2007-11-08

Амьдрал сайхаан

Алтан наран өглөө мандан "миний охин босоорой, өглөө болчихлоо " гэсээр цонхоор шагайн, хацрыг минь зөөлөн элбэсээр өглөө сэрлээ. Өнөөдөр тэнгэр сайхан цэлмэсэн, наран мишээсэн өдөр байлаа. Өглөө хичээлдээ явахаар гарахад "энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэсэн шиг надруу инээсээр байгаа мэт наран манджээ.
Мангар ч юм шиг яасан юм бол бүү мэд, нар зөвхөн надруу хараад л зөөлхөн мишээгээд байгаа юм шиг санагдаад, би ч бас нар луу харж мишээсээр сургуульдаа очлоо. кэкэ
Замд таарсан хүмүүс гайхаж байсан байхдаа, нэг хүн ганцаараа мишээгээд л яваад байхын гэж... сэтгэл нэг л гоё : ) бүх мөрөөдөл минь биелэх юм шиг санагдаад ....
хүнд хэцүү үе мэдээж хүн болгонд тохиолдоно, гэхдээ өнөөдөр шиг өглөө бүр наран мандана. Амьдрал сайхаан : )

2 comments:

Мика /美香/ said...

Ийм сайхан өглөөг утгахийсан..

Finix said...

ineegeed l yawaad bj dee