тохиолдол нэлээн их л дээ, хичээлээ сайн заасан болохоор сурагчидаас ихийг шаарддаг юм болов уу???)
яг хадуурах гэж байна, гол зүйлдээ орьё, багш маань мэргэжилдээ үнэнч үзэл бодолдоо тууштай байх ойлгомжтой, жишээгээ авч тайлбарлахдаа юм болгоныг эдийн засгийн нүдээр олж харж чадаад байх шиг санагдлаа, заримдаа энэ нь мэдээж хэтэрхий төвөгтэй байх л даа.

яг юунд итгэж, юуг өөрийн жинхэнэ чиглэл зорилго, чиг хандлаг мөрдлөгөө болгохоо мэдэхгүй будилж яваа өөрийгөө хараад "би хэзээ нэг ингэж өөрийн гэсэн бат итгэл үнэмшилтэй болж , түүнийгээ эрхэмжэлж явах болоо" гэж бодоод сууж байтал багшийн унших лекц чихний хажуугаар зүгээр л урсаж байваа хөөрхий.
Зөвхөн сонгосон мэргэжил биш , амьдралийн чиг шугам, лаг том сүртэй үг хэрэглэж хэлвэл "ертөнцийг харах үзэл" маань хэзээ төлөвших бол???
учраа олохгүй олон юм хөөцөлдөж байхаар нэг юманд үхтэлээ дуртай болоод зөвхөн тэрийгээ л гэдэг болвол гоё юм шиг ээ
тэр зүйл нь юу ч байж болно, эдийн засаг, хоол хийх, гоё гутал цуглуулах, ном унших, зураг авах, тоо бодох, гүйх, сагс тоглох, мандах нарыг харах ...гээд л ер нь юу ч байж болно,
тэр зүйлийнхээ төлөө гэж хичээж түүнийгээ хийх болгондоо таашаал баяр баясгалан аваад л ....
ямар ч юманд сонирхолгүй хүнээс хэд дахин илүү аз жаргалтай байж чадна.

No comments: