Дахин 3 өдөр үргэлжилсэн workshop яваад ирлээ, уг нь бас хальт амрах санаатай юм бодоод явсан чинь юуун амрах, та жоохон андуурсан юм шиг байна гэдийн байна, Өдөрт 2-3 удаагын лекц, тэгээд завсараар нь дандаа багийн ажил, сүүлийн 3 дахь өдөр нь мэтгэлцээн, тийм болохоор тэрэндээ бэлдээд багын ажилаа хулхидаж болохгүй кэкэк
Багууд лекцийн завсарлагаанаар өөр өөрсдийн өрөөндөө очиж судалгаагаа эхэлнэ, багш эхний удааа орж ирж бага зэрэг тайлбар хийгээд гарав, тэгсэн манай япончууд шууд л үг дуугүй ажилаа эхэллээ, монголд байсан
Япончууд багаар ажиллахдаа үнэхээр гайхалтай байлаа, шууд л биширлээ, хэлэх ч үг алга байлаа. бие биенийхээ үгийг хүлээцтэй сонсоно. үгүйсгэх гэж дайрахын оронд ойлгох гэж хичээнэ, тэгээд дараа нь өөрийнхөө санааг хэлнэ, багаар ажиллахдаа үүргээ хуваарилаж аваад тэгээд тэрийгээ яг тас хийнэ, чадахгүй байсан ч байдаг чадлаараа хичээж, асууж лавлаж байгаад яаж ийж байгаад хийчихнэ, багаа хойш нь огт татахгүй, ер нь л багаар яаж ажиллахыг үзүүлсэн дээ,
No comments:
Post a Comment