8н сарын сүүлийн өдөр. 9 сар. Зунжингаа сайхан амарчихсан хүн хичээл эхэлнэ гэхээр бөөн баяр хөөр болдог байж билээ. 5,6н сард бол хурдхан шиг л зуны амралт болоосой гээд, хичээлээс залхчихсан байсан хүн чинь 2 сар хагас амарсаны дараа нөгөө дургүй хичээлээ тэсэн ядан хүлээж, бүр харин ч хурдхан эхлээсэй, үзэг цаас нэг нийлүүлээд ангидаа ангийнхантайгаа хамт хөгжилдөх юмсан гэж боддог хүн байж билээ.
Хүн гэж өөртөө байхгүй, өөрт нь одоо олдохгүй, гартаа хийж чадахгүй байгаа тэр зүйлрүү улам бүр тэмүүлнэ.
Шулуун үстэй найзууд маань буржгар болгохыг хүснэ, харин буржгар үстэйнүүд нь шулуун болгохыг хүснэ.
Америкт амьдарч байгаа, эсвэл америкаас ирсэн нэгэн нь Япон гэдэг тэр арлын нууцлаг оронд очиж, соёлыг судалж, аюулгүй тайван, орой ганцаараа алхсан ч барагын зүйлтэй тааралдахгүй тэр орчинд нэг амьдарч үзэхийг мөрөөднө. Харин Японд байгаа нэг нь эрх чөлөөг мэдэрч, бараг л юуг ч өөрийнхөө хүсэл зоригоор, дураараа хийж болдог гэсэн төсөөлөлтэйгөөр Америкт амьдрахыг хүснэ.
Тэгээд хүн тэр хүссэн зүйлдээ хүрч чадахгүй бол, би ямар азгүй юмбээ, ямар муухай байнаа гэж бодно.
Тэгвэл 2ууланд амьдрах бүрэн боломж байгаад, гэхдээ зөвхөн нэгийг нь л сонго гэвэл, тэр сайхан боломж олдсон хүн үнэхээр үнэн сэтгэлээсээ баярлан хөөрч, аз жаргалыг мэдэрч чадах болов уу? Аль эсвэл зөвхөн ганцхан л сонголттой, өөрөөр хэлвэл сонголтгүй байх байсан тохиолдолд нь илүү аз жаргалтай байх байсан уу?
Сонголт нь олшорсоноор тэр хүн илүү баяртай, жаргалтай байна гэж би бодохгүй байна. Харин ч эсрэгээр байх болов уу.
3н боломж өгөгдсөн. Аль нэгийг нь л сонгоно. Зөвхөн нэгийг нь л сонгох ёстой. Аль нэгийг нь сонгомогц нөгөө үлдсэнийг нь сонгож чадахгүй болно гэж үзье.
Тэгвэл энэ тохиолдолд ганц хан сонголттой тулаад, өөрөөр хэлвэл сонголтгүйгээр, түүнээгээ гүйцэтгэсэн үеийн сэтгэл ханамж нь олон сонголтоос нэгийг сонгоод түүнийгээ хийж байгаа үеийнхээс өндөр байна. Учир нь олон сонголтон дундаас нэгийг сонгосон хүний хувьд тэр хийсэн сонголтынх нь өртөг нь нөгөө сонгоогүй үлдээсэн сонголтуудын нийлбэр ( in other words, opportunity cost and sunk cost) болох учир, нийлүүлээд дүнгэвэл хүн олон сонголттой байх тусам сэтгэл ханамж нь буурна гэсэн үг.
Түүнээс гадна хүмүүс ихэвчлэн олон сонголтоос нэгийг нь сонгоод, тэгээд тэр нь хүсч байсанчлан хэрэгжихгүй болж бүтэлгүйтэх тохиолдолд, үүнийг биш, нөгөөдөхийг нь хийсэн бол (сонгсон бол ) дээр байж дээ, гэж харамсах явдал их тохиолддог. Битгий хийсэн сонголтондоо харамс, учир нь та аль хэдийн хангалттай их заргал гаргачихсан, түүн дээрээ дахин нэмэрлах ямар хэрэг байна?
Сонголтын тухай бас нэг асуудал.
Эцсийн сонголтоо хийчихээд, дараа нь харамсах тохиолдолоос зайлс хийхын тулд хамгийн эцсийн мөч хүртэл боломжит сонголтоо авч үлдэх гэсэн хүмүүс цөөнгүй байдаг. Мэдээж энэ нь учирч болох эрсдэлийг багасгах сонгомол хэлбэр юм. Өөрөөр хэлбэл олон зүйл хийж байна гэдэг нэгэн дээр нь алдаа гаргаж амжилтгүй болсон ч, нөгөөдөх нь ар нь болж учирч болох хохиролыг багасгана гэсэн үг.
Гэхдээ бодоод үзвэл, 2, 3н зүйлийг зэрэг хийснээр аль нэгэн дээр нь том амжилт гаргах магадлал ганц хан зүйл дээр төвлөрч хөдөлмөрлөөд түүндээ амжилт гаргах магадлалаас хэд дахин бага байх болно.
Өөрөөр хэлбэл, боломжит сонголтуудаа авч үлдэх шийдвэр гаргаснааар та ямарваа нэг зүйл дээр амжилт гаргах боломжоо багасгаж байнаа гэсэн үг юм.
Мэдээж олон зүйлийг зэрэг амжуулаад, чамгүй амжилтанд хүрсэн хүн цөөнгүй. Гэвч, алдартай эдийн засагчид, нобелын шагналтнууд, нэртэй жүжигчид, дуучид бүгд л бүх сэтгэл зүрх, хүч чадал, оюун ухаанаа зөвхөн тэрхүү хийж буй зүйлдээ зориулснаар одоогийнхоо өндөр амжилтанд хүрсэн гэдэгийг санаарай.
Эцэст нь хэлэхэд, эцсийн шийдвэр сонголтоо хийгээд, хамгийн гол нь түүндээ харамсахгүйгээр, тэр сонгосон зүйлдээ бүх л сэтгэл зүрх, хүчээ зориулаарай.
Тэгж чадвал амжилт тийм ч хол биш юм шиг санагдах болов уу.
PS :Хэзээд (өөрийн амьдралдаа) өөрийнхөө гаргасан шийдвэрт эзэн нь байж, хүзэл зоригынхоо төлөө урагшаа тэмүүлж өөдрөг явах.