2007-11-24

big day , but it was fun : )

Kobe-Kyoto-Osaka-Kobe
Christmas tree in Kyoto station

Red maple leaves

The Golden Pavilion -Rokoun-ji Temple
yummmy, Thanksgiving dinner- turkey
mmmmmmmm...... Desserts are ready to serve

2007-11-21

орчны нөлөө

Анх энд нэг япон оюутан tutor.тэй болоод тэрэнтэйгээ уулзах цагаа төлөвлөх гэтэл нэг дэвтэр гаргаж ирээд л , тэр тэр өдөр тэд тэд цагаас завтай, тэдээс завгүй гээд л баахан юм биччихсэн байсын, тэгээд тэр нь бүр бараг л жилийнх нь төлөвлөгөө нь бичигдчихсэн юм шиг байж билэээ. Тэр үед " ээээ дээ энэ япончууд уу...." гэж бодоод л ....
Тэгсэн харин нэг мэдсэн би гэгч хүн өөрөө тэгчихсэн явж байхын, өөрийнхөө дэвтэрийг харсан чинь юу вээ, бас овоо хөөрхөн юм биччихсэн, амралтын өдрүүдээр нь дандаа завгүй болчихсон, бас тэгээд хичээл эрт тарсан өдөр нь хүртэл баахан ажилтай болчихсон байхын,
хэхэхэ хахаха ход ход ход..... : ) өөрийгөө шоолоод инээд хүрлэээ.
хүн нээрээ орчныхоо нөлөөг ямар ч хурдан бас сайн тусгаж авдаг юмбэдэээ, ялангуяа жижиг сажиг зүйл дээр бол бүр ч их харагдах юмааа. Тэгээд тэр жижиг зүйлүүд нь нийлээд нэлээн том өөрчлөлтыг үүсгэх нь ойлгомжтой.
ганц дэвтэр ч биш бас бус зүйлүүд бас нэлэээн "японжсон" юм шиг санагдаад явчихлаа шүү.
монголдоо ерөнхий хүмүүжилэээ олоод ирсэн над шиг хүн ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь хүүхдэд бол маш их нөлөөтэй.
Зөвхөн гадаад оронд амьдарч байгаа хүүхдийн тухай биш, ер нь л хийхдийн хүмүүжилд гадаад орчин, гэр бүлийн харилцаа, нийлж байгаа найз нөхөд, явж байгаа сургууль, амьдардаг орчин гээд л бүх зүйл нь маш их нөлөөтэй.
төлөвшил нь гүйцэд бүрэлдэн тогтоогүй байгаа цагаан цаас шиг хүүхдийн цаашдаа ямар хүн болох, нийгэмдээ хэрхэн яж биеэ авч явах гэх мэт нь одоо юу харж , хэнээс үлгэр дуурайл авч байгаагаас шалтгаална, гэтэл монголд байгаа хүүхдүүд ер нь ямар орчинд юу болж яваа болооо..... зурагтаар гарах кино, нэвтрүүлэг, чөлөөт цагаа өнгөрөөж байгаа орчин, сургуульдаа ирж очихдоо тааралдах хүмүүс , тэд нарын хоорондын харилцаа..... 不安を感じる : ((
жишээ нь л гэхэд гэрлүүгээ хариж явах даа, зам хөндлөн гарах болоход, өдөр бүр өөрийнх нь аав ээж шиг хүмүүс ямар ч гэрлэн дохио, цагаан гарцгүй газраар зам хөндлөн гардагыг хардаг хүүхэд жоохон цаана байгаа гарцаар гарах болвуу, эсвэл ойрхоныг нь бодоод шууд гарцгүй газраар гарах болвууу .....

2007-11-13

University Festival お疲れさまでした

Сая өнгөрсөн хагас бүтэн сайнд сургуулийн Соёлын наадам болж өнгөрлөө. Баасан гаригаас бэлтгэл ажил нь явагдаж эхэлсэн бөгөөд бүх зүйл нь үнэхээр зохион байгуулалттай юмаа. Харж жоол бишрэв. Би бас клубынхэнтэйгэээ хамт зургын үзэсгэлэн гаргаж ажилд нь бас хальт гар бие оролцож тусаллаа. Бүгд л хэнээр ч юу ч хэлүүлэхгуй, тэгээд бас нэгнийхээ гаргасан санааг зааварыг нь нээг их зөрж эсэргүүцэхгүй, тэгээд ажил маань дорхноо ямар ч асуудалгүй явагдах нь тэр. Эгч тэр хавиар нь бас дагаад л гүйж явлаа. Өмнө нь иймэрхүү сургуулийн наадамыг үзэж байсан болохоос биш өөрөө ингэж оролсож байсангүй. гар бие оролцож үзэх бас арай л өөр юмаа
Тэгээд яг жинхэнэ өдөр нь клуб болгон нэг хоол хийж зардийн, манайх бас якисоба (соба гэдэг гоймонг соус, мах, ногоотой шарсан япон хоол) хийж зарлаа. Шувууны бага нь жиргэдийн болохоор би ч бас тэнд бусад жижиг шувуунуудтайгаа нийлж өдөржингөө жиргээд орой нь яг ядарч үхэх гэж байналээ шүү.
Тараад харин алдарт номикай(их ажлын дараах найр) нь болж ядарсан ч гэсэн явж л байгаам чинь кэкэ.
Зургын үзэсгэлэнд нь хэдэн авсан зургаа бас тависан, дараа нь үзсэн хүмүүсийн сэтгэгдэл дотор бас овоо гайгүй сайн гэсэн үнэлгээ авсан эгч энд хөл нь газар хүрэхгүй л явна, бас нэг хэдэн кадр дарсны хэрэг гарлаа шүү гэж...
Энэ удаа харин япончуудтайгаа улам дотно болж чадсан байхаа гэж бодож байна, ер нь тэгээд хамтд юм хийж арга хэмжээнд нь оролцохгүй бол учраа олоход хэлээн хэцүү хүмүүс шүү нээрээ, заа зөвхөн япончууд ч гэлтгүй бүгд л тийм байх л даа.
Сая энэ 2 өдөр нэлээн юм сурч авлаа, овоо хөөрхөн үр өгөөжтэй амралтын өдөр болж өнгөрлөө шүү : )
crazy japanese


клубын бяцхан зургын үзэсгэлэн
нэг ийм юм болж байсын бас、


2007-11-10

Highly Recommended to watch

The Pursuit of HappynessЭнэ киног үзсэн хүмүүс ч байж магадгүй, гэхдээ үзээгүй бол заавал үзээрэй гэж хэлье, ёстой хөөрхөн гоё кино байналээ, 2006 оны 12сарын 15нд нээлтээ хийсэн юм байна, тийм болохоор нэлээн дээр гарсан гэсэн үг л дээ.
Үнэхээр гайхалтай аав. Бодит түүхээс сэдэвлэсэн энэ кино таньд олон зүйлийг бодогдуулна гэж бодож байна,
(би л гэхэд баахан л юм бодлоо, өөрөөсөө ичлээ, кэкэ
Би ер нь иймэрхүү стилийн кинонд их дуртай юм шиг байна : ) кэкэ )

2007-11-08

Амьдрал сайхаан

Алтан наран өглөө мандан "миний охин босоорой, өглөө болчихлоо " гэсээр цонхоор шагайн, хацрыг минь зөөлөн элбэсээр өглөө сэрлээ. Өнөөдөр тэнгэр сайхан цэлмэсэн, наран мишээсэн өдөр байлаа. Өглөө хичээлдээ явахаар гарахад "энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэсэн шиг надруу инээсээр байгаа мэт наран манджээ.
Мангар ч юм шиг яасан юм бол бүү мэд, нар зөвхөн надруу хараад л зөөлхөн мишээгээд байгаа юм шиг санагдаад, би ч бас нар луу харж мишээсээр сургуульдаа очлоо. кэкэ
Замд таарсан хүмүүс гайхаж байсан байхдаа, нэг хүн ганцаараа мишээгээд л яваад байхын гэж... сэтгэл нэг л гоё : ) бүх мөрөөдөл минь биелэх юм шиг санагдаад ....
хүнд хэцүү үе мэдээж хүн болгонд тохиолдоно, гэхдээ өнөөдөр шиг өглөө бүр наран мандана. Амьдрал сайхаан : )

2007-11-07

хичээлээс гадуур

сүүлийн хэд хоног хичээл хийгээгүй мөртлөө л нээг их завгүй эгч явсаар байгаад л таарлаа, яг юу хийгээд явсийн бол гээд үзсэн чинь гарт барагдаж нүдэнд үзэгдэх том юм алгаа, заа яахав. Гэхдээ бага ч гэсэн хөөрхөн өөрийгөө хөгжүүлсэн нь сүүлийн 7 хоног хажуу өрөөнийхнийгөө лав олигтой унтуулаагүй байхаа, дараа нь жоол санаа зовоод жоохон завсарлаад байна. Эхлэн суралцаж байгаа болохоор гитарыг ч жинхэнэ балбаж өгсөн дөө. бас муугүй шүү 2 дуу дараад сурчихсан, knock knock knocking on heaven's door, When you're gone by Avril. зөв бурууг нь мэдэхгүй ч наддаа одоохондоо болоод л байна, овоо жоол сэтгэл сэргээх ажилтай болсон,
Интернэт гэж нэг сайхан юм байхад өрөөндөө сууж байгаад л гитарын хичээлд суучиж чадах юм, цаг уе сайхан болжэээ, гээл нээх хөгшин эмээ шиг яриад байхгүй юу кэкэк

өөр нэг шинэ зүйл нь гоё cheese cake хийж үзлээ, cheese cake-нд лааг дуртай ч өөрөө хийж үзээгүй байсийн, тэгсэн харин лаг азтай япон найзуудтайгаа нийлж хийх боломж олдоод өчигдөр хийж үзлээ, ёстой гоё болсон, яг л жинхэнэ үйлдвэрийн юм шиг, өөрсдөө хийсэн болоод ч тэрүү бүүр гоё амттай юм шиг санагдаад... санасныг бодвол гайгүй байсан шүү.
Дахиад дараа бас бялуу хийнээ, их сургуульд байхдаа юу хийж суухавдээ, завтай хүн, ядаж л гоё гоё хоол бялуу энэ тэр хийгээд сурчихвал аятай юу даа гэж бодоол ...

заа юу ч гэсэн эхний ээлжинд гитараа гайгүй дарангаа хүн айхааргүй дуулдаг болоод сурчихвал, бас хийж чадах хоолныхоо нэр төрлийг олшруулнааа