2008-08-23

Photography club's summer camp











2008-08-14

workshop - team work


Дахин 3 өдөр үргэлжилсэн workshop яваад ирлээ, уг нь бас хальт амрах санаатай юм бодоод явсан чинь юуун амрах, та жоохон андуурсан юм шиг байна гэдийн байна, Өдөрт 2-3 удаагын лекц, тэгээд завсараар нь дандаа багийн ажил, сүүлийн 3 дахь өдөр нь мэтгэлцээн, тийм болохоор тэрэндээ бэлдээд багын ажилаа хулхидаж болохгүй кэкэк

Багууд лекцийн завсарлагаанаар өөр өөрсдийн өрөөндөө очиж судалгаагаа эхэлнэ, багш эхний удааа орж ирж бага зэрэг тайлбар хийгээд гарав, тэгсэн манай япончууд шууд л үг дуугүй ажилаа эхэллээ, монголд байсан бол ядаж 1 , 2 цаг дэмий яриж суух байсан болов уу гэж бодогдлоо, Гэхдээ бас дандаа ч тийм серёозны байсангүй, ялангуя манай баг бусад багтай харицуулахад харьцангуй гайгүй, хамгийн их хөгжилдэж, хамгийн их дэмий зүйл хийсэн нь байсан байх, гэхдээ эцсийн дүнд бусдыгаа бодвол гайгүй мэтгэлцээн хийсэн нь байсан болов уу : )

Япончууд багаар ажиллахдаа үнэхээр гайхалтай байлаа, шууд л биширлээ, хэлэх ч үг алга байлаа. бие биенийхээ үгийг хүлээцтэй сонсоно. үгүйсгэх гэж дайрахын оронд ойлгох гэж хичээнэ, тэгээд дараа нь өөрийнхөө санааг хэлнэ, багаар ажиллахдаа үүргээ хуваарилаж аваад тэгээд тэрийгээ яг тас хийнэ, чадахгүй байсан ч байдаг чадлаараа хичээж, асууж лавлаж байгаад яаж ийж байгаад хийчихнэ, багаа хойш нь огт татахгүй, ер нь л багаар яаж ажиллахыг үзүүлсэн дээ,

2008-08-10

Бивако нуурын эрэг дээрх 3 өдрийн аялал


Зуны амралт маань японы алдарт Бивако нуурын эрэг дээх 3н өдрөөр үргэлжиллээ. Зун болохоор халууны хэм айхтар өндөр байсан ч, нуурын эрэг дээр байгаагын хэрэг юу билээ, усанд сайхан шумбаж, худлаа баахан ус самардаж байгаад ирэв. Япон, солонгос, америк , хятад, австрали, тэгээд монгол( ганцаараа ч гэсэн монголоо төлөөлөв). шинэ найз нөхөдтэй болж, хөгжилтэй 3н өдрийг өнгөрүүллээ, ирээд аймшигтай ядарснаа мэдлээ, ирээд л усанд ороод тэгээд нам...

2008-08-04

vacation



заа явж явж, өнөөдөр л хамгийн сүүлийнхээ бие даалтыг өгч, яг албан ёсоор амралт эхэллээ гэж...
амралт эхэлсэн биш харин бүр ядрах шинжтэй, шалгалтыг үеэр хичээл хичээл гээд хойш нь тависан зүйлүүд уул овоо шиг болжээ... заа тэгээд өрөө энэ тэр гэж бол ярих ч юм биш, сайхан их цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм байна,
тэгээд энэ зуны амралтаар хийе гэж бодсон зүйл бас нэлээдгүй байгаа болохоор гүрийх шинжтэй, нэг найзтайгаа яриж байсын, "Амрах гэж бас хичээх( Ganbare) хэрэгтэй болох нээ гэж...."
Гэхдээ завгүй ч гэсэн хөгжилтэй гоё амралт болноо гэж найдаж байна

Өнгөрсөн хагас сайнд хотод маань салют " Hanabi" буудуулж бүгд баярлацгаагаад... бутэн нэг цаг тасралтгүй буудууллаа, үнэхээр гоё болсон. Их ч хөрөнгө орсон байх даа, нэг япон хүнээс сонсох нээ итгэмээргүй их тоо хэлээд, би андуурсын болуу гэж бодоо л сууж байна, хэрвээ үнэн бол хэтэрхий үнэтэй баяр боллоо,