2010-02-16

obsession

шалгалт дууслаа. Сайхан боллоо. Гэхдээ бас болоогүйээ, дүн хариугаа хүлээнэ. Шалгалтын үеэр хичээл хичээл гээд завгүй байхдаа шалгалт дуусахаар нэг сайхан завтай сайхан байяа гэсэн чинь шалгалт дуусангуут хийж амжаагүй юмнуудаа хийгээд бас л ялгаагүй завгүй байхын. Гэхдээ яаж ч бодсон завгүй байсан нь хамгийн зөв.
Ойрын үед ( ойрын үед ч гэж дээ, бүүр аль дээрээс шалгалтан дундуур хичээлээ хийхгүйгээр бас ) жинхэнэ obsessed болоод байгаа юм байна, fashion, style,design, clothes.....
тэгээд нэг блог нээв. Орж сонирхоорой
Жинхэнэээсээ өдөржингээ тийм юм харж сууж, тэгээд тэрнийхээ төлөө инээдтэй инээдтэй зорилт тавиад л сайхан суужын. Бүр сүүлдээ ер нь европд амьдрах гэдэг миний мөрөөдөл болоод сууж байхын. Одоохондоо очиж үзээгүй ч хэзээ нэгэн цагт Итали, Франц гээд л шинэ загварын ертөнцөд удаан хугацаагаар амьдарч үзнээ :)) my dream ( for now )



PS : өө нээрээ сар шинийн мэнд !!! сайхан шинэлцгээсэн биз дээ? бас Валентиний мэнд !!
энэ 2 давxцсан чинь заримд нь сайн , заримд нь таагүй байсан бололтой. Хосууд болохоор цагаан сартай давхцаад хайрттайгаа хамт валентинадаж чадахгүй онцгүй байсан байх. Харин надаас эхлээд синглэүүдэд нь бол харин ч таатай, валентинаар юу хийнээ гэж шаналж суухын оронд синглэ найзуудтайгаа хамт цагаан сардаж баахан сайхан бууз идлээ which was really great, btw :D