2010-12-04

Job Hunting

Job Hunting- much harder than i thought it would be.
Японы статистикын хүрээлэнгийн тоо баримтанд, 2012 оны 3 сар буюу миний төгсөх жилд 850мянган оюутан их сургууль эсвэл мэргэжлийн сургууль төгсөж, job market.д гарах бололтой. Хмм... Монголын хүн амын 3ны нэг.
Заа тэгээд, Миний орьё гэж бодож байгаа компаниуд одоогоор10 ширхэг, дотор нь ороод ажиллая гэж бодож байгаа салбартаа ойролцоогоор жилд тус бүртээ 3-5 хүн авна, өөрөөр хэлбэл онгорхой/боломжит ажлын байр 30-50 хавьцаа.
Бага зэрэг үржих хуваах хийгээд үзвэл хүссэн компанийхаа хүссэн албанд ажилд орох магадлал 0,000035 - 0,000059. .... Хмм...Байдал нэг иймэрхүү

японд яаж ажил хайдаг тухай өөрийнхөө туршлагаасаа олсон зүйлээ бичье.
1. Хэзээ эхэлдэг : үндсэндээ баклаврын 3р курст, эсвэл мастерын 1р курсээсээ ажилж хайж эхэлнэ. Өөрөөр хэлвэл сургууль төгсөхөөсөө 2 эсвэл 1,5 жилийн өмнө ажилаа хайх бөгөөд, ажилд орох нь шийдэгдэх нь төгсөхөөсөө 1 жилийн өмнө.
2. Эхний шат нь Internship. Энэ нь зунаас, эрт бол бүр хавраас эхэлнэ ( төгсөхөөсөө 2 жилийн өмнө )Тэгээд 10 сараас компаниуд тус бүр өөрийн байрандаа эсвэл их сургуулиуд дээр очиж campus, recruiting or information sessions зохион байгуулна.
3. Эссе бичнэ, Компани бүр ялгаатай, гэхдээ ерөнхий self-introduction, your strength,weakness, яагаад манай компанийг сонгосон, яагаад энэ мэргэжлийг сонгосон, 10, 20 жилийн дараах хаана, юу хийж байх вэ, ажил хийнэ гэж чиний хувьд ямар утгатай вэ гэх мэт асуултууд.(point- энд хамгийн гол өөрийгөө хэн бэ гэдэгээ ойлгосин байх хэрэгтэй.)
4. Эссе.ээ явуулаад, тэнцвэл, эсвэл тэр дороо шууд бичгийн шалгалт өгнө. Энэ нь япон хэл, математик, логикийн шалгалт, зримдаа англи хэл, бас зан чанарийн шалгалт. ( personality test)
5. Тэгээд тэнцвэл,групп ярилцлага, эсвэл групп мэтгэлцээн ( group interview or group discussion )
6. Тэгээд тэнцвэл ганцаарчилсан ярилцлага, Энэ нь компани бүрийн онцлогоос шалтгаалаад хэлбэр хэв маяг, ярилцлагаын тоо нь ялгаатай. Миний бодож байгаагаар 3-15 удаа ярилцлага өгнө.
7. Тэгээд тэнцвэл дараагын шат, гэхдээ энэ нь бас зарим компанид бол байхгүй.
Winter job= one of the steps to check if you are really the person that the firm wants
8. хэрвээ Тэнцвэл, чи ажилд орлоо гэсэн үг. yeaaah, finally !!!!

Ерөнхийдөө иймэрхүү, гэхдээ бүгд бас ийм биш л даа. жоохон жоохон онцлогууд байгаа.
Японд байгаа гадаадын компаниуд нь ямар алба, хэсэгт юу хийх тодорхой байдлаар ажилд авдаг бол, "Жинхэнэ Япон Компани" бол ажилд орсны дарааа чиний юу хийх , хаана ажиллах нь тодорхойгүй, ганц тодорхой зүйл нь чи тэр компанид ажиллана. Өөрөөр хэлбэл, "Жинхэнэ Япон Компани"- д ажилд орвол хаана ч , юу ч хийж магадгүй, as long as what you are doing is a part of the company.

Заа нэг ийм. And Job Hunting- much harder than i thought it would be and much more fun than i thought it would be.

2010-09-01

Сонголт

8н сарын сүүлийн өдөр. 9 сар. Зунжингаа сайхан амарчихсан хүн хичээл эхэлнэ гэхээр бөөн баяр хөөр болдог байж билээ. 5,6н сард бол хурдхан шиг л зуны амралт болоосой гээд, хичээлээс залхчихсан байсан хүн чинь 2 сар хагас амарсаны дараа нөгөө дургүй хичээлээ тэсэн ядан хүлээж, бүр харин ч хурдхан эхлээсэй, үзэг цаас нэг нийлүүлээд ангидаа ангийнхантайгаа хамт хөгжилдөх юмсан гэж боддог хүн байж билээ.
Хүн гэж өөртөө байхгүй, өөрт нь одоо олдохгүй, гартаа хийж чадахгүй байгаа тэр зүйлрүү улам бүр тэмүүлнэ.
Шулуун үстэй найзууд маань буржгар болгохыг хүснэ, харин буржгар үстэйнүүд нь шулуун болгохыг хүснэ.
Америкт амьдарч байгаа, эсвэл америкаас ирсэн нэгэн нь Япон гэдэг тэр арлын нууцлаг оронд очиж, соёлыг судалж, аюулгүй тайван, орой ганцаараа алхсан ч барагын зүйлтэй тааралдахгүй тэр орчинд нэг амьдарч үзэхийг мөрөөднө. Харин Японд байгаа нэг нь эрх чөлөөг мэдэрч, бараг л юуг ч өөрийнхөө хүсэл зоригоор, дураараа хийж болдог гэсэн төсөөлөлтэйгөөр Америкт амьдрахыг хүснэ.
Тэгээд хүн тэр хүссэн зүйлдээ хүрч чадахгүй бол, би ямар азгүй юмбээ, ямар муухай байнаа гэж бодно.

Тэгвэл 2ууланд амьдрах бүрэн боломж байгаад, гэхдээ зөвхөн нэгийг нь л сонго гэвэл, тэр сайхан боломж олдсон хүн үнэхээр үнэн сэтгэлээсээ баярлан хөөрч, аз жаргалыг мэдэрч чадах болов уу? Аль эсвэл зөвхөн ганцхан л сонголттой, өөрөөр хэлвэл сонголтгүй байх байсан тохиолдолд нь илүү аз жаргалтай байх байсан уу?

Сонголт нь олшорсоноор тэр хүн илүү баяртай, жаргалтай байна гэж би бодохгүй байна. Харин ч эсрэгээр байх болов уу.

3н боломж өгөгдсөн. Аль нэгийг нь л сонгоно. Зөвхөн нэгийг нь л сонгох ёстой. Аль нэгийг нь сонгомогц нөгөө үлдсэнийг нь сонгож чадахгүй болно гэж үзье.
Тэгвэл энэ тохиолдолд ганц хан сонголттой тулаад, өөрөөр хэлвэл сонголтгүйгээр, түүнээгээ гүйцэтгэсэн үеийн сэтгэл ханамж нь олон сонголтоос нэгийг сонгоод түүнийгээ хийж байгаа үеийнхээс өндөр байна. Учир нь олон сонголтон дундаас нэгийг сонгосон хүний хувьд тэр хийсэн сонголтынх нь өртөг нь нөгөө сонгоогүй үлдээсэн сонголтуудын нийлбэр ( in other words, opportunity cost and sunk cost) болох учир, нийлүүлээд дүнгэвэл хүн олон сонголттой байх тусам сэтгэл ханамж нь буурна гэсэн үг.
Түүнээс гадна хүмүүс ихэвчлэн олон сонголтоос нэгийг нь сонгоод, тэгээд тэр нь хүсч байсанчлан хэрэгжихгүй болж бүтэлгүйтэх тохиолдолд, үүнийг биш, нөгөөдөхийг нь хийсэн бол (сонгсон бол ) дээр байж дээ, гэж харамсах явдал их тохиолддог. Битгий хийсэн сонголтондоо харамс, учир нь та аль хэдийн хангалттай их заргал гаргачихсан, түүн дээрээ дахин нэмэрлах ямар хэрэг байна?
Сонголтын тухай бас нэг асуудал.
Эцсийн сонголтоо хийчихээд, дараа нь харамсах тохиолдолоос зайлс хийхын тулд хамгийн эцсийн мөч хүртэл боломжит сонголтоо авч үлдэх гэсэн хүмүүс цөөнгүй байдаг. Мэдээж энэ нь учирч болох эрсдэлийг багасгах сонгомол хэлбэр юм. Өөрөөр хэлбэл олон зүйл хийж байна гэдэг нэгэн дээр нь алдаа гаргаж амжилтгүй болсон ч, нөгөөдөх нь ар нь болж учирч болох хохиролыг багасгана гэсэн үг.
Гэхдээ бодоод үзвэл, 2, 3н зүйлийг зэрэг хийснээр аль нэгэн дээр нь том амжилт гаргах магадлал ганц хан зүйл дээр төвлөрч хөдөлмөрлөөд түүндээ амжилт гаргах магадлалаас хэд дахин бага байх болно.
Өөрөөр хэлбэл, боломжит сонголтуудаа авч үлдэх шийдвэр гаргаснааар та ямарваа нэг зүйл дээр амжилт гаргах боломжоо багасгаж байнаа гэсэн үг юм.
Мэдээж олон зүйлийг зэрэг амжуулаад, чамгүй амжилтанд хүрсэн хүн цөөнгүй. Гэвч, алдартай эдийн засагчид, нобелын шагналтнууд, нэртэй жүжигчид, дуучид бүгд л бүх сэтгэл зүрх, хүч чадал, оюун ухаанаа зөвхөн тэрхүү хийж буй зүйлдээ зориулснаар одоогийнхоо өндөр амжилтанд хүрсэн гэдэгийг санаарай.

Эцэст нь хэлэхэд, эцсийн шийдвэр сонголтоо хийгээд, хамгийн гол нь түүндээ харамсахгүйгээр, тэр сонгосон зүйлдээ бүх л сэтгэл зүрх, хүчээ зориулаарай.
Тэгж чадвал амжилт тийм ч хол биш юм шиг санагдах болов уу.

PS :Хэзээд (өөрийн амьдралдаа) өөрийнхөө гаргасан шийдвэрт эзэн нь байж, хүзэл зоригынхоо төлөө урагшаа тэмүүлж өөдрөг явах.

2010-08-29

8 сарын 29

Гайхалтай сайн хүмүүстэй учирсан би үнэхээр азтай юмаа. Сайн хүмүүстай намайг учруулж өгсөн, Хорвоо үнэхээр өгөөмөр юмаа гэж.
Тэр сайн хүмүүсийнхээ ачаар хэцүү цагийг давж, өөртөө итгэх итгэлээ дахин олж авах шиг боллоо. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Үргэлж хайрлаж, хүндэлж, хэзээ нэгэн цагт өөрийнхөө чадахаар ачийг тань хариулнаа.

Нэгэн хэвийн урсгалаар, олныг дагаж биш, харин яг өөрийнхөө юу хиймээр байгаагаа мэдээд, тэгээд зүрх сэтгэлээ сонсоод түүнийгээ дагаж,хийж амьдармаар байна.
Өөрийгөө зөв сонсож, өөрийгөө ойлгох - Хамгийн хэцүү бөгөөд чухал хамгийн алхам.

2010-08-25

to tegshee: уйлмаар байна....(уйлчихлаа)

ойрд ямар муухай байнаа..... хэзээ хамгийн сүүлд ийм муухай сэтгэлээр унаж байснаа мартчихаж.
Ойрд хийсэн хамаг юмнууд бүтэлгүйтээд.... ийи ийи ийи :"(
Эцсийн шалгалтууд дээрээ зорилго болоож байсан дүнгүүдээ авч чадсангүй. Тэгсэн чинь хичээл хийх цагаасаа хумслан байж ( үгүйээ, хичээл хийх ёстой байсан цагаа зориулан байж ) хийсэн ажлийн үр дүн гарсангүй. Энэ арай л муухай юмааа.....
Хэтэрхий гашуун байна. Тэгээд бүр сая метрон дотор уйллаа шдээ. Хүмүүс гайхаж хараал. Уг нь уйлахгүй гээл хичээгээл яваад байсан чинь нэг мэдсэн чинь нүдэнд нулимс өөрөө гарааад ирчихсэн. хацар дагаад урсаж байхым... Ингэж сэтгэлээр унаж, хамаг юм бүтэлгүйтээд... арай л хатуу байна. Бас дээрээс ойрын үед эрүүл мэнд тийм ч сайнгүй, эмнэлэг орох, шинжилгээ өгөх гээл, шинжилгээний хариу 5дахид гарна. Элдэв муу юм биш байгаасай л гэж найдъя, ямар нэг юм болвол үнэхээр одоо бол дийлэхгүй байх.
Жинхэнэ ялагдал гэж энийг л хэлдэг байх. Одоогийн байдлаар нам ялагдаад суужын.
Гэхдээ зүгээрээ, энэ ялагдал дээрээ зогсоод, нулимсаа арчиж босоод, ямар их гашуун, хатуу байснаа бодоод илүү их хүчээр дахиад эхнээс нь хийнээ.
Хүн ялагдаж , алдаж байж л жинхэнэ амжилтанд хүрдэг. Тиймээс ийм том сургамж, боломж олдож байгаа болохоор, энийгээ ашиглаад урагшаа улам зоригтой алхах хэрэгтэй.

2010-06-19

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг

Жоохон байхад нээрээ гоё байжээ. Бодож санах юмгүй, дэрвэж дэгдэж, ээж аавын авчихсан зайрмагыг идээл, багшын өгсөн даалгаврыг хийгээл,үлдсэн цагт нь найз нартайгаа тоглоол, эсвэл нөгөө олон дугуйлан курсынхээ нэгэнд яваал, заримдаа баахан хэлүүлж хэлүүлж өрөөгөө цэвэрлэээл, өөр юу хийдэг байсын билээ?
Жил болгон нас нэгээр нэмэгдэхээр бодох, хийх ёстой зүйл, үүраг хариуцлага улам л нэмэгдээд. Нөгөөө хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол суумаар л болж байна шүү. Одоо руугаа буцаж ирэх тасалбартай суунаа, гэхдээ. Зүгээр л сайхан 3 хоногын л амралт авмаар байна
Гэхдээ том болж, илүү их боломж олдож, ухаан сууж байгаа ( энэ харин үнэн үү? дараа нь жинхэнээсээ нэг өдөр шалгуулах байх даа ) энэ үе, энэ насандаа хайртай ;)


2010-06-04

болгоомжил, тогны аюултай !!!

ер нь их юм сонирхож оролдох хэрэггүй юм шиг байна,сая сууж байгаад ширээн дээр нэг утасны үзүүр байхаар нь балныхаа хойд талаар түлхээд үзсэн чинь..... пас пис гээд утаа униар гараад....... ёооооооё, шоконд орлоо шдээ...
сургуулийн номын санд сууж байгаад тогонд цохиуллаа шдэээ !!! эээ бурхан минь, одоо зүгээр ч хичээлээ хийж болохоо болилоо. эсвэл намайг битгий хичээл хий гэсэн дохио юм болвуу? кэкэкэ энэ сониуч зангаасаа болж үхэх дөхлөөө.

заа , та нар минь элдэв юманд битгий хамаагүй хүрч байгаарай, аюултай юм байна шүү.

2010-05-21

2010-05-21


Элдэв юм бодохгүйгээр одоохондоо урдах хичээлээ хийе гэж шийдлээ. Тэгээд зөвхөн урдах хичээлээ хараад явсан чинь үнэн хэрэг алгаа. Дээрээс нь энэ мастерын хичээлүүд гэж хэдхэн хичээл юм байж, нэг хичээл дээрч агуулга асар их, тэгээд даалгавар, бие даалт, бас дээрээс нь хичээл нь орохоос нь өөрөө бас уншсан байх ёстой гээл, жинхэнэ ядаргаа.(хүн бүр л ийм байгаа л даа, гомдоллож байгаа нь би кэкэк)
Даваа - Макро эдийн засгын онол, ойролцоогоор өдөр 15-20 хуудас
Мягмар - Микро эдийн засгын онол, бас 20-25 хуудас & Математик - 10-15 хуудас
Лхагва - Бас нэг өөр математик - 10 хуудас &TA sessions for micro and macro economics ( азаар агуулга нь ахихгүй, харин семинар орно , yessss )
Пүрэв - Макро эдийн засгын онол - 15-20 хуудас
Баасан - Микро эдийн засгын онол - 20-25 хуудас
Бямба, Ням - аль нэгэнд найзуудтайгаа уулзана, нөгөөд нь хэрвээ өмнөх шөнө нь дампуурч гадуур хоноогүй бол даалгавар, бие даалтаа хийнэ, учир нь долоо хоног бүр долоо хоногын эхээр хураалгах ёстой,
Заа тэгээд бас ганц хуудас уншиж ойлгох гэж зовноо. заримдаа ганцхан хуудас унших гэж бүтэн цагаас илүү болно. Заа гайгүй бол тэгээл нэг гайгүй явчихна. Тэгсэнээ бас болоогүйээ, цаадах чинь интернэтээр дэмий тэнэнэ, хүн амьтан , найз нөхөдтэйгээ ярина, кино үзнэ, тэгээд нөгөө тв сериалуудаа анги алгасахгүй үзнэ, шинэ загвар, хувцас харж бас шүлсээ гоожуулна.
Бас хоол идмээр байдаг, унтмаар байдаг,
тэгээд тооцохоор хичээл хийх цаг гарахгүй, тэгээл ойлгомжтой, хичээлээ цааш нь тавиал нөгөөдүүлийг нь хийгээл, хичээл дээрээ урьдчилж уншихгүй очоол, агуулгыг нь ойлохгүй, тэгээл дараа нь өөрөө уншиж ойлгож авах гэж бөөн цаг зараал, тэр нь мэдээж амжихгүй, тэгээл дахиад бэлдэхгүй очоол... гэх мэт. Ингэж мангартаж байсан чинь шалгалт(midterm exam) 10хан хоногын дараа гэж байхын .
Тэгснээ далай явмаар байдаг, picnic хийж нэг өдөр сайхан гадаа налайж хэвтмээр байдаг, бас сайхан сэтгэлээ сэргээж дэлгүүр хэсмээр байдаг, flea market ормоор байна, явж Alice in wonderland-г үзмээр байна, яаах вээээ!!!!

2010-05-01

асуулт

15 жилийн турш сурсаны эцэст анх удаагаа их сургуулийн диплом гэдэг зүйлийг өвөртөлж үзлээ. Пөөөх ийм удаан сурчиххлуу.... Одоо тэгээл дахиад үргэлжлүүлээд л сурж явна. Ер нь төлөвлөж байгаагааар бол дахиад 5 жил сурах байх. Тэгсэн сүүлийн үед эргэлзээд байхын, ингээл сураал байдаг сураал байдаг, хийсэн юм юу байна? үр дүн нь яг юу юм? тэгээд ингэж сурсны эцэст яг юу хийх гээд байгаан? юу хийж чадхын? юу хиймээр байгаан ? гээл .....
сураал байдаг сураал байдаг , хэдэн мэргэжлийн номоо уншиж, явцын, бас улирлын шалгалт л өгч сурч байх шиг санагдхын,( гэхдээ бас шалгалт өгч сурсан нь бас эргэлзээтэй .)
Өмнө аягүй гоё бөөн мөрөөдөл байсан юм шиг байгаан, тэгэээд тэрийгээ бодоод сураад байсын, тэгсэн саяханаас эхлээд өөрөөсөө асуугаад тэгээд тэрэндээ хамгийн гол нь хариулж чадахгүй болоод, тэрнэээсээ болоод сурахдаа эргэлзээд. Яг зорилго нь юу ын? 20 жил сураад тэгээд дуусчихаад яг юу хийх гээд байгаан? тэр нь жоохон тодорхой болсон чинь хичээл хийх бас үнэн утгагүй санагдаад ирхийн.
Саяхан нэг найз нартайгаа ирээдүйн мөрөөдөл энэ тэр гээд ярицгаав. Тэгсэн хараад байсан чинь найзалдаг найз охидууд маань ( намайг бас оруулаад ) бүгдээрээ лаг эрэгтэй хүн шиг, аймаар эршүүд мөрөөдөлтэй юмаа, тэрийгээ анзаардаггүй байж, тэр өдөр нэг анх танилцсан охин итээд ярихад нь анзаарлаа.
Нээрээ бас бодоод байсан чинь эмэгтэй хүн гэдэг чинь бас эрэгтэй хүнээс ялгаатай нь хүүхэд гаргана, ээж болно энэ тэр гээд бөөн юм байдаг юм байна шдээ, тэрийг таг мартчихсан явж байж л дээ. Найз охидуудын маань мөрөөдөл ( including me ) гэхээр жишээ нь улсаа хөгжүүлнэ, хувь нэмэр оруулна, санхүүгийн салбарт шинэчлэлт хийнэ, хүнсний салбарыг сайжруулна гэх мэт. Нөгөө гоё гэр бүл, хурам гээл гоё охин шиг мөрөөөдөл нь байхгүй юм шиг байгаан хахахахах инээд хүрээл байхын, одооноос бас хаая тийм юм бодох хэрэгтэй гэж бодогдоод.
заа юу юу бичээд унаваа. анх юу бичих гэж байлаа даа мартчихлаа ....

аан тийн, ингээл сураал байдаг сураал байдаг. Эцсийн үр дүн нь юу вэ? мастер, докторт сурлаа . тэгээд яах уу??? яг юу хийх гэж байгаа билээ ? эсвэл одоо мастераа төгсөөд ажиллах уу ??? хаана ажиллах уу? юу хийх үү? ёстой бүү мэд !!!!! бодоол гайхаал бодоол гайхаал .....

харин таны мөрөөдөл, цаашдын зорилго ? хэрвээ нууц биш бол ...