2007-04-24

Донтолт

Нэг юманд хэтэрхий орох үнэхээр дэмий бололтой. Мэдээж лаг дуртай байвал ч болно л доо.. гэхдээ л жоохон тиймэрхүү. Жишээ нь би гэж нэг хүн интернэт гэдэг юмны өвчтэй болж байх шиг байнаа. юу л хийнэ дандаа л нэт.д сууж байдаг. нэг мэдэхэд л өөрийн мэдэлгүй компьютерын ард суух байхийн, энэ чини одоо юу болж байнааа. Маргааш нь эхний цагын хичээлтэй байсан ч гэсэн бүр шөнө болтол хэдэн цаг болж байгааг ч мэдэхгүй сууж байхын....
Бүүр нэг дээр бас кофе.ний донтой нэг амьтан байсан. юм л бол кофе уугаад л ... сүүлдээ бараг хар тамхи шиг болчихсон байсан шүү. саяхан уг нь гайгүй болчихсон байсан чинь өнөөдөр тэсэлгүй дэлгүүр ороод авчихлаа. заа одоо ингээд нөгөө их уудаг өвчин нь эхлэх нь дээ гэж..... Бас би угаасаа шоколаданд жинхэнэ нугасгүй. Шоколадтай юу л байна, тэрэнд нь дуртай гэж жигтэйхэн.... тэгээд идээд л таргааад л ....ер нь нэг юманд донтоод байдаг энэ байдлаасаа яаж гарах вэээ. тэр нь хэтэрхээрээ аймаар болох юмааа. бүр ямар ч жолоодлого гэж байхгүй шүү. элдэв зүйлийг тунг нь тааруулж барих үнэхээр хэцүү юмааа. хамгийн хэцүү нь өөрийгөө жолоодох..... өөрийгөө хуураад л , өөртөө худлаа хэлээд л .... эээээ дэээ энэ охин уууу, ер нь бол энэ байдлаараа бол бүтэхгүйэээээдандааа л нэг юманд донтож, тэгээд бүр хадуураад, хэмжээнээс нь хэтрүүлаад явах бололтой дог ооооо

2007-04-21

Сонирхолтой хичээл

Хичээл сонголт ерөнхийдөө дуусч, хичээлийн хуваарь, ямар хичээл авах нь тодорхой болж,сургууль соёлын асуудал нэг юм жигдэрлээ. Өнгөрсөн 7 хоногт ямарыг нь мэдэхгүй нэг хичээл сонгочихсон байсандаа сууж үзтэл харин ч лаг таалагдлаа. Тэгээд хичээл болгоний дараа сэтгэгдэл болон асуулт, ер нь юу дуртайгаа бичиж болдог цаас тараахаар нь тэрэн дээр нь юу бодож байгаагаа багшид хураалгаж байна гэж бодолгүй сайхан бичээд л явуулчихлаа. гайгүй байлгүй дээ....
Хичээлийнх нь нэр нь 教育と人間形成. боловсрол ба хувь хүний төлөвшилт гэх үү дээ. (буруу орчуулсан байж магадгүй шүү).
Хүн өөрийгөө ямар ам хамартай, жижиг нүдтэй юу, том нүдтай юу, царайгаа ямар вээ гэдэгийг зүгээр байж байгаад мэдэж чадахгүй, өөрөөр хэлвэл толинд харж байж л "ааан, би том нүдтэй, жижиг хамартай юм байна" гэж мэдэж болно. Үүнтэй адилхан хүн өөрийнхөө зан араншин, төлөв байдлаа хэрхэн мэдэх вэ гэхээр бусадтай харицаж байж, нэг үгээр хэлвэл нийгэмд өөрөө орж байж л сая мэдэж чадна.
Бусадтай харицсанаар бусад хүмүүс чиний тухай дүгнэлт хийж, түүгээрээ хатиу үйлдэл хийх бөгөөд энэхүү хариу үйлдлийн тусламжтайгаар чи өөрийнхөө тухай мэдэж чаддаг гэнэээ......
Гэтэл хүн гэдэг чинь ганцхан хүнтэй харицаад байна гэж байхгүй, олон хүнтэй харилцаанд орох бөгөөд тэр болгондоо өөр өөр байдалтай байдаг. жишээ нь ажил дээрээ байгаа ширүүн дарга, гэртээ хариад ааб, нөхөр болно, найзуудтайгаа бол мэдээж ойлгомжтой.....хэхэ. Энэ мэт хүрээ болгоноосоо өөриннхөө тухай өөр өөр дүгнэлтийг олох ба энэ үед л хүн чухал "жинхэнэ би " гэж аль вэ гэж эргэлзэж эхэлдэг ажэээ. Мэдээж эдгээр дүгнэлтүүдэд ижил нийтлэг чанарууд ажиглагдах ба энэ нь л нөгөө "жинхэнэ би "-д илүү дөхөж очдог байна.
заазаа нэг иймэрхүү эхлэлтэй хичээл байлааа. тэгээд бас зөндөө юм ярьсан. Ёоооё, японоор сонссон юмаа монгол болгосон чинь үнэхээр чадахгүй юм байнааа....ойлгомжгүй байвал хэл муутайг минь уучлаарай.
Тэгээд сүүлд нь одоогын нийгэмд хүмүүс интэрнет ашиглаж, нүүр нүүрээ тулахгүйгээр харицах боломжтой болсоноор төрөл бүрийн дүрийг бүтээж чаддаг болсон нь өөрийгөө жинхэнэ үнэ байдлаар таниж мэдэхэд нь нэлээд том саад болох аюултай гэсэн яриагаап лекц маань өндөрлөлөө.
Ерөнхийдөө дажгүй гоё хичээл юм шиг санагдлаа.

2007-04-17

Хүн сэтгэлээрээ байдаг амьтан ....

энд нээрээ их сургууль маань уулан дээр, тэгээд үхтэлээ уулнд авираад л ядарч байнааа, ёооооё, хэхэхэ, аягүй бол 4н жилийн дараа эдийн засагч биш харин уулчин гэсэн мэргэжилтэй төгсөх юм шиг байнаа даа, гэхдээ бас зүгээр ч юм уу, бас давхар мэргэжилтэй., ххэхэ......................Өчигдөр яг ингэж биччихээд draft дээрээ хадгалчихсан байсын. Гэтэл өнөөдөр нэг японы соёл гэдэг хичээлд суугаад, тэгээд багш маань " энд ирээд бэрхшээлтэй зүйл байна уу, яг юу нь хэцүү байна? " гэж асуухад нь шууд л " өндөр ууланд өдөр бүр авирах хэцүү байна" гээд бэлэн гэгч нь хэлж орхилоо. гэтэл багш маань харин ч зүгээр юм биш үү, өглөө бүр зүгээр л хичээлдээ явья гэхдээ л шууд л биейин тамирын дасгал хийгээд л , таргалахгүй энд байх хугацаандаа дандаа хөдөлгөөн хийх болохоор жингээ хадгална, бас хүмүүс ууланд авирах гэж мөнгө төлж байхад өдөр бүр үнэгүй явж чадна гэж хэллээ. (тийм аймаар уул биш л дээ уг нь, зүгээр л өндөрлөг газар байдиймаа. ой хөвчид сургууль нь байдаг гэж битгий бодоорой)хэхэххэ. гэхдээ инээдтэй сонсогдож байж магадгүй ч багшын хэлсэн уг нь үнэн шүү. жоохон хэцүү ч гэсэн сайн талаас нь харвал өндөр газар байрлах нь тийм ч муу зүйл биш байлаа.
Саяхан нэг найз маань чиний бичлэгүүд чинь өмнөх шигээ цоглог биш болчихсон байна шүү , чи зүгээр үү гэж хэлсэн юм. нээрээ бодсон чинь ойрд бас нэг сэтгэл санаа тавгүй байсан л дааа. Дандаа л элдэв болсон явдалыг муу талаас нь харааад байхаар чинь яаж ч олигтой сайхан зүйлийн талаар бодож чадхав дэээ. тийм болохоор л ойрд жоохон мия байсан байх гэж өөртөө дүгнэлт хийлэээ. Өнөөдрийн багшийн хэлсэн шиг аливаа зүйлийн сайн талыг нь хайж олж хараад үзвэл муухай сэтгэлд тань нийцэхгүй байгаа юманд хүртэл дандаа ядаж нэг сайн тал байж л таарна. Тэрийг л олж харах чухал юм шиг санагдлаа.
Хүн сэтгэлээрээ амьтан юм даа. Санаа сайн бол заяа сайн гэж ...

2007-04-13

Сэргэлт

Confi-ийн хэлсэнээр хавар болоод тэгсэн юм байлгүй дээ сэтгэл санаа ойрд нэг л тогтворгүй байлаа. Блог.руугаа шагайтал сэтгэл сэргээх гоё үг бичсэн байна шүү. thanks.Тэрийг нь уншаад ийм байдалтай яасан ч удаан явж болохгүй гэж эрс шийдэв. Тэгээд ч хичээлийн шинэ жил, шинэ сургуульд орж байна. Эхнээс нь цоглог эхэлнээээ. Саяний өнгөрсөн хэд хоногыг зүгээр л тоохгүй орхинооо. Тэгээд одооноос цоглог байна .
Яахав дээ, хаа явсан газраа хүн болгонд эрхэлж явсан айлын эрх охин хэсэг зуур сэтгэлээр унаа л биз , Тэр бол байх л зүйл. харин энэ байдлаар хурдан засч авна шүүү : )
Өчигдөр шинээр ирсэн гадаад оюутнуудад зориулсан party болоод. (Японд party гэхээр ер нь дандаа босоо хүлээн авалт маягрхуу юм болдог юм л даа) Тэрэндээр харин бусад гадаад оюутнуудтайгаа овоо нийлээд, тэгээд юм яриж инээлдэцгээгээд, овоо сайхан инээж ханиагаад хөгжилдөөд авлаа, заавал япон хүнтэй найз болж чадахгүй нь гэж сэтгэлээр унаж, зовхио унжуулаад явах хэрэг алгаа, бас надтай адилхан япон бус хүмүүс байна, тэд нартайгаа сайхан найзууд болоод явнааа.
Өчигдөр орой маргааш нь эрт хичээлтэй байсаар байтал орой болтол сууж байгад 2 кино үзэж дуусгаад унт сан чинь харин өглөө нам унтаад эхний цагтаа хоцроод очлоо шүү. Харин тэгсэн чинь хоцорч очсон хүнд суудал олдохгүй байсан болохоор нэг японы хажууд суулаа. Лекцны үеэр ойлгохгүй байсан үг энэ тэрээ асуугаад овоо л туслуулаад авсан, тэр японд thanks.
заа тэгээд хүний эвийг олоод өөртэйгөө санаа нийлэхтэй нь нийлээд, санаа нийлэхгүйтэй нь муудалцахгүй учраа олоод явбал л болох нь тэр дэээ, угаасаа ямар ,хүн болгонтой хүзүү болоод явалтай нь биш, харин ч тэгвэл шаль яль хийсэн нэг салхинд хийссэн хамхуул шиг утгагүй амьтан болно биз.
Ямар ч байсан одооноос элдэв муу энергээсээ салж сайн энерги цуглуулаад эрч хүчтэй сайхан цоглог явнаа. Нас залуу цус шингэн байнааа гэж .....Амьдрал сайхан шүү : )

2007-04-09

сэтгэлийн хямралаа гэж....

Өчигдөр орой нэг бөөн томчуудтай хамт сууж юм ярилаа, ярьсан ч гэж дээ сонссон юм л даа. Том хүмүүс чинь ямар ч их юм мэддэг юм билэээ, ер нь л бол өчигдөр чих маань хальт алт боллоо гэж .... Гэхдээ муухай зүйл сонссон гэсэн үг биш л дэээ. Харин ч бас баахан хэрэгтэй юм сонслоо. Гаднаас нь харахад тийм ч их гүн юм боддоггүй байхдаа гэсэн хүн харин ч лаг юм бодож санаж явдаг байж таарлаа, хүнийг гаднаас болон хийж буй үйлдлээр нь хэр өргөн цар хүрээтэй сэтгэдэгийг нь хамаагүй дүгнэж болохгүй бололтой.
Ер нь хааяа ч гэсэн томчуудын үгийг сонсож байвал зүгээр бололтой, томчууд ч гэх юу байхав, ер нь л хүний элдэв яриаг сонсвол элдэв баахан мэдэхгүй зүйлээ сонсдог юм байна.
Нээрээ ойрын үед нэг л сонин байнаа. Шинэ орчинд орж орох болсон болохоор ч тэр үү бүү мэд, нэг л хүн амьтантай ярих дур хүрэхгуй байхиймаа, уг нь урьд нь гайгүй л байсан юм сан, тэгсэн чинь одоо ямар зан нь хөдөлсөн юм бол бүү мэд, ялангуя шинэ хүн амьтантай танилцах ямар ч сонирхол алга. тэгээд бас ойрд япончуудад жоохон сүжиггүй болоод байнааа, япон хүмүүс бугдээрээ биш ч гэсэн ихэнх нь нэг л хуурамч зантай юм шиг санагдаад л ,,, нэг л худлаа инээгээд байгаа юм шиг санагдаад л ....
Тэгээд ийм хүмүүстэй хамт 4н жил сурна гээд бодсон чинь бүр байдаг хэдэн толгойтой үс минь арзайчихлааа, Дөнгөж хичээлийн шинэ жил эхэлж байхад ийм юм бодоод л үнэн мияа байнааа. Ёооыы, энэ сэтгэл санаа гэж нээрээ ойрд яг л хогын сав шиг байнаааа, ер нь ю л болооод байна даа, сонин юмааа.............

2007-04-08

Хүнд тус болж явахсан ....

Мэдээж хүний амьдралд элдэв юм тохиолдоно. Баярлах хөөрөх, ганцаардах гуниглах гээд л ... Энд ирсэнээс хойш монголд байснаа бодвол тэр элдэв төрлийн сэтгэлийн хөдлөлийг улам их мэдэрдэг болжээ, найз нөхөд гэрээсээ хол байгаа болохоор тэр биз дээ.
Гэхдээ энд ирээд нэг бодсон зүйл гэвэл чадвал хүнд л туслах юмсан гэж боддог болжээ. Өмнө нь монголд мэдээж найз нөхдөдөө тусалж, бас туслуулж явсан, гэвч ирснээсээ хойш хүмүүс бие биедээ харилцан дэм болох гэдэг хичнээн чухал болохыг улам мэдрээд л ....Халит жоохон хийсэн юм маань хүнд хэрэг болсонийг харах ямар гоё гээч... Ёстой л нөгөө нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнээ гэж тэр байхдааа. Ядаж л сэтгэлд сайхан юм даа. Одоогоор нээг их сүртэй хүн амьтанд туслаад шалиагүй ч одооноос улам хичээнэээ.
Гэхдээ хүний туслах гэсэн сайхан сэтгэлийг муухай ашиглаад байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байх юмаа. Хоёрын хооронд юман дээр хүн ашиглах гээд л .....Тийм хүмүүсийг тэгээд одоо яалтай ч билээ дэээ, тэгээд л хөөрхий дөө ахархан бодолтой юм даа гээд өрөвдөөд орхихоос өөр яахав дээ, яалтай ч билээ....

2007-04-06

Ийм тохиолдол байдаг уу

нээрээ та нарт заримдааа юу ч болоогүй байхад нэг л ганцаараа баймаар санагдаад л , хүнтэй юм ярихаас жоохон төвөгшөөгөөд л байдаг үе байдаг уу. Тийм үед нөгөө хүндээ яаж буруу сэтгэгдэл төрүүлэхгүй байх вээ, бүүр гайхчихлааааа....
би гэж нэг хүн угаасаа хүний эв олохдоо муу болохоор л ... ..... help help help!!!!!!!!!!

Царай алдав

Шинэ байрандаа овоо дасаж байнааа. Эндхийн маань монголчууд ч бас лаг дажгүй хүмүүс, хэрэг болсон үед маань гоё туслаад л ... далиманд нь тэд нартаа баярлалаа гээд хэлчихье.
Байраа нээрээ хөөрхөн тохижуулаад эхэлчихсэн шүү. Ямар ч байсан угаалгын өрөөнийхөө элдэв хэрэгтэй зүйл, бас гал тогооны тогоо шанага гээд л овоо хэдэн юм дэлгүүрээс зөөж авчраад тавичихсан л сууж байна.
Хичээлийн тухайд гэвэл өнөөдөр entrance ceremony болоод, үнэхээр гоё болдог юм билээ. монголд их сургуульд орж байхад л лав ийм байгаагүй. Аймаар том зааланд ороод л . бараг л бөхийн өргөөнөөс ч том айж магадгүй, тэгээд бүх хүүхдүүд нь лаг албан ёсны болчихсон. эхэлж орж ирээд л шууд сүрдсэн шүү. Миний хувьд л лав, надад нэлээн сэтгэгдэл үлдээсэн.
Харин ойрд нэг царай алдаж байгаа зүйл нь гэвэл интернэт байхгүй онцгүй байнааа. Уг нь компанид нь хандсан боловч зөндөө уддаг бололтой. Мөдгүй шинжтэй. Онцгүй юмааа. Тэгээд дахиад л хүний нэт гуйгаад л царай алдаад явж байна. гэхдээ ч нэт.ийн маань эзэн надаар ч нээг их гуйлгуулаагүйээ, бараг л би өөрөө л дээрэмдээд сууж байна. (chyotto sorry heheh , but thanks)
өөр чинь биччихмээр гоё юм юу байдаг билэээ, нээг их санаанд орохгүй байнааа,

2007-04-03

Шинэ байрандаа нүүж ирлээ.

Галт тэрэгний буудал дээр нус нумилсандаа хутгалдсан нэг охин удсанчгүй, дараагийн шинэ байрандаа нүүж ирлээ. Шинэ оюутны байр маань ер нь лаг таалагдаж байнөөөө. Өмнөх байраа бодвол төлбөр өндөртэй боловч үнэндээ таарсан том талбай, тав тухтай байдал нь их таалагдаж байгаа гэж жигтэйхэн...Бүтэн жил Гайдай-д дэлгүүр энэ тэрээс хол амьдарсан хүнд дэлгүүр, хоолны газраас авхуулаад бүх зүйлдэ ойр амар юмааа. хэхэх
Одоо энэ байрандаа овоо удаан амьдрах юм чинь сайхан өөрийнхөө хүссэнээр тохижуулнааа. Нээрээ гоё тохижуулна гэсэн чинь лаг гоё санагдчихлаа. Гэхдээ нүүж ирсэн болохоор юу юу ч байхгүй харин жоохон зутарч байна, Гэхдээ яваандаа гайгүй болох байхаа.
Токио руу нүүсэн хэд маань ч бас овоо эхнээсээ авхуулаад байрандаа ороод дуусч байгаа сурагтай. Зарим нэг нь бүр аль хэдийн гоё тохижчихсон юм шиг байналэээ. заа ингээд л ганцаараа амьдраад байж дээ гэж....
Харин байранд маань интернэт тавиулах гэж бас овоо хэдэн 7 хоног болдог бололтой. Тийм болохоор хэсэгтээ л блог.оо идэхвтэй бичиж чадахгүй байх шүү....Одоо лаг өрөвдөлтэй царайлсан амьтан тааралдсан хүнийхээ нэт.ийг гуйгаад л хэрэглээд явж байна. Одоо ч бас нэг хүний нэт гуйчихсан л бичиж байна, заазаа удаан бичиж хүнд саад болохоо больё доо

2007-04-01

Зөндөө уйллаа

Өнөөдрийн тухай яг юу гэж хэлэхээ мэдэхгүй л байна. Бичиж эхлэх гэж хэд хэдэн удаа оролдоод, устагчихаад л ….Өглөө босоход адал явдал, сорилт, хичээл зүтгэл, сайн найзуудтай минь учруулсан бүтэн нэг жилийн амьдралаа өнгөрүүлсэн дотуур байраа орхих цаг минь болсон байлаа. Өрөөнийхөө хаалгийг хааж , хаалгаа цоожлоход сэтгэл нэг л гэгэлзээд, уйтгараар дүүрч, нэг сайхан дурсамжаа хааж байгаа мэт санагдлаа. Ганцхан жил хамт байсан боловч бие биенээ сайн ойлгох, ямар ч үед итгэж болох гайхалтай сайн найзуудтай учирсан би үнэхээр азтай шүү.Салья гэж салсангүй салаа замын эрхээр салаа гэцгээгээд л нүдэндээ доголон нулимстай өөр өөрсдийн сургууль руугаа явцгаалаа даа, өнөөдөр. Гэхдээ ингэж салж байгаа минь дахиж уулзахгуй гэсэн үг огтхон ч биш, харин ч үүнээс хойш үргэлжид бие биендээ тусалж ,дэмжиж, хайрлаж хүндэтгэж, энэ сайхан нөхөрлөлөө энэ хэвээр нь байлган, хамтдаа амьдрах гэсэн үг гэж бодож байна.
Нээх гоё үг бичиж чадсангүйээ, уучлаарай, жоохон уран зохиол, найруулан бичихдээ мууг минь уучлаарай. Гэхдээ нэг л үгийг итгэлтэйгээр хэлж чадна. Би та нартаа хайртай шүү. Та нар бол хэзээд итгэж болох миний дотны сайн найзууд минь юм шүү. Үүнээс хойш яг л энэ хэвээрээ алт шиг сайхан үерхэлээ хадгалж явна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр салахдаа баахан уйлаад sorry, хэххэТа нарыгаа зөндөө санана дааа, хэххэ,

(ochigdor ug ni shuud bichsen bolovch net ni bolohgui baisan bolohoor ochigdor publish hiij chadsangui)