2008-12-29

Монгол охид

Саяхан нэг яаж зүгээр байхав гэж бодоод гарч хэдэн нөхдийн хамт танцлалаа, шинэ газар нээгдсэн гэнэ, дажгүй л газар байналээ, боломжийн шүү,
Өөө, Тасархай тасархай охидууд үнэхээр их байнаа, би очиж эр хүн шиг л баахан шүлсээ гоожуулж байгаад ирлээ шдээ, кэкэ, "залуу харахын оронд охин хараад" гэж найздаа жоохон зэмлүүлэв, заа яадын, нүд унахаар гоё гоё, царайлаг өндөр, ганган охид, хүүүхнүүд зөндөө, харин гайгүй залуу харагдсангүй, кэкэк( харий ч гэсэн бодоогүй байх л даа)
Зүгээр нэгийн үед гадуур явахад харагдаагүй хүмүүсийг тэнд нэг тэгж бөөнөөр нь хардын байна, бодвол тэр гоё ганган хүмүүс нь энгийн бидний явдаг ордог газраар явдаггүйн болуу гэж бодлоо, том машин хөлөглөж бодвол тансаг нууцлаг газраар нь явдын болуу даа хөө, ямар ч байсан монголын охид бүсгүйчүүд үнэн тасархай юмааа

2008-12-26

монголоос

Зээ хөө... та бүхнийхээ түмэн амгаланг айлтган төрсөн нутгаасаа мэхийн мэндчилж байнаа гэж ....ёоооооё гэртээ ирэх ямар гоё юмбээ.... гэрийнхэн, найз нөхөд, танил гудамж, монгол хоол, хотын агаар гээд л ... бүгдийг нь аймаар их санажэээ
эхний хэдэн өдөр бөөн сэтгэл хөдлөл, гүйж хашгирч цовхчоод л кэккэ... тэгээд баярлаад гүйж явсан чинь нэг долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрдийн байна шүү... одоо тэгсэн 2хон долоо хоногын дараа буцаад явах болчихсон байхын...
Улаанбаатар тэр аяараа шинэ жилийн уур амьсгал , энд тэнд саа чимэглэл болсон, бас л хэрэндээ хөөрхөн гоёжээ... телевиз радиогоор байнгын шинэ жилийн мэндчилгээ, шинэ жилийн худалдаа гээд л ... орсон газарт шинэ жилийн дуу яваад л үнэн гоё.... Аан тийм эхний ирсэн өдөр аймаар бүр аймаар хүйтэн байсан шүү.. -28 хүрсэн, машинаас буугаад л байшин орохын хооронд нүүр хөлдөх гэж байлаа... харин одоо нэг овоо гайгүй -14 хавицаа кэкэкэ, гоё байнөөө гэхээс өөр хэлэх юм олдохгүй л байна ...
Ангийн андуудын маань ихэнх нь ажил төрөлтэй болчихсон, нэлээн завгүй болцгоож, би гэж нэг сайхан завтай амрах гэж ирсэн хүн л явж байх шиг байна, гэхдээ сэтгэл сайхантай найзуудтайгаа аль хэдийн уулзаад халуун яриа өрнүүлж, монгол караокэд ороод амжсан шүү гэж ...
орой харин гэрлүүгээ хариж явахдаа гандангийн дэнж дээрээ хороолол харагддаг байсан санагдах юм, харин энэ удаа харагдсангүйээ.... эрхбиш л замын хажуугын гэрлүүд сүүмийж байгаа нь харагдана... тэгсэн харин өвөл болсон гээд улаанбаатар гуайнх нөгөө утаан хөшгөө татаад юу ч харагдахгүй болчихсон байгаа нь энэ ажээ гэж ... нээрээ яг л гамшигт өртчихсөн юм шиг аймаар.... гадаа бараг гаралтгүй, тэр чигээрээ угаар, утаа, зүгээр сайхан амьсгалч ч чадахгүй ханиалгаад л ... хамгийн муухай нь энэ л байлаа...яг онгоц маань буянт ухаад (би чингис хаан гэсэн нэрэнд нь дургүй л дээ, энэ нэрэнд нь л дуртай ) газардаад 5секунд болонгуут шууд л утаа үнэртэж , заа яах аргагүй монголд иржээ, зөв газраа газардсаныг минь баталж билээ хөөрхий...нэг найзаасаа сонсохнээ судалгаа хийгдэж гэнэ, тэгсэн улаанбаатарын утаа ганшигын үеийнхээс ч хороосоо илүү байгаа гэнэ шүү, бас энэ утаанд амьдарч байгаа хүн нэг өдөрт амьдрах насаа 1,5 цагаар богиносгож байгаа гэсэн судалгаа гарсан гэнээ, ямар аймаар тоо вээ тэээ.... удахгүй үхэх юм байна л даа.... ёоооооё нээрээ энэ утаа арай л дэндүү юмаа.... арай л дэндүү...
нөгөө сайхан юм амладаг төрийин тэргүүн нар нь бодвол хотын гадна л амьдарч байгаа биз, тийм болохоор яаж ийм их утааг нь мэдрэхэв дээ, мэдэрсэн ч юу ч хийхгүйгээс хойш, тэр хэдийг юм хийхийг нь харж сууж, үхэх насаа хүлээж байснаас өөрсдөө иргэд сайн дураараа ямар нэг зүйл хийвэл яасан юмбээ.... ер нь юу ч байсан яадийн тээ... кэкэ аймаар аргаа барсан хүний үг байгааз тээ, болохгүй бол нэг өдөр жагсаал цуглаан хийж утаагаа багасгий гэсэн ч ядийн ер нь ингээд л утаандаа хордоод сууж байснаас утаандаа хордонгоо утаатайгаа тэмцсэн нь дээр шдээ тээ заа мэдэхгүй эээ, ямар ч байсан энэ утаатайгаа ингэж амьдарч ямар ч байсан болохгүй байхаа, өөр олон мэргэн ухаатнууд ямар нэг санаа байгаа байлгүй харин тэрийгээ хэрэгжүүлэх л хэрэгтэй байна даа
бас нэг юм байнааа, энэ юмны үнэ яасан аймаар юмбэээ... ёоооёооо шууд л түрийвчээ сэгсрүүлэх бололтой, асар үнэтэй , нэг гутал нь 300.000, куртка нь бас тэр хавьцаа, эээ бурхан минь, ямар гэнэвээ нэг mall нээгдсэн байхын, тэр нь бас асар үнэтэй тэгээд тэндээс нь хүмүүс юм аваад л байгаа юм шиг байгаан, тэгэхээр асар баян монголчууд овоо их байнаа, ямар ч байсан нөгөө дэлхийн өндөр өртөгтэй орнуудтай нь л зуузай холбоод л давхиад байх нь тэр дээ гэж ...

угаар утаа, үйлчилгээний байгууллагын хүмүүсийн харьцаа. юмны үнийг эс тооцвол монгол үнэн тасархай байнөөө

2008-12-10

New Age

ийм нэг урсгал, үзэл (шашин арай биш) байдаг юм байна . нэгэн найз маань энэ тухай надад ярьж өгсийн, ярисан тухай нь интернэтээс хайвал энэ New Age гэгч нь болж таарлаа... заа тэгээд нэт.с олсон зүйлээ тэр чигээр нь тавичихья, хэрвээ сонирхвол нэт.р хайгаарай, эсвэл би найзаасаа дэлгэрэнгүй асууж өгч ч бас болох юм ...

New Age Religion is not a religion at all, but a vast syncretism (or mixing) of numerous religious and philosophical ideas. It combines aspects of spirituality, cosmology, astrology, esotericism, complementary and alternative medicine, various religious practices, humanism, collectivism, nature, and environmentalism.New Age practices and philosophies sometimes draw inspiration from major world religions: Buddhism, Chinese folk religion, Christianity, Hinduism, Judaism, and Sufism; with particularly strong influences from East Asian religions, Gnosticism, Neopaganism, New Thought, Spiritualism, Universalism, and Western esotericism.

ерөнхийдөө бол төрөл бүрийн шашин, урсгал , үзэлүүдийн цуглуулга бөгөөд одоогийн байдлаар төвлөрсөн цөм байхгүй байгаа юм байналээ...
энэ үзэлд " хүн өөрөө бүх зүйлийн цөм нь болдог бөгөөд хүн өөрөө ертөнцийг яаж харна тэр нь эргээд өөрт нь тусдаг. Нэг үгээр хэлбэл хүн болгон бурханлаг (найзынхаа тайлбараас зээлэв)" гэж үздэг ажэ... ер нь цаана нь зөндөө л юм байгаа бололтой... google.дээд үзэж болох байх.
орчин үед харин тохирсон үзэл юм уу гэж бодлоо.keke Хамаг юмны холимог болохоор элдэв юмтай харшилна гэж байхгүй, аль ч талруугаа хөрвөж болохоор юм шиг санагдав,
та бүхэн санаж байна уу, youtube дээр нэг хэсэг The Secret гээд байсан даа, тэр бас энэ үзэлд хамаарах байхаа