2010-12-08

for your to-do list

Одоо болтол том алдаа гаргаж, амьдралд дуртай болтолооо сэтгэлээр унасан үе таньд байгаа юу?
Хэрвээ байхгүй бол хурдан тэр мэдрэмж, тэр experience,the biggest failure in your life-г амсаж үзээрэй гэж зөвлөх байна. Аль болох хурдан байвал сайн, учир нь дараа нь тохойлдох зүйлд чинь том тус болох учраас.
Үнэнийг хэлэхэд одоог хүртэл тэгтэлээ сэтгэлээр унаж, том алдаа гаргаагүй ( миний бодлоор , өөртөө) яваад, одоо тэрнийхээ уршигыг амсаж байх шиг байна, Энэнээс өмнө алдаа гаргаад, том уналт байсан сан бол одоогынх шигээ ингэж хүчтэй, бас навс унахгүй байсан байх.
Гэхдээ энэ удаагын уналт, алдааг ирсэнд нь баярлаад, дараагынхаа амжилттай холбоё доо. i guess this is the only thing i can do right now.

2010-12-05

From draft of 5th, April, 2010, Өөрийнхөө төлөө амьдар, тэгээд л нийгэм сайжирна

Байнгын хүмүүсийг бухимдуулдаг хээл хахуультай тэмцэх болж, ажил нь эрчимжиж байгаад үнэхээр баяртай байна, Гэхдээ мөрдөгдөж буй хууль дүрэм нь арай л болж өгөхгүй байгаам шиг санагдхым. Хэрвээ андуураагүй бол хэрвээ хээл хахууль өгч авсан гэдэг нь тодорхой болвол хээл хахууль өгсөн авсан 2 тал нь 2уулаа шийтгэл хүлээнэ гэсэн байсан шиг санагдаж байна.
Энэ нөхцөлийг нь дараах байдлаар өөрчилвөл илүү үр дүнтэй болно байх.
Хамгийн түрүүнд санах ёстой зүйл нь хүн бүр өөрийнхөө төлөө л ямар нэг үйлдэл хийдэг. Энэ хээл хахууль авч өгч байгаа нь ч бас тэр. Өөрт нь хэрэг болж ашигтай байх тул үүнийг хийж байгаа. Тиймээс хүн бүр зөвхөн өөрийнхөө ямарваа нэг зүйл хийдэг гэсэн байгалиас заясан онцлогыг нь ашиглаад зөвхөн өөрийгөөө бодоод үйлдэл хийхэд яаж хээл хахууль. хүнд сурталаас гарах гэдэг аргыг бодож олох нь чухал. тэрнээс биш хүмүүсийг албадах биш юм.

Заа ямар өөрчлөлт хэрэгтэй вэ гэхээр энд бага зэрэг тоглоомын онол ашиглая. хээл хахууль хэрвээ авч өгсөн нь баригдвал үүнийгээ хэн түрүүлж хуулийн байгуулгад мэдэгдэж, үнэнээ хэлсэн нь шийтгэлгүй үлдэж, харин хэлээгүй нь том хэмжээни шийтгэл хүлээх.
2уулаа л буруутай юм чинь 2ууланг нь шийтгэхгүй бол тэгш биш, буруу гэж бодож байга хүн байгаа байх.
Хэрвээ тэр хүн хахууль авчихаад, авсан гээд түрүүлээд цагдаад очвол хахуулийн мөнгө, бас шийтгэлгүй үлдэх учир тун ашигтай, шууд л хахууль авсанаа хүлээнэ гэсэн үг. Тийм болхоор тэрийг илрүүлэх гэж зовох юм алга. Өгсөн хүн нь ч мөн адил.
Авах гэж байгаа нь хүн авахаасаа өмнө бодох нь " хэрвээ би аваад тэгээд нөгөө хүн нь түрүүлээд цагдаад оччихвол том шийтгэл хүлээлнэ "гэсэн айдастай байх тул авахгүй. Энд бас нэг хийх хэрэгтэй зүйл нь хэрвээ албан тушаалтан ямарваа нэг зүйл илрүүлэх, хахууль авахгүйгээр шүүдээ, тэгвэл илрүүлсэн хэрэгийнхээ 10хувийг нь ч юм уу хувьдаа авах зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй. Заа жишээ нь,гаалийн байцаагч байна гэж үзье. Гаалийн зөрчил илрүүлэх бүрдээ мөнгөн дүнгийнх нь 10 хувийг өөрт нь урамшуулал шагнал болж орж ирнэ. хэрвээ нуугаад хахууль аваад явуулчихвал нөгөө хахууль өгсөн хүн нь матчих учраасс хахууль авах сонирхолгүй болно гэсэн үг. Гаалийн байцаагчийг хахууль авлаа гээд буруутгаж болохгүй, адилхан л хүн ар гэртэй, цалин нь хүрэхгүй хүүхэд нь өлсөх гээд байгаа болохоор л ингэж байгаа. Та тэр албанд гарсан ч гэсэн хэрэх боломж нь таараад мэдэгдэхгүй өнгөрнө гэвэл бас л авах байсан. Тийм болохоор авсан өгсөн хүнийг нь буруутгах биш, хууль дүрэм тогтолцоог нь буруутгах хэрэгтэй.
тэр албан тушаал бас нийгмийн дунд үнэтэй, нэр хүндтэй байр суурьтай болно гэсэн үг. Энд гарахын тулд харин жинхэхэ цэвэр өрсөлсөөн, өөрөөр хэлвэл баян тарган нэгний хүү нь биш, харин баян тарган мэдлэгтэй, өндөр боловсролтой нэг нь гарах болно. Ингээд л нийгэм өөрөө өөрийгөө цэвэрлэж эхэлнэ гэсэн үг.
Заа мэдээж аягүй үнэнч хэдэн хүн юу ч идэж уухгүйгээр ажиллах л байх, гэхдээ тэр чинь тун цөөхөн хувь шүү дээ. Хууль дүрэм гэдэг бол бүгдэдэ тэгш үйлчилж, бүгдийг зохицуулах үүрэгтэй зүйл. заа заа гол санаа маань хуулиа дахин нэг бодож, засаж янзалвал арай л өөр үр дүн гарах байх гэж хэлэх гэсийн.
Хүн бүр зөвхөн өөрсдийнхөө төлөө ямарваа нэг үйлдэл хийхэд л тэр нь нийгмийн төлөөө, нийгмийг цэвэршүүлж байхаар хууль, тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

2010-12-04

Job Hunting

Job Hunting- much harder than i thought it would be.
Японы статистикын хүрээлэнгийн тоо баримтанд, 2012 оны 3 сар буюу миний төгсөх жилд 850мянган оюутан их сургууль эсвэл мэргэжлийн сургууль төгсөж, job market.д гарах бололтой. Хмм... Монголын хүн амын 3ны нэг.
Заа тэгээд, Миний орьё гэж бодож байгаа компаниуд одоогоор10 ширхэг, дотор нь ороод ажиллая гэж бодож байгаа салбартаа ойролцоогоор жилд тус бүртээ 3-5 хүн авна, өөрөөр хэлбэл онгорхой/боломжит ажлын байр 30-50 хавьцаа.
Бага зэрэг үржих хуваах хийгээд үзвэл хүссэн компанийхаа хүссэн албанд ажилд орох магадлал 0,000035 - 0,000059. .... Хмм...Байдал нэг иймэрхүү

японд яаж ажил хайдаг тухай өөрийнхөө туршлагаасаа олсон зүйлээ бичье.
1. Хэзээ эхэлдэг : үндсэндээ баклаврын 3р курст, эсвэл мастерын 1р курсээсээ ажилж хайж эхэлнэ. Өөрөөр хэлвэл сургууль төгсөхөөсөө 2 эсвэл 1,5 жилийн өмнө ажилаа хайх бөгөөд, ажилд орох нь шийдэгдэх нь төгсөхөөсөө 1 жилийн өмнө.
2. Эхний шат нь Internship. Энэ нь зунаас, эрт бол бүр хавраас эхэлнэ ( төгсөхөөсөө 2 жилийн өмнө )Тэгээд 10 сараас компаниуд тус бүр өөрийн байрандаа эсвэл их сургуулиуд дээр очиж campus, recruiting or information sessions зохион байгуулна.
3. Эссе бичнэ, Компани бүр ялгаатай, гэхдээ ерөнхий self-introduction, your strength,weakness, яагаад манай компанийг сонгосон, яагаад энэ мэргэжлийг сонгосон, 10, 20 жилийн дараах хаана, юу хийж байх вэ, ажил хийнэ гэж чиний хувьд ямар утгатай вэ гэх мэт асуултууд.(point- энд хамгийн гол өөрийгөө хэн бэ гэдэгээ ойлгосин байх хэрэгтэй.)
4. Эссе.ээ явуулаад, тэнцвэл, эсвэл тэр дороо шууд бичгийн шалгалт өгнө. Энэ нь япон хэл, математик, логикийн шалгалт, зримдаа англи хэл, бас зан чанарийн шалгалт. ( personality test)
5. Тэгээд тэнцвэл,групп ярилцлага, эсвэл групп мэтгэлцээн ( group interview or group discussion )
6. Тэгээд тэнцвэл ганцаарчилсан ярилцлага, Энэ нь компани бүрийн онцлогоос шалтгаалаад хэлбэр хэв маяг, ярилцлагаын тоо нь ялгаатай. Миний бодож байгаагаар 3-15 удаа ярилцлага өгнө.
7. Тэгээд тэнцвэл дараагын шат, гэхдээ энэ нь бас зарим компанид бол байхгүй.
Winter job= one of the steps to check if you are really the person that the firm wants
8. хэрвээ Тэнцвэл, чи ажилд орлоо гэсэн үг. yeaaah, finally !!!!

Ерөнхийдөө иймэрхүү, гэхдээ бүгд бас ийм биш л даа. жоохон жоохон онцлогууд байгаа.
Японд байгаа гадаадын компаниуд нь ямар алба, хэсэгт юу хийх тодорхой байдлаар ажилд авдаг бол, "Жинхэнэ Япон Компани" бол ажилд орсны дарааа чиний юу хийх , хаана ажиллах нь тодорхойгүй, ганц тодорхой зүйл нь чи тэр компанид ажиллана. Өөрөөр хэлбэл, "Жинхэнэ Япон Компани"- д ажилд орвол хаана ч , юу ч хийж магадгүй, as long as what you are doing is a part of the company.

Заа нэг ийм. And Job Hunting- much harder than i thought it would be and much more fun than i thought it would be.