Социологийн хичээл дээр (社会学)дээр аминэ, манганы тухай үзэж эхэллээ. Америкийн телевизийн олон ангитуудад нугасгүй надад дахиад л нэг хийх ажил гардаг байна шүү, кэкэкэ,
хичээлээ тарж ирээд л аймаар идэвхтэй үзэж эхэлдийн байна, бас найзаасаа мангааг нь зээлж уншаад л ...
Японд дээр үед хуйлсан урт цаасан дээр зураг зурж, үлгэр бичдэг байсан нь одоогийн манганы эхлэл болсон гэж үзэгддэг. Энэ нь явсаар хөгжсөөр одоогийн нийгмийн бас нэг онцлог соёл болтлоо хөгжсөн гэж хэлж болно.
Европийн орнууд, тэр дундаа францид японы манга, анимэ их дэлгэрсэн, нэлээн их уншигддаг. Монголд ч бас "Naruto" гарч байгаа гэсэн сураг байсан.
Надад анимэ, мангагийн нэг таалагдсан зүйл нь гэвэл юуг ч дураараа зохиож болно, юуний ч тухай байж болно, өөрөөр хэлвэл их чөлөөтэй гэхүүдээ, үйл явдал нь их гоё, бас зохиогчоосоо шалтгаалаад төрөл зүйл нь олон.
Нэг хөөрхөн нь гарах дүрүүдийнх нь байдал, нүүрний хувирал нь үнэн саак .
Нэг гэм нь цагийн дайсан байж магадгүй
2008-04-22
2008-04-19
бяцхан газар хөдлөлт
2008-04-12
хайр - чука
хамгийн их дуртай дуунуудын минь нэг. Үг нь үнэн гоё, энд анх ирчихээд байхдаа өдөр болгон сонсдог байж билээ
2008-04-11
гарчиггүй
Өнөөдрийн хичээлийн багш их л хөгжилтэй багш байлаа, хичээлээ ойлгогдохоор их ойлгомжтой бөгөөд энгийн жишээн дээр тайлбарлана, бас ч болоогүй үгнийхээ завсар бяцхан бяцхан хошигнол хавчуулчихна, япон багш гэхэд өмнөх багш нараасаа илүү чөлөөтэй санагдлаа, харин дүн дээр хэр зэрэг хатуу чангыг нь мэдэхгүй (гэхдээ гоё хичээлээ заадаг багш нар дүн дээр чангахан байх тохиолдол нэлээн их л дээ, хичээлээ сайн заасан болохоор сурагчидаас ихийг шаарддаг юм болов уу???)
яг хадуурах гэж байна, гол зүйлдээ орьё, багш маань мэргэжилдээ үнэнч үзэл бодолдоо тууштай байх ойлгомжтой, жишээгээ авч тайлбарлахдаа юм болгоныг эдийн засгийн нүдээр олж харж чадаад байх шиг санагдлаа, заримдаа энэ нь мэдээж хэтэрхий төвөгтэй байх л даа.
яг юунд итгэж, юуг өөрийн жинхэнэ чиглэл зорилго, чиг хандлаг мөрдлөгөө болгохоо мэдэхгүй будилж яваа өөрийгөө хараад "би хэзээ нэг ингэж өөрийн гэсэн бат итгэл үнэмшилтэй болж , түүнийгээ эрхэмжэлж явах болоо" гэж бодоод сууж байтал багшийн унших лекц чихний хажуугаар зүгээр л урсаж байваа хөөрхий.
Зөвхөн сонгосон мэргэжил биш , амьдралийн чиг шугам, лаг том сүртэй үг хэрэглэж хэлвэл "ертөнцийг харах үзэл" маань хэзээ төлөвших бол???
учраа олохгүй олон юм хөөцөлдөж байхаар нэг юманд үхтэлээ дуртай болоод зөвхөн тэрийгээ л гэдэг болвол гоё юм шиг ээ
тэр зүйл нь юу ч байж болно, эдийн засаг, хоол хийх, гоё гутал цуглуулах, ном унших, зураг авах, тоо бодох, гүйх, сагс тоглох, мандах нарыг харах ...гээд л ер нь юу ч байж болно,
тэр зүйлийнхээ төлөө гэж хичээж түүнийгээ хийх болгондоо таашаал баяр баясгалан аваад л ....
ямар ч юманд сонирхолгүй хүнээс хэд дахин илүү аз жаргалтай байж чадна.

2008-04-10
Охид бүсгүйчүүддээ
Бvсгvй та ирээдvйн ханиа сонгохдоо...
Хослон амьдрах жамтай хvний хорвоод сайн ханьтай байхыг эрмэлздэггvй эмэгтэй гэж байдаггvй биз ээ. Гэхдээ сайн ханьтай учрахын тулд эмэгтэй хvнээс єєрєєс нь их зvйл шалтгаална. Ялангуяа хvмvvжил, боловсрол гээд олон зvйлийг эзэмшсэний эцэст эмэгтэй хvн амьдралдаа алдах нь харьцангуй бага байдаг. Ингээд танд ухаалаг эмэгтэй байхын нууцаас задалж байна.
1. ЭМЭГТЭЙ XVH ЄЄРИЙГЄЄ YНЭЛДЭГ БАЙХ ЁСТОЙ
Танд байгаа хамгийн vнэтэй зvЙЛ бол єєрийгєє ХVНДЛЭХ, VНЭЛЭХ сэтгэл юм. Та л єєрийгєє vнэлж, хайрлаж чадахгvй бол хэн ч таныг хайрлахгvй шvv дээ. Таны vнэлэмж доогуур байх тусам таныг дорд VЗЭХ эрчvvдийн тоо ихсэнэ гэсэн vг.
2. ЭМЭГТЭЙ XVH БИЕЭ АВЧ ЯВАХ ЧАДАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ
Эмэгтэй XVH амьдралаа vрэхээргvй ухаалаг, биеэ авч явах чадалтай байх ёстой. Энэ нь таны хараат бус, чєлєєт байхын баталгаа юм. Ухаалаг эмэгтэй нь сэтгэл хєдлєлдєє бус эpvvл саруул ухаандаа захирагддаг.
3. ЭР ХYНИЙГ СОНГОХДОО БYY ЯАР
Ухаалаг эмэгтэй ямар ч нєхцєлд саад болохооргvй, жинхэнэ аз жаргалд xvpгэx тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг ЗVЙЛД гутарч гансраад байдагvй, амьдралыг бодитойгоор, єєдрєг хардаг, ХVНД ХЭЦVV нєхцєлд тус дэм болох чадвартай тийм л эрийг илvvд vздэг.
4. ЄЄДГYЙ ЭРЧYYДЭЭС ХОЛ БАЙ
Ухаалаг эмэгтэй зовлонд хєтлєх найз нєхєд, эрчvvдээс зайлсхийдэг. Єєрийн нєлєєнд оруулахыг хичээдэг, гомдоосноо юманд боддоггvй эр ХVНЭЭС хол байхыг эрмэлздэг.
5. СЭЭТЭГНYYР ЭР ТАНЫГ ХЭЗЭЭД ХУУРНА
Хэрвээ дурлалт залуу тань vдэшлэг, нийллэг дээр оччихоод бусад хvvхнvvдийг даллан дуудаж байгаа мэт сээтэгнээд байвал тэр таныг хуурахаас хэзээ ч буцахгvй, хэзээ нэгэн цагт санасандаа хvрнэ гэсэн vг.
6.ДОН ЖУАН САЙН ЭЦЭГ МЄН W?
Хэрэв та vp хvvхэдтэй болохыг ХVСДЭГ бол дон жуанууд хамгийн муу эцэг байдгийг бvv мартаарай.
7. ЯЛАГДАЛ БОЛГОН ТУРШЛАГА
Эр xvнд дурлаад, ХVЛЭЭСЭН ялагдал болгон юугаар ч vнэлшгvй их баялаг мєн. Учир нь та дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болсон шvv дээ.
8. ГАНЦААРАА БАЙХ НЬ ЗОВЛОН БИШ
Эр xvнгvй байлаа гээд гутарч гунидаггvй, ТVVНИЙ амьдрал эр XVHГVЙ байлаа ч аз жаргалтай хэвийн байдаг.
эх сурвалж: www.vimomn.net

2008-04-02
сэтгэл өвдөөд болдоггүйээ : ((
Японд ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн цөөнгүй байдаг бололтой. Ялангуяа манай метроны буудал дээр тийм хүмүүстэй их таардаг болохоор сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Яг мэргэжлийн зөв хэллэгээр юу гэж хэлдэгийг нь сайн мэдэхгүй ч татанги, суугаа тэргэн дээр байгаа хүүхдүүд, бас зүгээр байж байгаад л чанга чанга юм яридаг гээд л харахаар үнэхээр эвгүй. Зөвхөн тэднийг хараад биш хамт явж байгаа аав ээжийг нь хараад бүр ч их сэтгэл өвдхиймаа.
Өнөөдөр нэг настай өвөө хүүгээ бололтой нэг хүнийг дагуулж явж байлаа. хүү нь харахад 30 өнгөрсөн харагдах боловч дээр дурдсан хүмүүсийн адил тул олны дунд хашгираад л гар хөл нэлээн аймаар эвгүй хөдлөөд л ... хөөрхий тэр өвөөг үнэхээр их өрөвдлөө, одоо хүртэл бодохоор сэтгэлд үнэхээр аймаар юмаа. насныхаа эцэст үр хүүхдүүдээрээ халамжлуулах ёстой байтал өвчтэй хүүгийнхээ төлөө хурдан алхаж чадахгүй болтлоо хөгширсөн хэрнээ хүүгээ олны өмнө алдчихвий гэсэндээ гарыг нь чанга гэгч нь атгасаар шатаар муухан яваа нь харагдана...

Subscribe to:
Posts (Atom)