Showing posts with label санаж явахад илүүдэхгүй үгс. Show all posts
Showing posts with label санаж явахад илүүдэхгүй үгс. Show all posts

2011-12-13

Хятадууд ирж байна

Тун сонирхолтой BBC.ин баримтад кинонууд. Африк, Бразиль гээд асар их газрын болон ойн баялагтай орнуудад хятадууд юу хийж, ямар бизнес явуулж байгааг харуулсан, заавал үзээрэй, тус бүр нь нэг цаг орчим , гайхалтай сониртхолтой, бас сургамжттай баримтат кино. Монголын ирээдүйг бас төсөөлж болох л юм энэ киноноос.

BBC Documentary- Chinese are coming


BBC Documentary - Chinese are coming, Brazil USA


2009-12-30

randoms for санаж явахад илүүдэхгүй үгс

Амьдрал гэдэг аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Enjoy what you have today, rather than worrying about what you don't.


Жирийн найз танайд зочлон ирчихээд Зочин лугаа адил аашилдаг
Жинхэнэ найз бол хөргөгчийг чинь онгойлгон, өөртөө үйлчилдэг
Жирийн найз чамайг уйлж байхыг хэзээ ч хараагүй байдаг
Жинхэнэ найзын мөр нь чиний нулимсанд норсон байх вий
Жирийн найз чиний эцэг эхийн нэрийг ч үл мэднэ
Жинхэнэ найз ээж аавын чинь утасны дугаарыг хадгалсан байх вий
Жирийн найз найран дээр чинь шил вино барьж ирнэ
Жинхэнэ найз найраас өмнө ирээд хоол унд хийлцэнэ....

2007-12-05

нээрээ ч тийм юм уу.....

хийгээд л байх юм бол хийсний хирээр хийхэд улам бүр хөнгөн болдог. Чухамдаа тухайн ажил үүргийн мөн чанар өөрчлөгдөөгүй, зөвхөн бидний чадвар нэмэгдсэн байдаг.

2007-05-09

Багшийн сургаалаас

Сая зүгээр л хуучин дэвтэрээ эргүүлж тойруулж өмнө нь юу хийж явсанаа сонирхоод үзэж суутал "Миний амьдралдаа мөрдөх мөрдлөгүүд "гэсэн гарчигтай нэг зүйл олдлоо. Харсан чинь 10р анги төгсөх гээд хонхны баяраар зугаалгаар явахад ангийн багшийн маань шөнөжин сууж бид нарт ярисан сургаал үгсүүд дунд нь явж байна. Уншссан чинь ер нь нэлээн гайгүй хөөрхөн юмнууд бичсэн байна. Заа яг юу байгааг нь тэр чигээр нь бичье. Зарим нэгэнд нь хэрэг болж юуны магад....(энэ бол бараг 3жилийн өмнө бичсэн тэмдэглэл минь байгаа юм.)

1. Анхнаас нь ямар ч зүйлийг зөв эхэл.
2. Амьдрал бол амьдрал шүү.
3. Хаана, Хэнтэй, Хэзээ. Юуг , Юуны тулд хийж буй гэдэгээ үргэлж бодож бай. Тэгж чадвал муу зүйлд орохгүй байж болно. (дөнгөж 10аа төгсөж байсан хүүхдүүд байсан болохоор багш маань бид нарын ирээдүйг бодоод, элдэв муу зүйлд битгий ороорой гэсэн утгаар хэлсэн юм. тэгсэн чинь бүүр сүүлд энэ нь онигоо болчихсон явж байсан шүү. )
4. Зөөлөн нь хатуугаа дийлдэг. Голын ус эргийн чулуугаа эвдэлдэгтэй агаар нэгэн буй.
5. Хэзээ ч битгий хүнийг далдуур муул, нүүрэн дээр нь хэлж чадахгүй л бол хүнийг битгий муул.
6.Хүн чамд итгээд чамаас гуйсан бол түүнд чинь сэтгэлээсээ тусал.
7. Амьдралдаа унасан бол Дахиад бос!!! Тэмц!!!
Амьдралдаа унасан бол дахиад босох тэнхэлтэй бай, босоод тэмц. Гэхдээ бодлоготойгоор тэмцэнэ шүү!
8. Бодож үгээ хэл, тэгэхгүй бол дуугүй байсан нь дээр.
9. Хүний итгэлийг дааж яв. Хүн чамд итгэж найдсан бол түүний төлөө эцсээ хүртэл тэмц.
10. Хүн ялах тусам бөхийдөг. (энэ үгийг нэг солонгос кинон дээрээс сонсож байсан шиг санагдаж байна. тэгээд кино үзэж байснаа, гэнэт босож харайгаад бичиж билээ, кккк :)).....гэх мэт зүйлүүд байна
Ер нь эдгээрийг зарчим болгохыг хичээдэг ч гэсэн одоо хүртэл хэвшээгүй л явж байна даа.
энэ бичсэнээ харсан чинь 3н жилийн өмнөх Би ,одоогийн надаас илүү ч байсан юм шиг санагдчихлаа. бичсэнийг нь харвал Их эрч хүчтэй, зоригтой байсан юм шиг байж....