2007-10-19

Гар аргаар зураг угаах

ойрд бүх зүйл муу байсангүйээ, нэг мөрөөдөл маань биеллээ.
нэг гоё зүйл гэвэл багадаа кинон дээрээс хараад ингэж үзэх юмсан гэж боддог зүйл маань биелчихлээээ..... yyeeeessss
кэкэк, харанхуй өрөөнд ороод улаан гэрэл асаачихаад гэрэл зургаа угаагаад л ..... яг тэрийг амьдаар нь хийж үзлээ шдээ..
бас их сонирхолтой юм байналэээ...
заа жоохон үйл явцыг нь яривал эхлээд хальсаа боловсруулна. Үүний тулд эхлээд хальсаа биенээс нь салгах хээргтэй болдог бөгөөд тэрийг нь юу ч харахгүйгээр хийх ёстой, гэрэлд гаргавал таны дарсан бүх уран бүтээл будаа гэсэн үг.
хальсаа эх биенээс нь салгахдаа нэг дамарт ороодог бөгөөд үүнээгаа бас харахгүйгээр хийнэ, тэр үедээ алдаа гаргавал хальс нь гэмтэнэ, тиймээс болж бас зураг чинь гэмтэн гэсэн үг. Үхтэлээ гараа чилээж байгаад эхний шатаа амжилттай давлаа.
тэгээд одоо халисаа угаах ба тэр нь 5 шаттай, эхлээд боловсруулна, дараа нь зогсооно, засна, бэхжүүлнэ, тэгээд бас нэг усаар зайлж байсан тэр нь бас ердийн ус биш л дээ. (бүх хэллэг нь япон дээр байсан болохоор би яг юу гэж монголоор хэлдэгийг нь мэдэхгүй юмаа, буруу байвал уучлаарай ). тэгээд хатаах ба 2-3 хонох ёстой.
тэгээд одоо жинхэнэ зургаа шарж гаргана. Зургийн цаас нь гэрэлд маш мэдрэг гэрэлд гаргавал шууд л хар болно. харин ганцхан улаан гэрэл л зүгээр байдаг гэнэ. Тэгээд угаасаа хальсаа багажандаа байрлуулаад фокус, хэмжээг нь тааруулна. Яг зургийн цаасан дээрээ гэрэл тусгах хугацаа нь 10-20.оод л секунд байдаг. тэр хугацаа, цаасны төрөл, гэрэл нэртрүүлэлт, зай, ямар зураг угааж байгаа төрөл, гэрлийн шүүлтүүр зэрэг маш олон зүйлээд хамаарч зураг гоё гарах үгүй нь шийдэгдэнэ.
гэрэл тусгасан цаасаа боловсруулалт, зогсоох, засварлах, зайлах, ус гэсэн бас 5 шатаар дамжуулаад сая нэг бэлэн болно. гэхдээ ганцхан ширхэг зураг угаахад өмнө нь маш олон туршилт хийж байж л гоё зураг гарна.
хүний зураг байгаа үе дэх гэрлийн шүүлтүүр байгалийн зураг авсан үейинхээс ялгаатай, аль хэсэгийг нь илүү хар болгох аль хэсэгийг нь цайвараар нь үлдээхээд шалтгаалж бас шарах секунд нь өөр байна, гэхдээ энэ хугацаа нь ердөө л 2-3 секундээр хэмжигдэнэ.
ер нь л нэлээн нарийн ажилгаатай.
бүх шингэнээ найруулах нь бүгд гар ажиллагаагаар явагдана.
маш сонирхолтой юм байналэээ. жоохон ерөнхий тайлбар л бичлэээ. цаана нь бас зөндөө юм бий.
товч танилцуулахад ийм байна.
лаг гоё байсан шүү, сонирхолтой.яг л кинон дээр гардаг шиг keke : )

4 comments:

Mendee黒川 said...

Good job. Tegeed niit heden tsag zarsan yum? Bagajnuudiig ni yaj haanaas olj avch boloh ve...
Yer ni unetei baih tiimee

Tegshee said...

ehnii halis bolovsruulahdaa hamgiin anhnii udaa baisan uchir 2-3 tsag bolson, zurag ugaahad ch mon adil .
ter bagajnuud ni manai club.d baidiim l daa. ooroo hiine gevel yag neg buten oroog ter chigeer ni zovhon zurag ugaahad zoriulan togchuulj baij l hiij yum bainalee.
buur tom bolood gertee hiinee

Unknown said...

Tegeed zurag ni her bolson be? ugaasan anhnii zurag yunii tuhai yaj avsan bas ugaagaad yamar bolson geed l...

Tegshee said...

zurag tun dajgui bolson shuu, halisan dotroosoo hamgiin gaigui garsnaa ugaasan, manai club.iin neg ohinoo zurag, neeh hoorhon ohin baisiin, keke, laag hoorhon