2007-11-13

University Festival お疲れさまでした

Сая өнгөрсөн хагас бүтэн сайнд сургуулийн Соёлын наадам болж өнгөрлөө. Баасан гаригаас бэлтгэл ажил нь явагдаж эхэлсэн бөгөөд бүх зүйл нь үнэхээр зохион байгуулалттай юмаа. Харж жоол бишрэв. Би бас клубынхэнтэйгэээ хамт зургын үзэсгэлэн гаргаж ажилд нь бас хальт гар бие оролцож тусаллаа. Бүгд л хэнээр ч юу ч хэлүүлэхгуй, тэгээд бас нэгнийхээ гаргасан санааг зааварыг нь нээг их зөрж эсэргүүцэхгүй, тэгээд ажил маань дорхноо ямар ч асуудалгүй явагдах нь тэр. Эгч тэр хавиар нь бас дагаад л гүйж явлаа. Өмнө нь иймэрхүү сургуулийн наадамыг үзэж байсан болохоос биш өөрөө ингэж оролсож байсангүй. гар бие оролцож үзэх бас арай л өөр юмаа
Тэгээд яг жинхэнэ өдөр нь клуб болгон нэг хоол хийж зардийн, манайх бас якисоба (соба гэдэг гоймонг соус, мах, ногоотой шарсан япон хоол) хийж зарлаа. Шувууны бага нь жиргэдийн болохоор би ч бас тэнд бусад жижиг шувуунуудтайгаа нийлж өдөржингөө жиргээд орой нь яг ядарч үхэх гэж байналээ шүү.
Тараад харин алдарт номикай(их ажлын дараах найр) нь болж ядарсан ч гэсэн явж л байгаам чинь кэкэ.
Зургын үзэсгэлэнд нь хэдэн авсан зургаа бас тависан, дараа нь үзсэн хүмүүсийн сэтгэгдэл дотор бас овоо гайгүй сайн гэсэн үнэлгээ авсан эгч энд хөл нь газар хүрэхгүй л явна, бас нэг хэдэн кадр дарсны хэрэг гарлаа шүү гэж...
Энэ удаа харин япончуудтайгаа улам дотно болж чадсан байхаа гэж бодож байна, ер нь тэгээд хамтд юм хийж арга хэмжээнд нь оролцохгүй бол учраа олоход хэлээн хэцүү хүмүүс шүү нээрээ, заа зөвхөн япончууд ч гэлтгүй бүгд л тийм байх л даа.
Сая энэ 2 өдөр нэлээн юм сурч авлаа, овоо хөөрхөн үр өгөөжтэй амралтын өдөр болж өнгөрлөө шүү : )
crazy japanese


клубын бяцхан зургын үзэсгэлэн
нэг ийм юм болж байсын бас、


2 comments:

Cаарал said...

お疲れ様でしたね。``эгч``-ийн авсан зургуудаас үзэхиймсаан.

Tegshee said...

teg l dee, uzeerei uzeerei : )