2010-12-05

From draft of 5th, April, 2010, Өөрийнхөө төлөө амьдар, тэгээд л нийгэм сайжирна

Байнгын хүмүүсийг бухимдуулдаг хээл хахуультай тэмцэх болж, ажил нь эрчимжиж байгаад үнэхээр баяртай байна, Гэхдээ мөрдөгдөж буй хууль дүрэм нь арай л болж өгөхгүй байгаам шиг санагдхым. Хэрвээ андуураагүй бол хэрвээ хээл хахууль өгч авсан гэдэг нь тодорхой болвол хээл хахууль өгсөн авсан 2 тал нь 2уулаа шийтгэл хүлээнэ гэсэн байсан шиг санагдаж байна.
Энэ нөхцөлийг нь дараах байдлаар өөрчилвөл илүү үр дүнтэй болно байх.
Хамгийн түрүүнд санах ёстой зүйл нь хүн бүр өөрийнхөө төлөө л ямар нэг үйлдэл хийдэг. Энэ хээл хахууль авч өгч байгаа нь ч бас тэр. Өөрт нь хэрэг болж ашигтай байх тул үүнийг хийж байгаа. Тиймээс хүн бүр зөвхөн өөрийнхөө ямарваа нэг зүйл хийдэг гэсэн байгалиас заясан онцлогыг нь ашиглаад зөвхөн өөрийгөөө бодоод үйлдэл хийхэд яаж хээл хахууль. хүнд сурталаас гарах гэдэг аргыг бодож олох нь чухал. тэрнээс биш хүмүүсийг албадах биш юм.

Заа ямар өөрчлөлт хэрэгтэй вэ гэхээр энд бага зэрэг тоглоомын онол ашиглая. хээл хахууль хэрвээ авч өгсөн нь баригдвал үүнийгээ хэн түрүүлж хуулийн байгуулгад мэдэгдэж, үнэнээ хэлсэн нь шийтгэлгүй үлдэж, харин хэлээгүй нь том хэмжээни шийтгэл хүлээх.
2уулаа л буруутай юм чинь 2ууланг нь шийтгэхгүй бол тэгш биш, буруу гэж бодож байга хүн байгаа байх.
Хэрвээ тэр хүн хахууль авчихаад, авсан гээд түрүүлээд цагдаад очвол хахуулийн мөнгө, бас шийтгэлгүй үлдэх учир тун ашигтай, шууд л хахууль авсанаа хүлээнэ гэсэн үг. Тийм болхоор тэрийг илрүүлэх гэж зовох юм алга. Өгсөн хүн нь ч мөн адил.
Авах гэж байгаа нь хүн авахаасаа өмнө бодох нь " хэрвээ би аваад тэгээд нөгөө хүн нь түрүүлээд цагдаад оччихвол том шийтгэл хүлээлнэ "гэсэн айдастай байх тул авахгүй. Энд бас нэг хийх хэрэгтэй зүйл нь хэрвээ албан тушаалтан ямарваа нэг зүйл илрүүлэх, хахууль авахгүйгээр шүүдээ, тэгвэл илрүүлсэн хэрэгийнхээ 10хувийг нь ч юм уу хувьдаа авах зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй. Заа жишээ нь,гаалийн байцаагч байна гэж үзье. Гаалийн зөрчил илрүүлэх бүрдээ мөнгөн дүнгийнх нь 10 хувийг өөрт нь урамшуулал шагнал болж орж ирнэ. хэрвээ нуугаад хахууль аваад явуулчихвал нөгөө хахууль өгсөн хүн нь матчих учраасс хахууль авах сонирхолгүй болно гэсэн үг. Гаалийн байцаагчийг хахууль авлаа гээд буруутгаж болохгүй, адилхан л хүн ар гэртэй, цалин нь хүрэхгүй хүүхэд нь өлсөх гээд байгаа болохоор л ингэж байгаа. Та тэр албанд гарсан ч гэсэн хэрэх боломж нь таараад мэдэгдэхгүй өнгөрнө гэвэл бас л авах байсан. Тийм болохоор авсан өгсөн хүнийг нь буруутгах биш, хууль дүрэм тогтолцоог нь буруутгах хэрэгтэй.
тэр албан тушаал бас нийгмийн дунд үнэтэй, нэр хүндтэй байр суурьтай болно гэсэн үг. Энд гарахын тулд харин жинхэхэ цэвэр өрсөлсөөн, өөрөөр хэлвэл баян тарган нэгний хүү нь биш, харин баян тарган мэдлэгтэй, өндөр боловсролтой нэг нь гарах болно. Ингээд л нийгэм өөрөө өөрийгөө цэвэрлэж эхэлнэ гэсэн үг.
Заа мэдээж аягүй үнэнч хэдэн хүн юу ч идэж уухгүйгээр ажиллах л байх, гэхдээ тэр чинь тун цөөхөн хувь шүү дээ. Хууль дүрэм гэдэг бол бүгдэдэ тэгш үйлчилж, бүгдийг зохицуулах үүрэгтэй зүйл. заа заа гол санаа маань хуулиа дахин нэг бодож, засаж янзалвал арай л өөр үр дүн гарах байх гэж хэлэх гэсийн.
Хүн бүр зөвхөн өөрсдийнхөө төлөө ямарваа нэг үйлдэл хийхэд л тэр нь нийгмийн төлөөө, нийгмийг цэвэршүүлж байхаар хууль, тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

3 comments:

хи сара said...

хоёр нь нийлж байгаад гуравдахаа матаад шоронд суулгаад авахад амархан болох юм шиг санагдлаа, гаалын байцаагчын хэсэг дээр i lost you, гэхдээ одоогийн дүрэм журам нь бас ямар онгорхой цоорхойтоог ч би ч мэдэхгүй л дээ, энэ мэтээр хүмүүс discuss хийгээд байвал сайн систэмтэй болох өдөр ирэх байхаа

Tegshee said...

gaaliin baitsaagch uu, keke hervee gailiin baitsaagch hahuuli avbal ogson hun ni mataad, tegeed gailiin baitsaagch budaa bolno, hervee avahgui bol ajilaa urgeljluuleh bogood zorchil ilruuleh bolgondoo zorchiliin 10%iin mongo , shagnal avna, keke gesen sanaa

хи сара said...

aan, oki, now i get it : )
boloh ymaa tei