Японд ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн цөөнгүй байдаг бололтой. Ялангуяа манай метроны буудал дээр тийм хүмүүстэй их таардаг болохоор сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Яг мэргэжлийн зөв хэллэгээр юу гэж хэлдэгийг нь сайн мэдэхгүй ч татанги, суугаа тэргэн дээр байгаа хүүхдүүд, бас зүгээр байж байгаад л чанга чанга юм яридаг гээд л харахаар үнэхээр эвгүй. Зөвхөн тэднийг хараад биш хамт явж байгаа аав ээжийг нь хараад бүр ч их сэтгэл өвдхиймаа.
Өнөөдөр нэг настай өвөө хүүгээ бололтой нэг хүнийг дагуулж явж байлаа. хүү нь харахад 30 өнгөрсөн харагдах боловч дээр дурдсан хүмүүсийн адил тул олны дунд хашгираад л гар хөл нэлээн аймаар эвгүй хөдлөөд л ... хөөрхий тэр өвөөг үнэхээр их өрөвдлөө, одоо хүртэл бодохоор сэтгэлд үнэхээр аймаар юмаа. насныхаа эцэст үр хүүхдүүдээрээ халамжлуулах ёстой байтал өвчтэй хүүгийнхээ төлөө хурдан алхаж чадахгүй болтлоо хөгширсөн хэрнээ хүүгээ олны өмнө алдчихвий гэсэндээ гарыг нь чанга гэгч нь атгасаар шатаар муухан яваа нь харагдана...
No comments:
Post a Comment