2007-04-13

Сэргэлт

Confi-ийн хэлсэнээр хавар болоод тэгсэн юм байлгүй дээ сэтгэл санаа ойрд нэг л тогтворгүй байлаа. Блог.руугаа шагайтал сэтгэл сэргээх гоё үг бичсэн байна шүү. thanks.Тэрийг нь уншаад ийм байдалтай яасан ч удаан явж болохгүй гэж эрс шийдэв. Тэгээд ч хичээлийн шинэ жил, шинэ сургуульд орж байна. Эхнээс нь цоглог эхэлнээээ. Саяний өнгөрсөн хэд хоногыг зүгээр л тоохгүй орхинооо. Тэгээд одооноос цоглог байна .
Яахав дээ, хаа явсан газраа хүн болгонд эрхэлж явсан айлын эрх охин хэсэг зуур сэтгэлээр унаа л биз , Тэр бол байх л зүйл. харин энэ байдлаар хурдан засч авна шүүү : )
Өчигдөр шинээр ирсэн гадаад оюутнуудад зориулсан party болоод. (Японд party гэхээр ер нь дандаа босоо хүлээн авалт маягрхуу юм болдог юм л даа) Тэрэндээр харин бусад гадаад оюутнуудтайгаа овоо нийлээд, тэгээд юм яриж инээлдэцгээгээд, овоо сайхан инээж ханиагаад хөгжилдөөд авлаа, заавал япон хүнтэй найз болж чадахгүй нь гэж сэтгэлээр унаж, зовхио унжуулаад явах хэрэг алгаа, бас надтай адилхан япон бус хүмүүс байна, тэд нартайгаа сайхан найзууд болоод явнааа.
Өчигдөр орой маргааш нь эрт хичээлтэй байсаар байтал орой болтол сууж байгад 2 кино үзэж дуусгаад унт сан чинь харин өглөө нам унтаад эхний цагтаа хоцроод очлоо шүү. Харин тэгсэн чинь хоцорч очсон хүнд суудал олдохгүй байсан болохоор нэг японы хажууд суулаа. Лекцны үеэр ойлгохгүй байсан үг энэ тэрээ асуугаад овоо л туслуулаад авсан, тэр японд thanks.
заа тэгээд хүний эвийг олоод өөртэйгөө санаа нийлэхтэй нь нийлээд, санаа нийлэхгүйтэй нь муудалцахгүй учраа олоод явбал л болох нь тэр дэээ, угаасаа ямар ,хүн болгонтой хүзүү болоод явалтай нь биш, харин ч тэгвэл шаль яль хийсэн нэг салхинд хийссэн хамхуул шиг утгагүй амьтан болно биз.
Ямар ч байсан одооноос элдэв муу энергээсээ салж сайн энерги цуглуулаад эрч хүчтэй сайхан цоглог явнаа. Нас залуу цус шингэн байнааа гэж .....Амьдрал сайхан шүү : )

2 comments:

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Амьдрал ч сайхан шүү. Мань энд амьдралд умбан шумбан явж байгаад заримдаа согтчоод байдым. Тэгж л болдоггүйм шүү. Тунгийг нь тааруулбал зохино гэж би сүүлийн үед боддог болчоод байгаа. Эс бөгөөс цаадах чинь давраад дээр гарчуул биднуус амьдарлын эзэн нь биш боол нь болчдог тал бий. Ердөө доор нь орох биш, дээр нь гарах хэрэгтэй. хэхэхэх
Ганбарей!

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Чиний блог-г холбоосонд нэмэв. Нээрээ мартсанаас энэ зүлгэн дээр сууж авахуулсан зурган дээрээ чи их цагаан гарсан байна шүү. :P