2011-12-12

Эдийн засгийн хямрал ба ардчилал

Өнгөрсөн сард Европын холбооны банкнаас гаргасан Transition Report.д шилжилтын эдийн засгийн орнууд дахь ардчилалын тухай бичигджээ.

Доорх графаас харахад эдийн засгийн хямралаас шалтгаалан ардчилалыг дэмжигчидийн тоо эрс буурсанбайна.  
Source: Krugman, NY times

2011-12-11

төгсөх ч дөхлөө, он гарах ч дөхлөө

Пэээ, шинэ он гарах гэж байгаан байна шдээ, нэг нөхрийн блогийг уншаад дахин нэг санав. Монголд байгаа xүмүүс шинэ жил гээд гадуур бөөн л уур амьсгал байгаа байх, энд ч яахав, япончууд сүртэй тэмдэглэх биш, европ шинэ жил гэхээсээ, япон маягийн үндэсний шинэ жил болдог болохоор япончууд дор бүрнээ л гэртээ тэмдэглэх байх. Гадаад хүмүүс нь л гадаа солиорч гараад, нэг дороо цугларч шампаск энэ тэр буудуулж жоол баярлах байх,тэгээл он гарангууд энгийн үед огт харагддаггүй цагдаа нар нь гэв гэнэт гарч ирээд хэдэн хөөрсөн гадныхныг болон цөөн хэдэн япончуудыг зохицуулах арга хэмжээндээ орох байх даа.
Түрүү жил хөөрсөн хэдэн гадныхны нэг нь болж он гаргасан, энэ удаа ямар ч тийм төлөвлөгөө алга.
Жингээ хасч даашинзандаа багтая ч гэсэн бодол алга, Ганц бодож байгаа юм нь дипломын ажилаа дуусгаж, deadline.даа багтаая л гэж бодож байх шив дээ. (deadline гэдэг ямар муухай үг вэээ, dead line шүү,line where everyone dies, таны үхлийн шулуун)

Ойрын хэдэн өдөр гэртээ эсвэл сургууль дээрээ энэ ажилтайгаа зууралдаж хонодог болоод байна.

Юу бичихээ ерөнхийд нь мэдэж байгаа ч , цаасан дээр жинхэнээсээ бичнэ гэдэг шал өөр асуудал. Яг бичээд эхэлье гэхээр үг нь олдохгүй, санаа нь гарахгүй. Би яриал хажууд нэг хүн миний ярисаныг нийлүүлж бичдэг бол гүйэээ мөн сайхнаа. Жобс ах тийм юм бүтээчихсэн бол энэ дипломын ажилыг тун амархан дуусгах байлаа.
Хар багын л найруулан бичихдээ муу, монгол хэл уран зохиолд үнэн дургүй байж билээ, харин шугам зураг, мат-н хичээлд л нугасгүй байждээ.

Заа тэгээд хийхээс өөр аргагүй зүйлийг хийж л байж дуусгах болно. Элдэв гомдол хэлэлгүйгээр би энд ажилаа хурдан бичье, дуусгая.

Та ч бас шинэ оноос өмнө амжуулаад хийх ёстой үүрэг даалгавраа дуусгаад, жингээ хасаж гоёлдоо багтаад, Шинэ оноо сайхан тэмдэглээрэй.
Хийх ёстой ажилуудын тань тоонд заавал ороох нэг зүйл бол гэрийнхэн, найз нөхөддөө хэрвээ хэлж амжаагүй байгаа бол тэдэндээ хайртай гэдэгээ дамжуулаарай.

2011-12-08

Recent Obsession , Dec 8


Existing studies establish a strong cross-country correlation between income
and democracy but do not control for factors that simultaneously affect both
variables. We show that controlling for such factors by including country fixed
effects removes the statistical association between income per capita and various measures of democracy. We present instrumental-variables estimates that
also show no causal effect of income on democracy. The cross-country correlation between income and democracy reflects a positive correlation between
changes in income and democracy over the past 500 years. This pattern is consistent with the idea that societies embarked on divergent political-economic
development paths at certain critical junctures.


2011-10-14

Хэтэрхий тансаг

Зовох цагт нөхрийн чанар танигдана. Жоохон ч гэсэн өөрийнхөө чадах зүйлийг хийе гээд, 3 сарын 11нд болсон газар хөдлөлт, цунамид хамгийн ихээр өртөж, гамшиг учирсан Иватэ мужруу сайн дурын ажилтанаар өнгөрсөн долоо хоногийн 5 дахиас бүтэн сайн хүртэл яваад ирлээ. Дөнгөж гамшиг болсоны дараах үетэй харьцуулахад байдал хамаагүй дээрдсэн санагдав. Эзэмшигч нь тодорхой болсон эдвэрсэн байшин барилга, автомашиныг цэвэрлэгээ хийж, хог дээр хаяж, харин эзэмшигч одоо болтол тодорхой биш байгаа байшин машины сэг нь тэр чигтээ үлдсэн хэвээрээ байлаа. Японд өмч эзэмшигчийн хууль маш чанга тул эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй гар хүрч болохгүй учраас цунамид туугдаж эвдэрсэн машин, байшин энд тэнд .
Гамшигт нэрвэгдэгсэд мэдээж орон гэргүй болсон, хүнд хэцүү амьдралыг 3 сарын 11нээс хойш өнгөрүүлж байгаа нь ойлгомжтой. Хоол хүнсгүй, орох оронгүй, дотны хүмүүсээ алдсан гээд төсөөлөхөд бэрх.
Одоо ч гэсэн өдөртөө хэд хэдэн удаа бага хэмжээний газар хөдлөлт байнга явагдаж байгаа энэ газар сэтгэл тайван амьдрахад хэцүү, гэхдээ байдал дээрдсэн санагдав.

Гэвч (том гэвч ), хүнд хэцүү гэж хэлэгдэж байгаа энэ байдал зарим нэг хүмүүсийн өдөр тутмын амьдралаас ч илүү тансаг хангалуун харагдав.

Бүр хэтэрхий тансаг.

Африкт амьдарч байгаа хүүхдийн тухай яриж эхэлвэл, угаасаа л ойлгомжтой шдээ, битгий харицуулах ч хэрэггүй гэж та хэлэх байх, Тийм болохоор харицуулахгүйээ. Зүгээр л монголд, бүр улаанбаатар нийслэл хотод маань амьдарч байгаа зарим нэг хүнээс илүү тансаг санагдав.
Хотын захад гэр хороололд, хорт утаан дунд, боловсон жорлон ч байхгүй амьдарч байгаа хэрнээ амьдрахад хэцүү байна гэж хэлэхгүй байгаа хүмүүс.

Гамшигт нэрвэгдсэн газар одоохондоо бол жинхэнэ гэр нь биш ч гэсэн, түр зуурын орогнох байр маягын, гэхдээ тэр нь манайхан бол хөрөнгийнхөө овоо их хувийг зарцуулж байж, хөөрхөн бүсээ чангалж байж бариулах лагерийн байшингаас илүү байшинд амьдарч байна, мэдээж гэрэл цахилгаан, халуун ус, боловсон жорлонтой.
Түр зуур тусламжын машин явахад зориулж барисан зам нь замын тэмдэг, цагаан гарцтай, сайн яривал төрөлх хотын маань замаас ч илүү цэвэрхэн, чанартай.

Ийм сайхан ая тухтай орчинд байж хүнд хэцүү байна гээл, сайн дурынхан ирж туслаад л . Мэдээж амар биш, байгалийн гамшиг бол дийлдэшгүй хүчтэй.

Гэхдээ л жоохон өөрөөр харвал байгаагаас нь хэцүү амьдралтай хүмүүс мянга түмээрээ, хэцүү ч гэсэн байгаа байдалдаа болоод л , сэтгэл хангалуун биш ч гэсэн гомдлохгүй амьдраад л байна.

Би тэр хүмүүсийг илүү хүндэлж, тэдний төлөө чадах бүхнээ хиймээр байна. Тэр хүмүүсийн төлөө сурсан мэдсэнээ ашиглаж, сайхан амьдруулмаар байна.

2011-07-18

The Paradox of Choice

Hervee ta sanaj baigaa bol, Omno ni heterhii olon songolttoi baihiin tuhai bichleg oruulj bsn.
Uuntei holbootoi Barry Schwartz: The paradox of choice-iin video.g taniltsuulj baina,
Hope you like it

2011-06-19

Юм болгон ганцхан шалтгаантай биш

Таны эргэн тойронд өчнөөн олон зүйл тохиолдож байгаа, тэгээд та тэдгээрийг хараад шалгтаан нь энэ, тэр байх гээд өөрийнхөөрөө саналаа дэвшүүлнэ. Таны бодсон шалтгаан заримдаа зөв байж болноо, яагаад гэвэл тухайн үйл явдалтао төстэй зүйл өнөөг хүртэл олон тохиолдож, шалтгаан нь ерөнхийдөө нийтлэг байсан түл та өөрийнхөө тэрхүү үнэт туршлагыг ашиглан, аливаа зүйлийг учир холбогдлыг тайлж ирсэн болохоор тэр.
Заримдаа, буруу бодсон, таасан, дүгнэсэн зүйлүүд байсан л байх учиртай. Хэрвээ байгаагүй гэвэл та далдыг хардаг мэргэн болж таарна.
Заа тэгэхээр let me rephrase it.

Өмнөх бичлэгийг минь уншсан зарим нэг хүмүүс мэдэж байгаа байх.
(PS:Надтай холбоо бариж, сэтгэлээ үгэээ хуваалцсан та нартаа баярлалаа. )
Гэхдээ нэг зүйлийг хэлье гэж бодов.
The Relationship, break-up, heart break etc etc...
break up-н дараа мэдээж шанална, сэтгэл санаа сайнгүй байна, бодно , үгүйлнэ.
Тэр бүгдийг харчихаад, "аааннн, хаягдсан" , " He/she is dumped' гэдэг ганцхан дүгнэлтийг та хийсэн бол, таны өмнөх туршлага, мэдлэг таныг буруу дүгнэлтрүү хөтөлсний нэг жишээ гэж би хэлье.
The reason of the end of a relationship can be anything. It is NOT only that someone dumped the other.
2 биенийхээ сайн сайхны төлөө харилцаагаа дуусгасан байж болно. Эсвэл зүгээр л relationship.д байхгүйгээр энгийн сайхан найзууд байсан нь дээр гэж бодоод больсон байж болно. Эсвэл салъя гэж салсангүй, салаа замын эрхээр салсан байж болно. 2 өөр оронд хэт удаан хугацаагаар байж бие биэнээ зовоож шалгахыг хүсээгүй учраас больсон байж байна. Ер нь юу ч байж болно.
Шалтгаан нь юу ч байж болно.

Өнөөг хүртэл таны үнэн бодож байсан зүйл чинь заавал үнэн байх албагүй.
Just be open minded when you make a judgement.

2011-06-07

Зун цаг зун цаг гоёхон доо....

Зун цаг зун цаг гоёхон доо, зугаатай цэнгэлтэй гоёхондооо :))

Yessss, Шалгалтаа өгчихлөө,

тэнцсэн үгүй нь мэдэхгүй, тэнцэх магадлал муутай, гэхдээ чадах юмаа хийгээл өглөө. Уг нь ёсоороо бол 5,6н сар заавал бэлдвэл тэнцэх шалгалт гэсэн, гэхдээ яахав, цагын удирдлага муутай, юмыг хойшлуулах дуртай залхуу хүн, оройхон гараад ширүүхэн үзэв. 2 долоо хоногын турш сургууль дээрээ хонож, өдөрт 3-5 цаг унтаж, арай гэж унших ёстой юмаа дуусгав. Тэнцээгүй нь ойлгомжтой. Гэхдээ 2 долоо хоногт асар их юм уншлаа, мэдэж авлаа. Юмыг шахаж хийвэл бас л гоё юм байна.
Заа тэр яхав, тэгээд болдог юм болдогоороо болог, (дуртай үгээ дахиад хэрэглэв)

Job hunting, Exam... done and done :)
Одоо хичээлээ хийж, жинхэнэ мастерын оюутан шиг эрдэм номондоо шамдаж, зун цагаа enjoyхийе.
Зуны төлөвлөгөө?? Beach? going back sweet home? travel somewhere? mountain climbing? hiking? Study? Write the thesis? Read papers? Ice-cream? Museum? Clubbing? Driving? Cold beer?
oooh, yeagh, maybe scuba Diving?

okay, first thing first. Sunglasses :))
Summer can't start without nice, stylish sunglasses 8)

Нарны шилээ авчихаад, let us enjoy the summer 2011 !

2011-05-23

Let it be

Санал асуулгын дүнгээр бидний 94% нь ямар нэг байдлаар айлын сайхан охин, аавын хүүд дурлаж, зүрх сэтгэлээ өгөөд, харин тэр нь бүтэлгүйтэж, эсвэл өөрөөө юу ч хийлгүй орхиод, сэтгэл зүрхээрээ шаналсан сайхан туршлага, адал явдал,дурсамжтай бололтой.

Тэдний нэг нь Би.
Заа тэгээд болдог юм болдогоороо л болог. Ингэж амьдарч чадахгүй, түүнгүйгээр бол бүх л зүйл утга учиргүй мэт санагдсан тэр гашуун үеийг бүгдээрээ туулаад, заримдаа эргэн санагдаж зовоох боловч, амьдраад л , аж төрөөд л явж л байна, болж байна.

Болдог юм болдогоороо л болог.

Гэхдээ мэдээж, эхлээд болгох гэж хичээнэ, зүтгэнэ, чадах бүхнээ хийнэ.
Тэгээд болохгүй, бүтэхгүй бол болох юм болдогоороо л болог гээл сайхан орхих хэрэгтэй.
Хамгийн гол нь орхихынхоо өмнө өөрөөсөө хамаарах, өөрийнхөө чадах зүйлийх хийх.
And, rest of it, just let it be and it will happen if it has to happen

2011-04-30

Poll - have you ever had a Broken heart?

Hi, guys!!
Please, answer the poll on the right.

Just wanted to know how many people out there who had a broken heart once and still living, and enjoying the life after all these hard times :)


2011-04-29

Someone like you

I heard that your settled down.
That you found a girl and your married now.
I heard that your dreams came true.
Guess she gave you things I didn't give to you.
Old friend why are you so shy?
It ain't like you to hold back or hide from the light.

I hate to turn up out of the blue uninvited.
But I couldn't stay away I couldn't fight it.
I'd hoped you'd see my face,
And that you'd be reminded that for me it isn't over.

Nevermind I'll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don't forget me I beg
I remember you said:-
"Sometimes it lasts in love,
but sometimes it hurts instead"
Sometimes it lasts in love,
but sometimes it hurts instead yeah.

You'd know how the time flies.
Only yesterday was the time of our lives.
We were born and raised in a summery haze.
Bound by the surprise of our glory days.
.......

Nothing compares
no worries or cares.
Regret's and mistakes they're memories made.
Who would have known how bittersweet this would taste?

Nevermind I'll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don't forget me I beg,
I remembered you said:-
"Sometimes it lasts in love,
but sometimes it hurts instead"