2007-04-03

Шинэ байрандаа нүүж ирлээ.

Галт тэрэгний буудал дээр нус нумилсандаа хутгалдсан нэг охин удсанчгүй, дараагийн шинэ байрандаа нүүж ирлээ. Шинэ оюутны байр маань ер нь лаг таалагдаж байнөөөө. Өмнөх байраа бодвол төлбөр өндөртэй боловч үнэндээ таарсан том талбай, тав тухтай байдал нь их таалагдаж байгаа гэж жигтэйхэн...Бүтэн жил Гайдай-д дэлгүүр энэ тэрээс хол амьдарсан хүнд дэлгүүр, хоолны газраас авхуулаад бүх зүйлдэ ойр амар юмааа. хэхэх
Одоо энэ байрандаа овоо удаан амьдрах юм чинь сайхан өөрийнхөө хүссэнээр тохижуулнааа. Нээрээ гоё тохижуулна гэсэн чинь лаг гоё санагдчихлаа. Гэхдээ нүүж ирсэн болохоор юу юу ч байхгүй харин жоохон зутарч байна, Гэхдээ яваандаа гайгүй болох байхаа.
Токио руу нүүсэн хэд маань ч бас овоо эхнээсээ авхуулаад байрандаа ороод дуусч байгаа сурагтай. Зарим нэг нь бүр аль хэдийн гоё тохижчихсон юм шиг байналэээ. заа ингээд л ганцаараа амьдраад байж дээ гэж....
Харин байранд маань интернэт тавиулах гэж бас овоо хэдэн 7 хоног болдог бололтой. Тийм болохоор хэсэгтээ л блог.оо идэхвтэй бичиж чадахгүй байх шүү....Одоо лаг өрөвдөлтэй царайлсан амьтан тааралдсан хүнийхээ нэт.ийг гуйгаад л хэрэглээд явж байна. Одоо ч бас нэг хүний нэт гуйчихсан л бичиж байна, заазаа удаан бичиж хүнд саад болохоо больё доо

2 comments:

Victory said...

шинэ байранд нүүж орсонд баяр хүргэе!

өрөөгөө сайхан тохижуулаад блог дээрээ гоё гоё юм бичээд ,хичээлээ ч шургуу хийгээд цоглог амьдраад байж дээ амжилт!

Tegshee said...

thanks, urmiin saihan ug helsend uneheer ih bayarlalaa.