2007-08-15

Монголоос....

халуун зуны өдрүүдээр хичээл орж шалгалтууд үргэлжилсээр арай гэж зуны амралт болон ингэж нэг эх нутагтаа ирэх өдөр бас байдаг юм байжээ. Харина гэсэн чинь өмнөх шөнө нь нойр хүрэхгүй сэтгэл догдолж, онгоцон дотор мангар юм шиг дахиад л ганцаараа инээсээр байгаад л 3 цаг 45минут орчим нислэгийн дараа монголдаа газардлаа.гэрийнхэн найз нөхөд багшыгаа харж хичнээн их баярласан гээч....
агаар нь хүртэл цаанаа л нэг өөр, яг ямар гэдэгийг нь хэлж мэдэхгүй ч цээж дүүрэн амьсгалж агаараар дутагдсан уушгааа нэг сайхан цатгаад л .....
ирсэнээс хойш өдөр хоног ямар хурдан өнгөрч байнааа, ийшээ тийшээ гэж гүйсээр байтал дорхноо юм гээч...
Улаанбаатар хот маань урьдын адил сүндэрлэсээр л , сааралтсаар л ... шинэ байшин барилгууд шил шилээ даран баригдсаар л ...хот маань гэхдээ тийм ч их өөрчлөгдөөгүй юм шиг санагдлаа.

нэг бодогдсон зүйл гэвэл монголд маань баян ядуугын зөрөө улам их болоо юу даа гэж бодогдлоо. Өмнө нь монголд байхдаа ордоггүй байсан боловч энэ удаа найзуудтайгаа хамт шинээр нээгдсэн гэх Metropolis хэмээх диско клубд орлоо, монголчууд маань хичнээн ч гоё болоов дээ, охидууд нь их гоё болж, бас залуус нь соёлтой боловсон болж, тэнд гадаадад сурдаг хүмүүс орж байгаа нь их харагдлааа, ерөнхийдөө санасныг бодвол цэвэрхэн боловсон орчинд мөнгөтэй байрийн хүмүүс их газар байлаа.
Харин маргааш нь нэг ажил гарч бидний нэрлэж заншсанаар нь зуун айлруу явлаа. тэнд орчин байдал тэс ондоо байв, нөгөө ядуу тарчиг амьдрал, хүнд хэцүү байдал нүдний өмнө байх нь тэр.орон гэргүй хүүхдүүд, гэгээн цагаан өдрөөр сотгуу явах хүмүүс, уурлаж бухимдсан, ядруу харц. Өнөөх өмнөх шөнө нь уулзсан хүмүүсээс тэнгэр газар шиг ялгаатай.
Энэхүү өөрт санагдсан сэтгэгдэлээ нэгэн найздаа хэлтэл "хэн хөдөлж чадаж байгаа нь л амьдарна шдээ" гэлээ. тэр үнэн, одоогын нийгэмд мэдээж хэн хөдөлж чадаж байгаагынх нь амьдрал илүү дээр байна. Гэхдээ .... Гэхдээ гэдэг нэг үг байна. тэрхүү хөдөлж чадаж байгаа гэгдэх хүмүүс үнэхээр үнэнчээр, шударгаар, хууль ёсны дагуу бүх зүйлээ гүйцэтгэж байна уу????
найзууд маань машин тэргээ солиж сайжруулан, их л гоё өнгөлөг харагдана, тэд өөрсдийгөө хөдөлж чадаж байгаа, овсгоотой нэгэн гэж дуудацгаана. Миний мэдэхээр л лав зарим нэг нь хууль дүрмийг үл сахихч, нөгөө арын хаалга гэдэгийг байнга татан ойлголгож орж гарж байдаг, бас хэд гурбан цаас өгөн авилга гэгчийг хийдэг хүмүүс болохыг өөрсдийнх нь ярианаас сонсоход л илт байсан юм дааа.
Танилгүй л бол энд юу ч бүтэхгүй, Энд нэг найз маань замын дүрэм зөрчиж шийтгэл хүлээх болвол "шийтгэл огт хүлээхгүй" гэж ам бардам ярина, учир нь гэвэл томоохон албан тушаалын цагдаа нарыг нь танидаг гэнэ. Ойлгосонгүйэээ, нөгөө хууль дүрэм нь хаан байнаа????
Монголд ирсэнийх гээд бас жолоо мушгиад авбаа, дандаа нийтийн тээвэр галт тэрэг автобусаар явж байсан болохоор машин барих гоё байлаа. Замын бөглөрөл нэлээн их болжээ гэж бодоод явж байтал өнөөх замыг бөглөөг нь үүсгэж байгаа нь зогсохыг хориглосон газар зогссон цагдаагын гэсэн дугаартай машин байх нь тэр. заа яахав, ажлаа хийж явсан юм байлгүй дээ. Эргэлтэн дээр нэг машин намайг учиргүй шахаад давхар эргэх гэдэг юм байна, түрүүнд нь баахан уурлаад нервтчихсэн байсан болохоор мөчөөгөө өгсөнгүй, гэтэл миний хажуугаар зүгээр л урсгал сөрөөд явчихсан тэр машин бас л цагдаагынх нь .... Цагдаа нар маань үнэхээр ийм их ажилтай байгаа болохоор тэгсэн юм байлгүй дээ....??????
Заа заа бөөн л уурласан хар бараан юм биччихлээ, Гэхдээ монгол маань гоё байнөө, гэрийнхэн, найз нөхдтэйгээ уулзаад сэтгэл сэргээд их гоё байна. Монгол сайхан байнаа

2007-08-03

япончуудаас суралцсан зүйлс (өмнөх бичлэгийн орчуулга)

(orchuulah gej yostoi jinhene budaa bolgoloo, sorry)

Японыг анх зорисон нь 9, 10аад жилийн өмнө. 11, 12 настайдаа ширээний теннисний тэмцээнд оролцох гэж 2 удаа ирсэн юм. Кансай нисэх онгоцны буудалд онгоцноос бууж, арлын японы агаарыг мэдрэх үед эх газрын монголоос ирсэн миний хувьд чийгтэй, бас загасны үнэр үнэртсэн агаарыг мэдэрч билээ. (хэхэ, монголоос бичнэ ч алж байнааа) хамгийн эхний уулзсан нь монголын багийг газарчлах 2 залуу япон байлаа. тэрхүү 2 япон юугаа ч ойлгохгүй явж байсан бидэнд сайхан сэтгэлээр тусалж, монголруу харих хүртэл үргэлж хамт байсан юм. япон хүний тухай бодох миний бодол тэрхүү 2 японоос эхэлсэн гэж хэлж болох юм.
Түүнээс хойш дахин японыг зорисон нь 1жил 3 сарын өмнө өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны 4н сар. дахин сэтгэлд дотно Кансай нисэх онгоцны буудалд буулаа. Тэр үед өөрчлөгдсөн зүйл нь гэвэл японы агаар ч биш, япон хүн ч биш, харин би өөрөө байсан юм шиг. өмнөхөөсөө том болж, бага сургуулийн үеээ бодвол мэдээж элдэвийг эргэцүүлэх болсон байлаа.
Удаан хугацаагаар японд амьдрах болсон тул япон хүн, япон соёлд аль болох хурдан дасан зохицох шаардлагатай болов. Японы соёл, түүхийг сургууль дээр багш нар маань бидэнд зааж өгч байсан тул япон хүн ялангуяа япон хүний хоорондын харилцааг өөрөө сурья гэж бодлоо.
Үе үе япончуудтай харилцан ойлголцох нь миний хувьд ярвигтай асуудал байлаа.Япон хүн ямарваа нэг зүйлийг шууд хэлдэггүй, харин ихэнх тохиолдолд тойруу замаар хариугаа хэлнэ. нэг жишээ хэлье. шалгалтын үеэр багшаасаа хариугаа англиар бичиж болох эсэхийг асуухад, ` англиар бичих нь тийм ч сайн биш ` гэв. гадаад оюутнууд үүнийг нь сайн биш ч гэсэн бичиж болно гэж ойлгосон боловч, бичиж болохгүй гэсэн утгатай байсан ажээ. түүнээс гадна бас япон гэр бүлтэйгээ (host family)мөн заримдаа иймэрхүү асуудал үүсч байлаа .
Гэхдээ энд жил гарам амьдрах хугацаанд бага багаар энэхүү байдал нь дассаар. Ойрын үед тойруу утгаар хэлэх нь дажгүй ч юм уу гэж бодох болов. Учир нь гэвэл, ямар нэг зүйлийг татгалзах болоход, харилцаж буй хүндээ шууд, үгүй, чадахгүй гэж хэлэлгүй илүү тайван, эелдэгээр шалтгаанаа тайлбарлаж хэлнэ. Ингэснээр харилцагч маань ч бас намайг ойлгох болно. Мэдээж шууд хариугаа хэлэх нь илүү тохиромжтой үе мөн байх учраас үүнийг өөрөө шийдэх нь зөв гэж бодож байна.
Япончуудын хоорондын харилцаанаас сурсан бас нэг зүйл бол өөрийнхөө буруу гэдэгийг мэдэж байвал тэр дорно нь уучлалт гуйх явдал юм. Эхэндээ япончууд юу ч болоогүй байхад л уучлалт гуйх юмаа гэж бодож байсан боловч, сүүлд нь дээд курсынхээ хүнээс сонссоноор бол өөрийнхөө буруу үед уучлалт гуйхгүй байх нь хариуцлагагүй, бусдыг хүндэлдэггүй гэсэн байдлыг бусдад үзүүлдэг ажээ. Харин монголд бол ямар нэг зүйл болсон ч уучлалт гуйхгүй, өөрийгөө бусдаас илүүд үзэж, миний л зөв байх ёстой доо гэсэн сэтгэлээр уучлалт гуйхүй байх нь олон. Стресс ихтэй японы нийгэмд дор нь бие биенээ ойлголцох нь чухал учир энэхүү байдал үүссэн байх.
эцэст нь хэлэхэд , японы нийгэмд орж олон шинэ зүйлстэй учран, тэдгээрийн дотроос сайнийг нь сурч өөрийнхөө амьдралд хэрэг болгон хэрэгжүүлнэ гэж бодном. Их сургуульд орж олон сайн япон найзуудтай болон, япон хүнийг бага багаар ч гэсэн ойлгож л байна. Гэвч, үндэстэн бүр, түүний доторх хүн нэг бүр өөрийн гэсэн онцлогтой байгаа тэр цагт, миний хувьд япон хүн ямар түлхүүрээр онгойх нь мэдэгдэхгүй нууцлаг хаалга мэт...

(yapon helnii hicheel deer report bolgoj bichsen zohion bichleg baisan uchir yaponchuudiig magtahaas oor arga baihgui bailaaa gej......)