2009-09-20

Dating with japanese guys

Энд амьдарцгааж байгаа гадны залуучууд япон охидуудтай нэлээн явна, нөгөөдүүл нь ч бас мангар дуртай, өмнө нь бичиж байсан даа, шар толгойтой л бол энд шууд л од болно гээд. Тэгүүл "япон залуу" ба гадны охидууд яадын бол?
Эхлээд япон залуу гэж ихэвчлэн ямар байдаг вээ гэхээр? Ичимхий гэдгээрээ бол алдартай, бас супер туранхай, зарим нэг нь амь хаана юм гэмээр л , Гэхдээ мэдээж хүн болгон адилгүй болохоор зарим нэг гадаадад амьдарч байсан, эсвэл гадныхантай найзалдаг хэд нь бол тун дажгүй, аягүй яриа нийлнэ, нөгөө хэдийгээ бодвол нээх их ичээд байхгүй, бас хальт биеэ хөгжүүлэх гэж үздэг, ер нь барууны хэв маяг орчихсон.
Заа тэгүүл тэдний сайн тал нь, зарим нэг хүнээс сонсож , уншсанаар бол хэрэв нэг харилцаа эхэлвэл маш үнэнч, loyal байдаг, бас эелдэг халамжтай гэнэ.
Саяхан нэг сэтгүүл эргүүлж суутал нэг гадаад нөхөр өөртөө тохиолдсон 2case-ыг бичжээ. Товчхон хүүрнэвэл;
Манай гол дүрийн охин эсвэл бүсгүй Melissa.
Case 1 : Melissa англи хэлний хичээл заадаг ангидаа тун ховор учирлаар өөрийнх нь үеийн, их сургуульд сурдаг, бас tanned, athletic биетэй, сонирхолтой нэг дажгүй залуутай танилцаж л дээ. Тэгээд яриа нэлээн нийлээд, нэг өдөр хичээл гадуур уулзах болж, өдөржингөө цагыг тун романтик өнгөрүүлж, харицгаах болоод метро.ндоо суужээ. залуугын буух буудалын нэрийг зарлахад , мань япон залуу яасан гээч, Shake her hand !!! At what point did the evening feel like a meeting between business associates? Even a weak wave or a head nod would have made more sense than a handshake.
Case 2: Нэг үдэш. холгүй байдаг нэг клуб.д сууж байж л дэ. Гэнэт нүдэнд нь аятайхан залуу тусч. Уг нь Melissa маань хэзээ ч өөрөө эхэлдэггүй боловч японд ирсэнээс хойш олж авсан туршлагаасаа энэ тохиолдолд бага зэрэг зүйлийг өөрөө эхэлж хийх хэрэгтэй гэдэгийг мэддэг болж. Тэгээд 2уул яриа эхэлж, мэдээж эхний хэсэг яриа нь нийтлэг зүйлүүд, хаанаас ирсэн, яагаад энд байгаа, юу хийдэг гэх мэт. Удалгүй залуу нь Melissa.с найз залуутай эсэхийг, бас ямар залуу сонирхдог зэрэгийг асууж гэнэ. Ерөнхийдөө аятайхан өрнөж байж л дээ. Гэтэл гэв гэнэт залуу "чамд танилцуулах нэг хүн байна" гээд, нэг охин дауулаад ирж гэнэ.
Hmmm.... i don't think i've mixed up the words for "boyfriend" and "girlfriend", and i don't even now how to say "lesbian" in japanese, so i don't think he is trying to set us up.

2 тохиолдол 2уулаа эхлэл дээрээ тун романтик явж байсан болоч, яагаад залуу нь ингэж байдлыг алаад байнаа???
Хамгийн эхэнд танд бодогдох юм нь магадгүй тэр залууд Melissa маань таалагдаагүй, өөрөөр хэлвэл " He's just not that into her". Гэхдээ,гайхалтай нь энэ 2 тохиолдол 2уулаа сүүлдээ жинхэнэ харилцаа/Relationship болсон гэнэ.

тэгээд япон залуутай уулзаж, гайгүй харилцаа үүсгэе гэж бодож байвал, эхний болзоондоо анхны үнсэлтээсээ өмнө гар барьж сурах хэрэгтэй болж байх шиг байна даа гэж..

2009-09-05

хэзээ ч уйдахгүй шүү

ойрд амьсгаа авах ч завгүй гэдэг бил үү, хичээл ном, шалгалт бас нүүдэл суудал гээл ... гэхдээ л энийг байнга үзнээ, хэзээ ч уйдахгүй шүү нээрээ, хуучин ч гэсэн