2008-10-24

ягаан гутал

хамгийн сүүлд хэзээ өмссөнөө санадаггүйээ, бодвол аль хавар л өмсөж байсан байхаа, ягаан кетээ уржигдар өглөө өмсөөд гарваа....
ангийн цонхоор харвал бороо орж байхын, "эээ золиг, шүхэрээ авчираагүй шдээ!!!" . ангийн япон найзаас сонсвол өнөөдөр өдөржингөө бороотой гэнээ.... гэнэт саналаа , энэ ягаан кетыг өмссөн өдөр болгон дандаа бороо орноо нээрээ..... тэгсэн хэрнээ бороонд норох дургүй"ягаан кет".... одоо яаая гэхэв дээ, өөрөө л бороо дуудаж оруулчихаад .... тэгээд л өмсөх тусам хөөрхөн ягаан өнгө нь бүдэгрээд л ...
одоо нөгөө эхэлсэн бороо нь 3 дахь өдөрөө зүсрэн ороод л байхын

2008-10-16

яарах хэрэггүйээ гэж...

үнэн гоё, өнөөдөр захиалсан ном маань ирчихлээ, яг тэр хичээл дээр нь муухай царайлаад, толгойгоо гашилгаад сууж байсан чинь уг нь 11 сарын эхээр ирнэ гэсэн хэрнээ 1 долоо хоног болоод л ирчихлээ... эгч үнэн баярлаж байнаааа гэж жигтэйхэн....

ойрд нээрээ хавийн хүмүүс " найз бандитай (найз залуутай ч гэхүүмүү???) болж байнуу??" гэж асуугаад л , гэв гэнэт юу болсын бол бүү мэд : P... , миний одоо нүүж ирсэн шинэ байранд байдаг монголчууд бүгд хосууд, . ..тэр энэ тухайгаа нэг найздаа хэлтэл "хичээгээрэй!!!" ч гэж байхын...кэкэ
Бас сая нэг найзтайгаа чатласан чинь манай найз "би одоо найз залуутай болохгүй бол хөгширлөө" гээд л.....
Гэхдээ миний бодлоор л лав тэр асуудалд яарах ямарч хэрэггүй байхөө, болох юм болдгоороо л болно... зөвхөн минийх л( чинийх л ) байх ёстой хэн нэгэн нь бас намайгаа (зөвхөн чамайг ) хүлээгээд л явж байгаа... үүнд итгэдэг шүү..
тийм болохоор одоогын өөрийнхөө хиймээр байгаа юмаа хийгээд л , явмаар байгаа газарлуугаа яваад л ... жинхэнэ өөрийнхөөрөө байж байтал цаг нь болоод болдог юм болдгоороо л болно
харин тэр болтол хэрвээ чадвал хийх ёстой гол зүйлүүдээ бүгдийг нь уг нь амжуулчихвал өөрийнхөө хайртай хүндээ/ хүнтэйгээ / бүх цагаа бүрэн зарцуулж, анхаарал халамж хангалттай тавьж чадна шдээ...

зүгээр л яарах хэрэггүй л гэж бодож байна... яарвал даарнаа гэж ...

2008-10-05

амьсгалсаар л явна

3,4н өдөр нүүдэл суудал гээд бөөн л юм боллоо, хүн нээрээ балиар их новш хураахымаа, яахаараа тэгдэг байнаа, тэгээд яаахав ялгаад хэрэгтэй хэрэггүйг нь хаяя гэж бодсоноо залхуу хүрээд нарийн ширийн ялгасангүй тэгэсгээд хайрцаглаад л нүүлээ, нүүсний дараа эхний өдрөө шинэ байрнаасаа хичээлдээ явлаа. Үзэг цаас барисан чинь гар хуруу эвлэж өгөхгүй сонин болоод хэцүү байналэээ....
сая сүүлийн 2 өдөр шоудаад ( наддаа л "шоудалт" байлаа) 2 шөнө нойртой нойргүй л явлаа....
одоо нэг сайхан гэртээ сууж тайван амраад, тэгээд нэг нойроо буцааж сольё доо хөө

ер нь тэхдээ, заавал шоудлаа гээд тэр хүнийг муу гэж бодож болохгүй, шоу гэдэг тийм муу зүйл биш, зүгээр л сайхан стрэссээ тайлж, хөгжилдөөл биз, гэтэл заримдаа клубд орж бүжиглэнэ энэ тэр гэхээр нэг л аймаар муу ойлголт байдаг тал байдаг, би шууд эсрэг талд нь зогсноо,
хийх үедээ юмаа хийгээд, наргих үедээ сайхан наргих шиг наргиад явах сайхааан гэж.... амьдрал сайхаанн хөөөө enjoy LIFE