Гамшигт нэрвэгдэгсэд мэдээж орон гэргүй болсон, хүнд хэцүү амьдралыг 3 сарын 11нээс хойш өнгөрүүлж байгаа нь ойлгомжтой. Хоол хүнсгүй, орох оронгүй, дотны хүмүүсээ алдсан гээд төсөөлөхөд бэрх.
Одоо ч гэсэн өдөртөө хэд хэдэн удаа бага хэмжээний газар хөдлөлт байнга явагдаж байгаа энэ газар сэтгэл тайван амьдрахад хэцүү, гэхдээ байдал дээрдсэн санагдав.
Гэвч (том гэвч ), хүнд хэцүү гэж хэлэгдэж байгаа энэ байдал зарим нэг хүмүүсийн өдөр тутмын амьдралаас ч илүү тансаг хангалуун харагдав.
Бүр хэтэрхий тансаг.
Африкт амьдарч байгаа хүүхдийн тухай яриж эхэлвэл, угаасаа л ойлгомжтой шдээ, битгий харицуулах ч хэрэггүй гэж та хэлэх байх, Тийм болохоор харицуулахгүйээ. Зүгээр л монголд, бүр улаанбаатар нийслэл хотод маань амьдарч байгаа зарим нэг хүнээс илүү тансаг санагдав.
Хотын захад гэр хороололд, хорт утаан дунд, боловсон жорлон ч байхгүй амьдарч байгаа хэрнээ амьдрахад хэцүү байна гэж хэлэхгүй байгаа хүмүүс.
Гамшигт нэрвэгдсэн газар одоохондоо бол жинхэнэ гэр нь биш ч гэсэн, түр зуурын орогнох байр маягын, гэхдээ тэр нь манайхан бол хөрөнгийнхөө овоо их хувийг зарцуулж байж, хөөрхөн бүсээ чангалж байж бариулах лагерийн байшингаас илүү байшинд амьдарч байна, мэдээж гэрэл цахилгаан, халуун ус, боловсон жорлонтой.
Түр зуур тусламжын машин явахад зориулж барисан зам нь замын тэмдэг, цагаан гарцтай, сайн яривал төрөлх хотын маань замаас ч илүү цэвэрхэн, чанартай.
Ийм сайхан ая тухтай орчинд байж хүнд хэцүү байна гээл, сайн дурынхан ирж туслаад л . Мэдээж амар биш, байгалийн гамшиг бол дийлдэшгүй хүчтэй.
Гэхдээ л жоохон өөрөөр харвал байгаагаас нь хэцүү амьдралтай хүмүүс мянга түмээрээ, хэцүү ч гэсэн байгаа байдалдаа болоод л , сэтгэл хангалуун биш ч гэсэн гомдлохгүй амьдраад л байна.
Би тэр хүмүүсийг илүү хүндэлж, тэдний төлөө чадах бүхнээ хиймээр байна. Тэр хүмүүсийн төлөө сурсан мэдсэнээ ашиглаж, сайхан амьдруулмаар байна.
1 comment:
saixan bichjee!
Post a Comment