2012-04-28

Оюутнаас Ажилчин анги руу

Заа тэгшээ энэ урт хугацаанд юу хийгээд хаагуур яваад байваа гэхээр
1. хаврийн амралтаараа сайхан монгол хариж бүхэл бүтэн 6н жил тэмдэглээгүй байсан цагаан сараа тэмдэглэв, гайхалтай байлаа.
2. Амьдрал нэг том өөрчлөлт гарав ( ахисан эсвэл уруудсан эсэхийг мэдэхүгүй ч) , албан ёсоор оюутан байхаа болилоо, магистраа төгсөж , ажилд оров.


Эхлээд монголд харисан тухайд гэвэл ,
Цагаан сараар гэрт орж ирж байгаа хүмүүсийн талыг нь танихгүй болтолоо хамаатан саднууд эхнэр, нөхөр хүүхэдтэй болж, хөөрхөн жижигхэн дүү нар маань том том эрчүүд, үзэсгэлэнтэй охидууд болж. Хэдэн хөгшин хамаатнаа л яах аргагүй таниж байлаа. Хамаатан садантайгаа бүгдтэй нь уулзэх боломж гараад үнэхээр баяртай байлаа.
Саяхан 7хон хоногийн өмнө хамаатны маань нэг эгч өнгөрснийг гэрийнхэнээсээ сонсов. Цагаан сар гэдэг баяр хичнээн чухал юм бээ гэж анх удаа өөрөө, бас жинхэнээсээ бодов. Өмнө нь улсын маань уламжлалт баяр , ёс заншил гэж боддог байсан бол одоо бол илүү хувийн (personal) талаас нь бодлоо. 6н жил уулзаагүй байж байгаад сая цагаан сараар уулзсандаа үнэхээр баярлалаа.

Дараачийнх нь бол Tegshee is no longer student :P
хичнээн удаан сурчихваа, гэхдээ ч бас дахиад 5н жил сурий гэж бодож, төлөвлөж байснаа нуух юун. Нээх удаан амьдраагүй ч амьдралийнхаа ямар ч байсан 3ны 2ийг нь сурчихсан бна шдээ, асар их сургуульд сурчээ. Finally it is finished (hope it is not) Дипломынхаа ажлыг "Empirical evidence : natural resource, democracy, and corruption " Буюу "Газрын баялаг, ардчилал ба авилгал : Эмпирикал судалгаа" гсн сэдвээр амжилттай дууслаа (ямар ч бсан төгсөв) .
Тэгээд 4 сарын 2ноос албан ёсоор шинэ амьдрал эхлэв. Японы 2 дахь том худалдааны компанид ажилд орлоо. Ажилдааа ороод бараг 1 сар болж байна, дажгүй шүү, япон хэл л хүрэхгүй уур хүргэж байгаагаас биш, ер нь нэг ажиллаад үзчихсэн нь тун зүгээр юм байна гэж бодогдов. Эхний 3н 7 хоног нь сургалт явагдав, Асар их хүний нөөцдөө зарж байгааг нь харлаа, i was amazed.  Тэгээд On the Job Training гэж албан ёсоор ажиллангаа шинэ хүмүүс ажилаа сурахыг хэлдэг үе. Энэ  бүх сургалтын хугацаанд ажилласантайгаа яг адилхан цалин авах л хамгийн гоё байв.
Заа тэгээд өдөр тутмын жижиг зүйлээс авхуулаад хэв маяг өөрчлөгдөж байна, жишээ нь өмнө үүрийн 5д унтаад 12т сэрээд лаборатори луугаа явдаг байсан бол одоо өдөр болгон 6д сэрээд, 7д гараад 8д ажилдаа очно. орой 12 гээд унтана. Бас өдөр болгон албаны хувцас өмсөнө. Өдөр болгон хальт өсгийтэй гутал өмсөнө (өмнө нь бол зүгээр л бүх гутал flat байлаа) .

Зиа зиа , now you are updated :)
Тэгшээ нь ингээд ажиллаад байна даа :)

4 comments:

Nogoohon said...

Ажилд орчихсон юмуу? баяр хүргэе ээ. Чамайг би төгсөөд Монгол явчихсан юм байх л гэж бодоод байлаа. Блогоо үргэлжлүүлэн хөтөлж байвал баярлана шүү.

Tegshee said...

@naraa - bayarlalaa :) tegnee , urgeljluulj bainaa

Luka said...

Тэгээд ойрд юу байна аа? Таг чиг болцон байхын? :D

gantulgan said...

Үргэлжлүүлнэ ээ хэмээгээд бараг 2 жил болох гэж байна :p