2009-02-27

Love Me Tender or Else

kekekekke
check it out

2009-02-23

Macaroni & Cheese

энийг бас туршаад үзээрэй, амархан бас дажгүй амттай болж байна лээ : D

амархан хоолны жор

амралт эхэлсэн болохоор гэртээ овоо завтай хийж амжаагүй байсан зүйлээ хийгээд, сургуулийн сэтгүүл эргүүлж суутал оюутнуудад зориулсан хийхэд хялбар, цаг орохгүй, бас хямдхан хийж болох хоолны жор олоод туршиж үзсэн гайгүй л амттай боллоо, жорыг нь сонирхуулья, туршаад үзээрэй

орц: чанасан өндөг ( бага зэрэг дутуу байсан ч болно ) 1 ш,
spinach 1/2 , багц
төмс 1 ш
пиззаны cheese , хар перц, давс
1. spinach-аа идэхэд тохиромжтой хэрчээ, усанд буцалгаад авна.
2. төмсөө мөн идэхэд тохиромжтой хэрчээд, печь.нд ( microwave) хийж сэрээгээр хатгаж үзэхэд амархан орж байх болтол нь печьдэнэ .
3. 1, 2-г нийлүүлээд хажууд нь болсон өндөгөө (халааж болдог тавганд хийгээрэй) хийгээд дээр нь давс, перцээ өөрийн дуртай хэмжээгээр хийж амтална. Дээр нь бяслагаа тавиад, oven эсвэл oven toaster -t хийж бага зэрэг шаргалтах хүртэл нь шараад тэгээд л болоо..... пппрррааммм.....

амархан байгааз,

2009-02-21

2009-02-13

Valentine's day

Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай энэ үед хосууд маань яаж гэгээн Валентиний өдрөө тэмдэглэх бол? үнэтэй ресторан, бэлэг сэлт.... сюрпрайз...???

нэг сонирхолтой нийтлэл оллоо,, кэккэ Британчуудын хувьд секс бол хамгийн хямдаар цагийг зугаатай өнгөрүүлэх арга болсон гэнэ, гэхдээ аюулгүй сексийг хэзээд анхаарах хэрэгтэйг сануулах юун...
Бас нэг нийтлэл байна, эдийн засгийн хямрал нь хосуудад хэрхэн нөлөөлж буй тухай...
Is sexual desire entering a recession?
Valentine's Day, by tradition, is an opportunity for declarations of love and lust. But will 2009 be different?

Given the economic downturn, is passion too in recession? Or will couples fling themselves into each other's arms to compensate for their inability to spend, spend, spend?..........

Ер нь хосууддаа зөвлөхөд нээлттэй байж, сайн ярилцаж бие биенээ ойлголцох нь л чухал юм шиг байна шүү..

2009-02-12

2 сарын 12

ёоооооооё, тэнгэр минь гэж ... баярлалаа баярлалаа баярлалаа... ингэж нэг шалгалт дуусч, жинхэнэ амралт эхэлдийн байжээ.... ёоооё.....
яг хамгийн сүүлийн бие даалтаа хийх болсон чинь бүр ямар ч хийх эрч хүч , хүсэлгүй амьтан болчихоод, тэгээд бүүр яах аргагүй цаг нь тулаад, өмнөх шөнө нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж өглөөний 6д унтсан хүн аргагүйн эрхэнд 9 гэж босоод арай гэж хийж хураалгаад, нэээх сайхан гүнзгий амьсгаа аваад ёоооё, бурхан минь гэж .....
одоо сайхан нам унтаад амралтаа гоё өнгөрөөнөө,
амралтаараа юу л хиймээр санагдана, жинхэнэ дураараа хиймээр байгаа л юмаа хийе, унтмаар байвал унтаал, гүймээр санагдвал гүйгээл , зураг зурмаар санагдвал зураал, бүжиглэмээр байвал бүжиглээл, ном уншмаар байвал уншаал .... нэг сайхан амаряааа.....

өө тийн, энэ 4 сарын 1нд миний амьдралд бас гоё юм тохиолдох гээд байнааа, юу вээ гэхээр амьдралдаа анх удаа их сургуулийн 3р курсын оюутан болох нь байна шдээ, уррраааа!!!!!

2009-02-04

Монгол хариж сайн гэгч нь эрч хүч аваад, шалгалтуудтай хүчээ үзэж, одоо л нэг юм ард нь гарж ялах дөхөж байх шиг байна. Сүүлийн 7 хоног бол жинхэнэ муухай царайлсан л хүн явлаа... нойр дутуу, нүд эрээлжилсэн, өдрийн 3н хоолоо бүгдийг нь зүгээр л сайхан сургуулийн кафетерия.д иддэг....одоо 1 шалгалт , 2 бие даалтаа хийчихвэл шалгалт ахыг далаар тавих гээд байнаа...
Өчигдөр харин шалгалтын ангируугаа орох гээд үүдэнд нь хүлээж байтал, өмнөх шалгалтын оюутнууд нь гарч ирж байхын , нэг охин "эээ, тэгийлдээ, Австрали явьяаа " бодвол амралтаараа л байх.... ёооооё, үнэн баавартай юмаа, монголд оюутан байхад шалгалтын дараа "ээ , тэгийл дээ, гуанз орий" л гэдэг байлаа...
Хичээл дээр багш нар ямар нэг зүйл тайлбарлах болохоор дандаа л Америк, Япон гэж 2 улсыг харицуулж, хооронд жишиж ярина... аргагүй л дэлхийн аваргууд юмдаа.
томчууд цаанаа л баавартаймаа......
Монголын хувид дэлхий арай л хавтгай болоогүй л байна даа