2011-05-23

Let it be

Санал асуулгын дүнгээр бидний 94% нь ямар нэг байдлаар айлын сайхан охин, аавын хүүд дурлаж, зүрх сэтгэлээ өгөөд, харин тэр нь бүтэлгүйтэж, эсвэл өөрөөө юу ч хийлгүй орхиод, сэтгэл зүрхээрээ шаналсан сайхан туршлага, адал явдал,дурсамжтай бололтой.

Тэдний нэг нь Би.
Заа тэгээд болдог юм болдогоороо л болог. Ингэж амьдарч чадахгүй, түүнгүйгээр бол бүх л зүйл утга учиргүй мэт санагдсан тэр гашуун үеийг бүгдээрээ туулаад, заримдаа эргэн санагдаж зовоох боловч, амьдраад л , аж төрөөд л явж л байна, болж байна.

Болдог юм болдогоороо л болог.

Гэхдээ мэдээж, эхлээд болгох гэж хичээнэ, зүтгэнэ, чадах бүхнээ хийнэ.
Тэгээд болохгүй, бүтэхгүй бол болох юм болдогоороо л болог гээл сайхан орхих хэрэгтэй.
Хамгийн гол нь орхихынхоо өмнө өөрөөсөө хамаарах, өөрийнхөө чадах зүйлийх хийх.
And, rest of it, just let it be and it will happen if it has to happen

2011-04-30

Poll - have you ever had a Broken heart?

Hi, guys!!
Please, answer the poll on the right.

Just wanted to know how many people out there who had a broken heart once and still living, and enjoying the life after all these hard times :)


2011-04-29

Someone like you

I heard that your settled down.
That you found a girl and your married now.
I heard that your dreams came true.
Guess she gave you things I didn't give to you.
Old friend why are you so shy?
It ain't like you to hold back or hide from the light.

I hate to turn up out of the blue uninvited.
But I couldn't stay away I couldn't fight it.
I'd hoped you'd see my face,
And that you'd be reminded that for me it isn't over.

Nevermind I'll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don't forget me I beg
I remember you said:-
"Sometimes it lasts in love,
but sometimes it hurts instead"
Sometimes it lasts in love,
but sometimes it hurts instead yeah.

You'd know how the time flies.
Only yesterday was the time of our lives.
We were born and raised in a summery haze.
Bound by the surprise of our glory days.
.......

Nothing compares
no worries or cares.
Regret's and mistakes they're memories made.
Who would have known how bittersweet this would taste?

Nevermind I'll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don't forget me I beg,
I remembered you said:-
"Sometimes it lasts in love,
but sometimes it hurts instead"

2011-04-22

Flipped

Almost 3 weeks have passed since I wrote that I would study like crazy and live within super tight schedule.
Well, suddenly, the plan and all the calculations turned into having a fever and staying in bed all day long. It is not nice to feel sick. It sucks if you are alone and having health problem.
Fortunately, this time was better. It's not that bad at all feeling sick and having a fever after these unwilling days,it gave me time to think, to recall, and to feel sad and happy.
From tomorrow, hope i will be back to work :)

Also, watched "Flipped". I really liked it. Hope you will enjoy it , too.

2011-04-02

Small calculation

4 Сарын 2.

Газар хөдлөлт Цунами Байгалийн гамшиг Тусламж Аврал Сэргээн босголтын үйл ажиллагаа

1. Ажил хайх ажиллагаагаа ингээд дуусгая гэж бодлоо. Одоогын байдлаар Нэг ажлын санал, бас хэдэн компанид ярилцлагын түвшинд явж байна.

2. Шалгалт хүртэл 2 сар.
Шалгалтаас дор хаяад 4 долоо хоногийн өмнө Хамгийн багадаа 270 цагийн хичээл хийсэн байх ёстой.
Өөрөөр хэлвэл өдөрт 9 цаг. Хэрвээ илүү үр дүнтэй аргаар богино хугацаанд хичээллэвэл өдөрт дор хаяад 7 цагийн хичээл.

3. Мастерийн thesis бичих, Судалгаа хийх 7 хоногт дор хаяад 2 paper унших.
Өөрөөр хэлвэл долоо хоногт 6 цаг.

4. Дадлагатаа(internship) явах, долоо хоногт 15 цаг. Замдаа зарцуулах цагаа нэмээд 24 цаг болно.

5. Ингээд үлдсэн нь өдөрт 12 цаг. Хооллох, хувцаслах, усанд орох мэх мэт зайлшгүй хийх зүйлүүд өдөрт 2 цаг. Мэдээ унших, ном унших, өдөрт 2 цаг.

6. Хичээлд суух, сургууль ирж очихтойгоо 7 хоногт 20 цаг.

7. Ингээд нийтдээ, дундажаар өдөрт 19 цаг. Үлдсэн нь Унтах 6 цаг. Аан болоогүй, social networking, facebook, twitter. So Унтах 4 цаг.

Done the calculation and time to execute it.

2011-02-03

Сар шинийн мэнд!!!

Сар шинийн мэнд !!! сайхан шинэлж байна уу?
Би энд сайхөөн сайхөөн, ямар ч байсан битүүнээр, бууз, хуушуур, битүү шөл, бас монгол салад идэж, сайхан битүүрлээ. Шинийн нэгэнд нь өглөө нь нам унтаад сандарч босч мөрөө гаргаад, тэгээд back to job-hunting!
Компанийн танилцуулах семинарт сууж, тараад бичиж амжаагүй байсан нэг application-eeээ гялалзуулж, хулхидаж бичээд, тэрийгээ бариад ярилцлага. ярилцлагандаа 10минут хоцорч очоод, 30 минут сайхан яриж яриж, гарч ирэв.
Тэгээд гэртээ ирэх замдаа хоол аваад, гэртээ ирж мэдээ сонсож, уншиж, маркет шалгаад, mail-ээ янзлаад, тэгээд орой.
Өглөө мөр гаргасныг нь хасчихсвал , миний ойрын үеийн нэг өдрийн schedule.
Тэгж байгаад job hunting-iinhаа тухай илүү тодорхой, detailed мэдээлэл оруулнаа.
Заа тэгээд бүгдээрээ сайхан шинэлээрэй !!
Tegshee

2011-01-04

Шинэ...

The first sunrise of 2011
Бүгдэд нь шинэ оны мэнд !!!
Яг он солигдохын өмнөх өдөр нь ингээд 1 сар боллоо гэж үү????Ингээд 2011 он гэж үү??? 4хөн сарын дараа 1р курсээ төгсөөс тэгээд сургуулиа төгсөхөх ганц хан жил үлдэх нь байна шдээ????ААААаааааа!!!! ..........гээд аймаар санагдаад байсан чинь, Токиогийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй дүүрэгт найз цөөн хэдэн найзын хамт шинэ оноо угтасны дараа нөгөө айдас алга болчихож....
Шинэ он гарлаа, байдгаараа л байж байх юм, нээх аймаар солигдсон юм алга, он сар бичихэд л жоохон эвгүй байна, бусад нь бол гайгүй.
Энэ жил шинэ байдлаар шинэ онтойгоо найзалнаа :)
Нээх сүртэй New year Resolution гэж супер жагсаалт гаргахгүй, харин 20 жилийн дараах Тэгшээд хэрэгтэй тэр зүйлийг бий болгохын төлөө шаардлагатай зүйлсийг (үргэлжлүүлэн) хийнэ, Тэр Тэгшээ амжилт гаргахад шаардлагатай туршлага, мэдлэг, чадварын нэг хэсэгийг , чадах чинээгээрээ энэ жилд олж авч, биедээ шингээнэ.
Энэ жил цаашдаа яг юу хийж, яаж амьдрахаа шийдэх нээлэн том, хариуцлагатай жил учир, өөрийнхөө хүссэн замыг сонгохын төлөө!!!

2010-12-08

for your to-do list

Одоо болтол том алдаа гаргаж, амьдралд дуртай болтолооо сэтгэлээр унасан үе таньд байгаа юу?
Хэрвээ байхгүй бол хурдан тэр мэдрэмж, тэр experience,the biggest failure in your life-г амсаж үзээрэй гэж зөвлөх байна. Аль болох хурдан байвал сайн, учир нь дараа нь тохойлдох зүйлд чинь том тус болох учраас.
Үнэнийг хэлэхэд одоог хүртэл тэгтэлээ сэтгэлээр унаж, том алдаа гаргаагүй ( миний бодлоор , өөртөө) яваад, одоо тэрнийхээ уршигыг амсаж байх шиг байна, Энэнээс өмнө алдаа гаргаад, том уналт байсан сан бол одоогынх шигээ ингэж хүчтэй, бас навс унахгүй байсан байх.
Гэхдээ энэ удаагын уналт, алдааг ирсэнд нь баярлаад, дараагынхаа амжилттай холбоё доо. i guess this is the only thing i can do right now.

2010-12-05

From draft of 5th, April, 2010, Өөрийнхөө төлөө амьдар, тэгээд л нийгэм сайжирна

Байнгын хүмүүсийг бухимдуулдаг хээл хахуультай тэмцэх болж, ажил нь эрчимжиж байгаад үнэхээр баяртай байна, Гэхдээ мөрдөгдөж буй хууль дүрэм нь арай л болж өгөхгүй байгаам шиг санагдхым. Хэрвээ андуураагүй бол хэрвээ хээл хахууль өгч авсан гэдэг нь тодорхой болвол хээл хахууль өгсөн авсан 2 тал нь 2уулаа шийтгэл хүлээнэ гэсэн байсан шиг санагдаж байна.
Энэ нөхцөлийг нь дараах байдлаар өөрчилвөл илүү үр дүнтэй болно байх.
Хамгийн түрүүнд санах ёстой зүйл нь хүн бүр өөрийнхөө төлөө л ямар нэг үйлдэл хийдэг. Энэ хээл хахууль авч өгч байгаа нь ч бас тэр. Өөрт нь хэрэг болж ашигтай байх тул үүнийг хийж байгаа. Тиймээс хүн бүр зөвхөн өөрийнхөө ямарваа нэг зүйл хийдэг гэсэн байгалиас заясан онцлогыг нь ашиглаад зөвхөн өөрийгөөө бодоод үйлдэл хийхэд яаж хээл хахууль. хүнд сурталаас гарах гэдэг аргыг бодож олох нь чухал. тэрнээс биш хүмүүсийг албадах биш юм.

Заа ямар өөрчлөлт хэрэгтэй вэ гэхээр энд бага зэрэг тоглоомын онол ашиглая. хээл хахууль хэрвээ авч өгсөн нь баригдвал үүнийгээ хэн түрүүлж хуулийн байгуулгад мэдэгдэж, үнэнээ хэлсэн нь шийтгэлгүй үлдэж, харин хэлээгүй нь том хэмжээни шийтгэл хүлээх.
2уулаа л буруутай юм чинь 2ууланг нь шийтгэхгүй бол тэгш биш, буруу гэж бодож байга хүн байгаа байх.
Хэрвээ тэр хүн хахууль авчихаад, авсан гээд түрүүлээд цагдаад очвол хахуулийн мөнгө, бас шийтгэлгүй үлдэх учир тун ашигтай, шууд л хахууль авсанаа хүлээнэ гэсэн үг. Тийм болхоор тэрийг илрүүлэх гэж зовох юм алга. Өгсөн хүн нь ч мөн адил.
Авах гэж байгаа нь хүн авахаасаа өмнө бодох нь " хэрвээ би аваад тэгээд нөгөө хүн нь түрүүлээд цагдаад оччихвол том шийтгэл хүлээлнэ "гэсэн айдастай байх тул авахгүй. Энд бас нэг хийх хэрэгтэй зүйл нь хэрвээ албан тушаалтан ямарваа нэг зүйл илрүүлэх, хахууль авахгүйгээр шүүдээ, тэгвэл илрүүлсэн хэрэгийнхээ 10хувийг нь ч юм уу хувьдаа авах зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй. Заа жишээ нь,гаалийн байцаагч байна гэж үзье. Гаалийн зөрчил илрүүлэх бүрдээ мөнгөн дүнгийнх нь 10 хувийг өөрт нь урамшуулал шагнал болж орж ирнэ. хэрвээ нуугаад хахууль аваад явуулчихвал нөгөө хахууль өгсөн хүн нь матчих учраасс хахууль авах сонирхолгүй болно гэсэн үг. Гаалийн байцаагчийг хахууль авлаа гээд буруутгаж болохгүй, адилхан л хүн ар гэртэй, цалин нь хүрэхгүй хүүхэд нь өлсөх гээд байгаа болохоор л ингэж байгаа. Та тэр албанд гарсан ч гэсэн хэрэх боломж нь таараад мэдэгдэхгүй өнгөрнө гэвэл бас л авах байсан. Тийм болохоор авсан өгсөн хүнийг нь буруутгах биш, хууль дүрэм тогтолцоог нь буруутгах хэрэгтэй.
тэр албан тушаал бас нийгмийн дунд үнэтэй, нэр хүндтэй байр суурьтай болно гэсэн үг. Энд гарахын тулд харин жинхэхэ цэвэр өрсөлсөөн, өөрөөр хэлвэл баян тарган нэгний хүү нь биш, харин баян тарган мэдлэгтэй, өндөр боловсролтой нэг нь гарах болно. Ингээд л нийгэм өөрөө өөрийгөө цэвэрлэж эхэлнэ гэсэн үг.
Заа мэдээж аягүй үнэнч хэдэн хүн юу ч идэж уухгүйгээр ажиллах л байх, гэхдээ тэр чинь тун цөөхөн хувь шүү дээ. Хууль дүрэм гэдэг бол бүгдэдэ тэгш үйлчилж, бүгдийг зохицуулах үүрэгтэй зүйл. заа заа гол санаа маань хуулиа дахин нэг бодож, засаж янзалвал арай л өөр үр дүн гарах байх гэж хэлэх гэсийн.
Хүн бүр зөвхөн өөрсдийнхөө төлөө ямарваа нэг үйлдэл хийхэд л тэр нь нийгмийн төлөөө, нийгмийг цэвэршүүлж байхаар хууль, тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

2010-12-04

Job Hunting

Job Hunting- much harder than i thought it would be.
Японы статистикын хүрээлэнгийн тоо баримтанд, 2012 оны 3 сар буюу миний төгсөх жилд 850мянган оюутан их сургууль эсвэл мэргэжлийн сургууль төгсөж, job market.д гарах бололтой. Хмм... Монголын хүн амын 3ны нэг.
Заа тэгээд, Миний орьё гэж бодож байгаа компаниуд одоогоор10 ширхэг, дотор нь ороод ажиллая гэж бодож байгаа салбартаа ойролцоогоор жилд тус бүртээ 3-5 хүн авна, өөрөөр хэлбэл онгорхой/боломжит ажлын байр 30-50 хавьцаа.
Бага зэрэг үржих хуваах хийгээд үзвэл хүссэн компанийхаа хүссэн албанд ажилд орох магадлал 0,000035 - 0,000059. .... Хмм...Байдал нэг иймэрхүү

японд яаж ажил хайдаг тухай өөрийнхөө туршлагаасаа олсон зүйлээ бичье.
1. Хэзээ эхэлдэг : үндсэндээ баклаврын 3р курст, эсвэл мастерын 1р курсээсээ ажилж хайж эхэлнэ. Өөрөөр хэлвэл сургууль төгсөхөөсөө 2 эсвэл 1,5 жилийн өмнө ажилаа хайх бөгөөд, ажилд орох нь шийдэгдэх нь төгсөхөөсөө 1 жилийн өмнө.
2. Эхний шат нь Internship. Энэ нь зунаас, эрт бол бүр хавраас эхэлнэ ( төгсөхөөсөө 2 жилийн өмнө )Тэгээд 10 сараас компаниуд тус бүр өөрийн байрандаа эсвэл их сургуулиуд дээр очиж campus, recruiting or information sessions зохион байгуулна.
3. Эссе бичнэ, Компани бүр ялгаатай, гэхдээ ерөнхий self-introduction, your strength,weakness, яагаад манай компанийг сонгосон, яагаад энэ мэргэжлийг сонгосон, 10, 20 жилийн дараах хаана, юу хийж байх вэ, ажил хийнэ гэж чиний хувьд ямар утгатай вэ гэх мэт асуултууд.(point- энд хамгийн гол өөрийгөө хэн бэ гэдэгээ ойлгосин байх хэрэгтэй.)
4. Эссе.ээ явуулаад, тэнцвэл, эсвэл тэр дороо шууд бичгийн шалгалт өгнө. Энэ нь япон хэл, математик, логикийн шалгалт, зримдаа англи хэл, бас зан чанарийн шалгалт. ( personality test)
5. Тэгээд тэнцвэл,групп ярилцлага, эсвэл групп мэтгэлцээн ( group interview or group discussion )
6. Тэгээд тэнцвэл ганцаарчилсан ярилцлага, Энэ нь компани бүрийн онцлогоос шалтгаалаад хэлбэр хэв маяг, ярилцлагаын тоо нь ялгаатай. Миний бодож байгаагаар 3-15 удаа ярилцлага өгнө.
7. Тэгээд тэнцвэл дараагын шат, гэхдээ энэ нь бас зарим компанид бол байхгүй.
Winter job= one of the steps to check if you are really the person that the firm wants
8. хэрвээ Тэнцвэл, чи ажилд орлоо гэсэн үг. yeaaah, finally !!!!

Ерөнхийдөө иймэрхүү, гэхдээ бүгд бас ийм биш л даа. жоохон жоохон онцлогууд байгаа.
Японд байгаа гадаадын компаниуд нь ямар алба, хэсэгт юу хийх тодорхой байдлаар ажилд авдаг бол, "Жинхэнэ Япон Компани" бол ажилд орсны дарааа чиний юу хийх , хаана ажиллах нь тодорхойгүй, ганц тодорхой зүйл нь чи тэр компанид ажиллана. Өөрөөр хэлбэл, "Жинхэнэ Япон Компани"- д ажилд орвол хаана ч , юу ч хийж магадгүй, as long as what you are doing is a part of the company.

Заа нэг ийм. And Job Hunting- much harder than i thought it would be and much more fun than i thought it would be.