2007-11-21

орчны нөлөө

Анх энд нэг япон оюутан tutor.тэй болоод тэрэнтэйгээ уулзах цагаа төлөвлөх гэтэл нэг дэвтэр гаргаж ирээд л , тэр тэр өдөр тэд тэд цагаас завтай, тэдээс завгүй гээд л баахан юм биччихсэн байсын, тэгээд тэр нь бүр бараг л жилийнх нь төлөвлөгөө нь бичигдчихсэн юм шиг байж билэээ. Тэр үед " ээээ дээ энэ япончууд уу...." гэж бодоод л ....
Тэгсэн харин нэг мэдсэн би гэгч хүн өөрөө тэгчихсэн явж байхын, өөрийнхөө дэвтэрийг харсан чинь юу вээ, бас овоо хөөрхөн юм биччихсэн, амралтын өдрүүдээр нь дандаа завгүй болчихсон, бас тэгээд хичээл эрт тарсан өдөр нь хүртэл баахан ажилтай болчихсон байхын,
хэхэхэ хахаха ход ход ход..... : ) өөрийгөө шоолоод инээд хүрлэээ.
хүн нээрээ орчныхоо нөлөөг ямар ч хурдан бас сайн тусгаж авдаг юмбэдэээ, ялангуяа жижиг сажиг зүйл дээр бол бүр ч их харагдах юмааа. Тэгээд тэр жижиг зүйлүүд нь нийлээд нэлээн том өөрчлөлтыг үүсгэх нь ойлгомжтой.
ганц дэвтэр ч биш бас бус зүйлүүд бас нэлэээн "японжсон" юм шиг санагдаад явчихлаа шүү.
монголдоо ерөнхий хүмүүжилэээ олоод ирсэн над шиг хүн ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь хүүхдэд бол маш их нөлөөтэй.
Зөвхөн гадаад оронд амьдарч байгаа хүүхдийн тухай биш, ер нь л хийхдийн хүмүүжилд гадаад орчин, гэр бүлийн харилцаа, нийлж байгаа найз нөхөд, явж байгаа сургууль, амьдардаг орчин гээд л бүх зүйл нь маш их нөлөөтэй.
төлөвшил нь гүйцэд бүрэлдэн тогтоогүй байгаа цагаан цаас шиг хүүхдийн цаашдаа ямар хүн болох, нийгэмдээ хэрхэн яж биеэ авч явах гэх мэт нь одоо юу харж , хэнээс үлгэр дуурайл авч байгаагаас шалтгаална, гэтэл монголд байгаа хүүхдүүд ер нь ямар орчинд юу болж яваа болооо..... зурагтаар гарах кино, нэвтрүүлэг, чөлөөт цагаа өнгөрөөж байгаа орчин, сургуульдаа ирж очихдоо тааралдах хүмүүс , тэд нарын хоорондын харилцаа..... 不安を感じる : ((
жишээ нь л гэхэд гэрлүүгээ хариж явах даа, зам хөндлөн гарах болоход, өдөр бүр өөрийнх нь аав ээж шиг хүмүүс ямар ч гэрлэн дохио, цагаан гарцгүй газраар зам хөндлөн гардагыг хардаг хүүхэд жоохон цаана байгаа гарцаар гарах болвуу, эсвэл ойрхоныг нь бодоод шууд гарцгүй газраар гарах болвууу .....

2 comments:

Finix said...

robotiin ordnii影響 bas l bna shuu.kk.
suuliin ued harin eceg ehchuud huuhdiinhee hogjild ih anhaaral tawidag bolchood bgaa um bshu.but zarimd n iim bolomj bhgui bgaa n unen l dee

Tegshee said...

ter ch tiim shuu, neg uye bodvol neleen deerdej baigaa baih,
gehdee unfortunately, ihenh mass.d ni tiimerhuu bolomj odoohondoo baga baigaa gej bodjiin