2011-12-11

төгсөх ч дөхлөө, он гарах ч дөхлөө

Пэээ, шинэ он гарах гэж байгаан байна шдээ, нэг нөхрийн блогийг уншаад дахин нэг санав. Монголд байгаа xүмүүс шинэ жил гээд гадуур бөөн л уур амьсгал байгаа байх, энд ч яахав, япончууд сүртэй тэмдэглэх биш, европ шинэ жил гэхээсээ, япон маягийн үндэсний шинэ жил болдог болохоор япончууд дор бүрнээ л гэртээ тэмдэглэх байх. Гадаад хүмүүс нь л гадаа солиорч гараад, нэг дороо цугларч шампаск энэ тэр буудуулж жоол баярлах байх,тэгээл он гарангууд энгийн үед огт харагддаггүй цагдаа нар нь гэв гэнэт гарч ирээд хэдэн хөөрсөн гадныхныг болон цөөн хэдэн япончуудыг зохицуулах арга хэмжээндээ орох байх даа.
Түрүү жил хөөрсөн хэдэн гадныхны нэг нь болж он гаргасан, энэ удаа ямар ч тийм төлөвлөгөө алга.
Жингээ хасч даашинзандаа багтая ч гэсэн бодол алга, Ганц бодож байгаа юм нь дипломын ажилаа дуусгаж, deadline.даа багтаая л гэж бодож байх шив дээ. (deadline гэдэг ямар муухай үг вэээ, dead line шүү,line where everyone dies, таны үхлийн шулуун)

Ойрын хэдэн өдөр гэртээ эсвэл сургууль дээрээ энэ ажилтайгаа зууралдаж хонодог болоод байна.

Юу бичихээ ерөнхийд нь мэдэж байгаа ч , цаасан дээр жинхэнээсээ бичнэ гэдэг шал өөр асуудал. Яг бичээд эхэлье гэхээр үг нь олдохгүй, санаа нь гарахгүй. Би яриал хажууд нэг хүн миний ярисаныг нийлүүлж бичдэг бол гүйэээ мөн сайхнаа. Жобс ах тийм юм бүтээчихсэн бол энэ дипломын ажилыг тун амархан дуусгах байлаа.
Хар багын л найруулан бичихдээ муу, монгол хэл уран зохиолд үнэн дургүй байж билээ, харин шугам зураг, мат-н хичээлд л нугасгүй байждээ.

Заа тэгээд хийхээс өөр аргагүй зүйлийг хийж л байж дуусгах болно. Элдэв гомдол хэлэлгүйгээр би энд ажилаа хурдан бичье, дуусгая.

Та ч бас шинэ оноос өмнө амжуулаад хийх ёстой үүрэг даалгавраа дуусгаад, жингээ хасаж гоёлдоо багтаад, Шинэ оноо сайхан тэмдэглээрэй.
Хийх ёстой ажилуудын тань тоонд заавал ороох нэг зүйл бол гэрийнхэн, найз нөхөддөө хэрвээ хэлж амжаагүй байгаа бол тэдэндээ хайртай гэдэгээ дамжуулаарай.

5 comments:

Anonymous said...

Миний блогийг уншаад нэг нөхрийн блог л гэдэг юм шивдээ чи, ойлгомжтой

Tegshee said...

hahaha, hairt hongor mootsoohiingoo blog.g unshaad http://mootsoo.com/ shuu

Anonymous said...

Ингээд хэтрүүлчийшд :p

gantulgan said...

Үхлийн шугам уу кк.
Тэгшээ он гарахаас өмнө хэлчий хайртай шүү эдр :p

Tegshee said...

@ganaa- hahaha, bi ch gesen :)