Заа тэгшээ энэ урт хугацаанд юу хийгээд хаагуур яваад байваа гэхээр
1. хаврийн амралтаараа сайхан монгол хариж бүхэл бүтэн 6н жил тэмдэглээгүй байсан цагаан сараа тэмдэглэв, гайхалтай байлаа.
2. Амьдрал нэг том өөрчлөлт гарав ( ахисан эсвэл уруудсан эсэхийг мэдэхүгүй ч) , албан ёсоор оюутан байхаа болилоо, магистраа төгсөж , ажилд оров.
Эхлээд монголд харисан тухайд гэвэл ,
Цагаан сараар гэрт орж ирж байгаа хүмүүсийн талыг нь танихгүй болтолоо хамаатан саднууд эхнэр, нөхөр хүүхэдтэй болж, хөөрхөн жижигхэн дүү нар маань том том эрчүүд, үзэсгэлэнтэй охидууд болж. Хэдэн хөгшин хамаатнаа л яах аргагүй таниж байлаа. Хамаатан садантайгаа бүгдтэй нь уулзэх боломж гараад үнэхээр баяртай байлаа.
Саяхан 7хон хоногийн өмнө хамаатны маань нэг эгч өнгөрснийг гэрийнхэнээсээ сонсов. Цагаан сар гэдэг баяр хичнээн чухал юм бээ гэж анх удаа өөрөө, бас жинхэнээсээ бодов. Өмнө нь улсын маань уламжлалт баяр , ёс заншил гэж боддог байсан бол одоо бол илүү хувийн (personal) талаас нь бодлоо. 6н жил уулзаагүй байж байгаад сая цагаан сараар уулзсандаа үнэхээр баярлалаа.
Дараачийнх нь бол Tegshee is no longer student :P
хичнээн удаан сурчихваа, гэхдээ ч бас дахиад 5н жил сурий гэж бодож, төлөвлөж байснаа нуух юун. Нээх удаан амьдраагүй ч амьдралийнхаа ямар ч байсан 3ны 2ийг нь сурчихсан бна шдээ, асар их сургуульд сурчээ. Finally it is finished (hope it is not) Дипломынхаа ажлыг "Empirical evidence : natural resource, democracy, and corruption " Буюу "Газрын баялаг, ардчилал ба авилгал : Эмпирикал судалгаа" гсн сэдвээр амжилттай дууслаа (ямар ч бсан төгсөв) .
Тэгээд 4 сарын 2ноос албан ёсоор шинэ амьдрал эхлэв. Японы 2 дахь том худалдааны компанид ажилд орлоо. Ажилдааа ороод бараг 1 сар болж байна, дажгүй шүү, япон хэл л хүрэхгүй уур хүргэж байгаагаас биш, ер нь нэг ажиллаад үзчихсэн нь тун зүгээр юм байна гэж бодогдов. Эхний 3н 7 хоног нь сургалт явагдав, Асар их хүний нөөцдөө зарж байгааг нь харлаа, i was amazed. Тэгээд On the Job Training гэж албан ёсоор ажиллангаа шинэ хүмүүс ажилаа сурахыг хэлдэг үе. Энэ бүх сургалтын хугацаанд ажилласантайгаа яг адилхан цалин авах л хамгийн гоё байв.
Заа тэгээд өдөр тутмын жижиг зүйлээс авхуулаад хэв маяг өөрчлөгдөж байна, жишээ нь өмнө үүрийн 5д унтаад 12т сэрээд лаборатори луугаа явдаг байсан бол одоо өдөр болгон 6д сэрээд, 7д гараад 8д ажилдаа очно. орой 12 гээд унтана. Бас өдөр болгон албаны хувцас өмсөнө. Өдөр болгон хальт өсгийтэй гутал өмсөнө (өмнө нь бол зүгээр л бүх гутал flat байлаа) .
Зиа зиа , now you are updated :)
Тэгшээ нь ингээд ажиллаад байна даа :)
2012-04-28
2012-03-08
KONY 2012
KONY 2012 is a film and campaign by Invisible Children that aims to make Joseph Kony famous, not to celebrate him, but to raise support for his arrest and set a precedent for international justice.
2012-01-05
Машинаараа нисдэг болох ... тун удахгүй
"Ирээдүй рүү буцсан нь" кинон дээр гардаг зүйлүүд инэнх нь аль хэдийн биелэлээ олжээ. Дараагийнх нь нисдэг машин.
Японы шинжлэх ухаан, технологийн институтээс Quantum Levitation (Track) бүтээжээ, Өмнөх Quantum Levitation .ээ бодвол улам илүү боловсронгуй, бас хурддай болсон санагдана. Мэдээж, эхлээд хүнд биетийг нисдэг болгоод, дараа нь consumer хэрэглээнд оруултал бас хугацаа хэрэгтэй , гэхдээ амьд байхдаа ямар ч байсан машинаа жолоодоод нисэх зүүд биш юм шиг л санагдана.
Гайгүй биеэ эрүүл зөв, авч яваад, зөв хөширчихвөл машинаараа нисэх болохоор эртнээс биеэ бодноо
2012-01-01
Шинээр, цоо шинээр
Шинэ он гарлаа. Шинэ бүхний эхлэл гээд л, Өнгөрсөн жил нь жоохон онцгүй байсан нэг нь бүхнийг мартаж шинээр эхлэх боломж. Зүгээр л өдөр бүр солигдож, энгийн л нэг өдөр сар солигддог шиг он солигдож 1 сарын 1 болох боловч энэ өдөр бусад өдрөөсөө арай л ялгаатай.
Миний хувьд өнгөрсөн 2011 он маань бусдын л адил алдаа оноотой, бас хувь хүнийхээ хувьд амжилтаар дүүрэн жил байв. Гэхдээ ялгаатай нь сургамжтай алдаа нь их байсан болов уу. Алдсан дээрээ суралцаж дараагын удаа алдаа хийхдээ илүү гайгүй, илүү үр дүнтэй, илүү сайн гэж байдаг бол тийм алдааг хийх боломжийг өгч чадсан алдаанууд гэж бодож байна.
Саяхан нэг найзтайгаа ярьж сууж байсын. Жил ирэх тусам амьдралын туршлагаас бидэнд үлдэж буй нь сургамж, ухаарал. Түүнийхээ тоогоор улам бүр хатуу хүйтэн, илүү өндөр шалгууртай, няхуур болоод ч байгаа юм шиг гэж.
Тийм ч байж магадгүй юм,
Бага байхдаа гулсуураар гулгаад унаж уйлчихаад, дахиад босоод л гулгадаг байж билээ, унасныхаа дараа өмнө нь хичнээн өвдөж байснаа мартчихсан, бөөн баяртай хүн дахиад тоглох гээл тоглоомын талбай руу гүйнэ.
Амьдрал магадгүй хатуухан тоглоомын талбай байх. Харин он жил удах тусам бидний унасан гулсуур руугаа баяр баясгалантайгаар гүйгээд очдог зориг, гэнэн цагаан сэтгэл улам бүр багасаад ч байгаа юм шиг. Гэнэн зантайгаар гүйж очих биш, харин хашир зантайгаар дахин дөхиж очно, хэрвээ шантрахгүй зантай бол. Тэгээд унахгүй, алдаагүй тоглож, хожсон ч хамгийн анх байсан шигээ сэтгэл ханамж, баяр баясгаланг мэдрэхээ больдог ч юм шиг.
Тиймээс энэ жилийн new year resolution-аа ингэж шийдэв. Яг л анх удаа гулсуур руу явж байгаа юм шиг сэтгэлээр, гэхдээ өмнөх туршалагаа үргэлж санаж аливаа зүйлийг хийе гэж шийдэв. Энэ нь логикийн хувьд алдаатай, зөрчилдөж байгааг мэдэж байна. Гол санаа нь гэвэл өмнө нь бүтэлгүйдсэн байж болно, гэхдээ тэр нь дандаа бүтэлгүйтнэ гэсэн үг биш, дараагийн удаа амжилттай болох л болно, тиймээс дахин нэг эргэж очоод дахиад нэг үзээд алдахаас хэзээ ч айхгүй байх. Болно, бүтнэ гэсэн сэтгэлээ хэзээ ч алдахгүй байх л гэсэн үг юм уу даа. Хамгийн гол нь тэр зүйлдээ яг л анхныг юм шиг хандах.
Заа миний хувьд гэвэл тун энгийн, ингээд л боллоо. Амьдралынхаа хором бүрийг амталж, мэдэрч амьдрах. Ингээд л боллоо, тун энгийн.
2012 он, таны хувьд магадгүй тун завгүй жил ч болж магад, гэхдээ хором бүрийг нь нандигнаарай гэж тэгшээгийн зүгээс хэлэх байна.
Та бүхэндээ ирж буй 2012 оны мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье.
Та шинэ оныхоо resolution-aa шийдсэн үү? таны шинэ оны resolution юу вэ?
Subscribe to:
Posts (Atom)