2009-12-02

REcently watched and enjoyed

This is it




Christmas Carol



Beyonce - I am... world tour


New moon

2009-11-29

Товчхон

Чангаас чанга уйлав. Сүү уулаа. Унтлаа. Сүү уулаа. Унтлаа, бантав, каша идэв. Хилийн дээс алхав. Мөлхлөө, бас алхлаа, Гүйлээ. Дүүтэй болов. Яслид оров. Бүжиглэв.Цэцэрлэгт оров.
9 сарын 1н боллоо. 1р анги, хичээлдээ явлаа. Макрамегын дугуйланд явлаа.
2р анги макрамемын дугуйландаа явлаа.
3р анги, ширээний теннис макрамегийн дугуйландаа явлаа. Ангийн нэг банди таалагдав.
4р анги макрамедээ архаг болсон тул олон удаа таслах болов, харин ширээний теннисэндээ сайн явав. Теннисний клуб дээр зарим нэг банди нар дургүй хүргэв. Шинэ газар явж үзлээ, соёлыг гайхав.
5р анги, шинэ сургуульд оров. Шинэ ангид орлоо. Дахин нэг айлчлав. тенниснийхээ клубд явсаар л.математикийн олимпиадад баахан оров, үр дүн байдаггүйээ.
6р анги. гэрийн даалгавраа хийж чадахаа байсан бол тул теннисний клубээс гарав. Үр дүн муутай олимпиад үргэлжилсээр л .
7р анги, Үр дүн муутай олимпиадуудын төрөл нь олшров. бүр ч үр дүнгүй болов. Зун нь энэ тэрүүгээр дамжаа курс баахан хэсэв. Газрын теннис гэж дэмий баахан явав.
8р анги. Гэнэт эмэгтэй хүн гэдэгээ ойлгов.Бассеин.Бүжиг, гитарын хичээл сонирхож зуны амралтаа өнгөрүүлэв.
9р анги. Тоогоо бодсоор л. Найз бандитай болов, өөрийгөө эмэгтэй байсан гэдгээ тун сайн ойлгож авав. Гэхдээ л сагсны клубт бас явж үзэв.
10р анги. Тоо, хичээл, найз банди.Конкурс. Их сургуулийн хаалга татав. Анх удаа овоо ажил хийж үзэв, ажлынхаа далиманд нь бас аялж авав.
Их сургуулийн 1р курс. хичээл. найз бандиасаа салав, нийлэв, салав, нийлэв. Японы шалгалт. Ярилцлага.
2р курс. хичээл, найз залуу. хариу ирэв. хичээлээ хаяв.
4 сар. Дахин Осака. уйлав. гэрээ санав. Тэнэг болтолоо япон хэл үзэв. уйлав. салах цаг болов. Найз залуу ч алга болов.
4 сар. Сакура. Шинэ сургууль. Болзоо 1р курс. Монгол- хамгийн хамгийн гоё зуны амралт. шинэ жил- цас. Болзоо
2р курс. Хичээл. цагийн ажил. Нью иорк дурсамжит өдрүүд. Өвлийн амралт- монгол, цасаа санасан байв.
3р курс. Арай хийж амьдралдаа анх удаа 3р курст орж үзэв.Бөөн баяр.Хичээл, цагийн ажил. Зуны амралт- богинохон амралт. Шалгалт- тэнцэв. Буцаад хичээл. ...... Тэгээд удахгүй 12 сар. шинэ жил. цас. .... тэгээд цаашаа???

2009-11-24

хандалт

Ер нь хараад байсан чинь google ахын тусламжтайгаар миний блог руу айлчилж ирсэн хүмүүсийн олонхынх нь хайсан зүйл нь "охид", "монгол охид" .
Нэг дээр өвөл харичихаад монгол охидуудын тухай бичиж байсын, үнэхээр гоё болжээ гээд. бичсийн,кэкэкэкэ, тэрэн дээр л нэлээн орж ирж л дээ.Даанч би хайгчидын хүссэн нөгөө зураг хөрөг элдэв зүйл тависангүй, бичсэнгүй, lol (сэтгэл хангалуун инээмсэглэв :P )

2 дахь өндөр хайлттай нь хооны жор.

Эрэлт нийлүүлэлтийн хуулиар хүмүүсийн юу хүсч байгааг нь бичье гэвэл охидын тухай, зураг хөрөг сайн тавих хэрэгтэй болохнээ кэкэккэ, даанч тэрийг нь хийж чадахгүй нь, уучлаарай.
Харин хоолны жоруудийг тавиж болох байх, Боломжоороо дараа нь амттай хоол хийж сурвал бичнээ.( бичихгүй ч байж магад, нээх олон удаа хоол хийдэггүй болохоор.)

2009-11-08

~A little advice for the boys~

нэг хичээл дээр хийж байсан бие даалтаа оллоо

~A little advice for the boys~

One day, you will love somebody and wants to make her happy. Or maybe, you are the lucky guy who already has met your love. Then, how do you prosper your relationship and keep it fresh? You may know its secret, but here are some more simple advices and hints for you.

Let’s assume that man and woman give scores to each other without telling it. This score all goes to a saving for your relationship’s goodness. The more saving you have, the stronger and tighter your relationship is. Now let’s do some calculation.

How many scores do you think you will get when you give her 10000$ necklace? How many scores do you think you earn when you give her a bunch of flowers that you picked it up at a train station in your way to home? And how many scores do you think you can save when you just throw garbage on the weekends? Perhaps you think that you will get 50 when you give her 10000$ necklace, 10 for a bunch of flowers from train station, and 1 for throwing garbage on the weekends. Maybe, even you might feel that you are ignored when you throw garbage. And you might feel so confident when you give her a beautiful and luxurious necklace.

Here is the answer. Women will give you 1 point for each of these actions not depending on its price. It is because that they don’t consider the price as important factor in scoring. Surprised? Unfortunately, it’s true.

Men tend to think that they are getting big scores from his spouse when he works and stays all day long at work. After they came to home, they think that they had worked overtime and earned a lot that day. Then they just lie in the sofa and watch news, telling how hard and long day was at work. Man thinks that he got 50 points because he got an increase in his salary cause of overtime working. This makes him to think that his saving is good enough now and there is no need to do more, just wait a little bit for his wife to save more points until it becomes same as his saving. But, woman gives 1 or 2 points for this. Because of this misunderstanding, relationship may be hurt.

Instead of working late, just come to home early and have some time to talk with your wife. Ask how her day was and whether she is tired, etc. Sometimes just tell her that you are going to wash dishes and clean the table after dinner. This will give man 1 point, too. When you go out with your wife, don’t ask if her bag is heavy or not, just take her bag for her. This will give you 1 point, too.

Don’t forget your anniversaries. If she goes to a hairdresser, tell her that she looks nice. Tell her that you are going to throw the garbage before she tells you to do so. Instead of waiting for anniversaries or special occasions, give her a nice chocolate or a bunch of flowers in just normal days. All this will help you to save more points so easily.

Just remember that market norm do not work in the relationship with women (of course, there are few cases that works, but their purposes are obviously different). Women will give you more scores if you concentrate on the social norms, not on the market norms and behave correctly. This is the core.

2009-10-21

live your life like today is your last day

Өнгөрсөн хавар. Хаврын нэг сайхан нарлаг өдөр... Гэнэтийн аймшигт мэдээ найзад минь ирсэн юм. Түүний аав энэ хорвоогоос явж дахин хэззээ ч уулзаж чадахгүй болсон байсым.
Дөнгөж сая, бас нэгэн найзын минь ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хайрт ээж аав, нөхөр ,үүр хүүхдээ ийм залуухан байж гэнэтхэн орхиод явлаа.

Амьдралд хэзээ ч, юу ч тохиолдож магадгүй.
Магадгүй та өдөр болгон завгүй байж болно. Ээжтэйгээ, аавтайгаа, найзтайгаа, өөрийн тань амьдралд үнэтэй байр эзэлдэг хэн нэгэнтэйгээ уулзах завгүй явж байж магадгүй.
Бид над заримдаа өдөр болгон хийх ёстой гэсэн хичээл сургууль, ажил, өдөр тутмын жижиг сажиг зүйлээсээ болоод амьдрал дахь хамгийн чухал зүйлээ мартчихсан байхым даа.
Энэ өдөр таны сүүлийн өдөр юм шиг амьдар. Хайртай хэн нэгэндээ түүнийгээ хэл, ээждээ, аавдаа, эмээдээ өвөөдөө, найз нартаа, дүүдээ, эгчдээ, ахдаа....
Хэн нэгнийг хэрвээ та гомдоосон бол, сүүлийн тань энэ өдөр дуусахаас өмнө уучлал гуй.
Өдөр тутмын жижиг сажиг зүйлд баригдалгүй, өнөөдөр таны сүүлийн өдөр юм шиг аз жаргалаар дүүрэн, харамсахааргүй амьдраарай, анд минь !

2009-10-10

Салхи , бууз, баяр, ... ер нь бол дэмий

Шинэ байрандаа орлоо, 2 хоног сайхан найз нөхдөө цуглуулж шинэ байраа дулаацуулав, ( нэг хүн амьдардаг байр учир зай багатай болохоор маргааш бас нэг хэсэг нь ирж House warming байх , тэгээд 3н өдөр гэсэн үг үү, хангалттай л халуун дулаан , warm гэртэй болох юм шиг байна)
Заа тэгээд хичээл эхлээд удаагүй байж байтал гэв гэнэт хар салхи айлчлан ирж шөнөжингөө шуурч, бороо орлоо, ямар аймаар байваа, нам унтаад өглөө босч ирээд цагаа хартал эхний хичээлээсээ хоцроход тун ойрхон байхын. Гэхдээ амжлаа, гэр сургуульд ойр байх ямар сайхан юмбээ.хэдхэн минутын дараа сургууль дээр ирчихсэн байхын.... Сургууль дээр очсон чинь Уучлаарай, Тэгшээ. Хар салхинаас болоор үдээс өмнөх хичээл орохгүй, ..... өөөөөөөөөөөө..... буцаал явлаа, интернэт байхгүй болохоор яаж мэдхэв дээ, хөөрхий. Одоо харин хайрт интернэт.ээ гэртээ залгуулж аваад, сэтгэл амар суужын, дахиад хар салхи болвол сургууль амрах үгүйг ямар ч асуудалгүй мэднээ гэж ...

Өнөөдөр гайхалтай юм хийлээ, ганцаараа бууз хийж хөлдөөж тавилаа шдээ, нээрээ. Маргааш найзууд ирнэ. Тэгээд хэдэн бууз хийж дуусаад, өөрийгөө толинд харсан чинь, хаха хохо хэхэ, тэгсэн ч гэсэн ямар ч байсан хийчихсэн юм чинь, би шүү :P

тэгээл дэмий ганц нэг юм үзээл, гадаа баахан япончууд нэг баяр тэмдэглэхийг сонсоол байж байсан чинь 6 цаг болж харанхуй болчихын, ямар хурдан байнаа. Ийм сайхан тайван , гэртээ амарсан өдөр 4 сар дуустал дахиж ховорхон л олдов байх даа. 4н сар болохоор нэг сайхан гэртээ өнөөдрийнх шиг тайван суунаа :))

2009-09-20

Dating with japanese guys

Энд амьдарцгааж байгаа гадны залуучууд япон охидуудтай нэлээн явна, нөгөөдүүл нь ч бас мангар дуртай, өмнө нь бичиж байсан даа, шар толгойтой л бол энд шууд л од болно гээд. Тэгүүл "япон залуу" ба гадны охидууд яадын бол?
Эхлээд япон залуу гэж ихэвчлэн ямар байдаг вээ гэхээр? Ичимхий гэдгээрээ бол алдартай, бас супер туранхай, зарим нэг нь амь хаана юм гэмээр л , Гэхдээ мэдээж хүн болгон адилгүй болохоор зарим нэг гадаадад амьдарч байсан, эсвэл гадныхантай найзалдаг хэд нь бол тун дажгүй, аягүй яриа нийлнэ, нөгөө хэдийгээ бодвол нээх их ичээд байхгүй, бас хальт биеэ хөгжүүлэх гэж үздэг, ер нь барууны хэв маяг орчихсон.
Заа тэгүүл тэдний сайн тал нь, зарим нэг хүнээс сонсож , уншсанаар бол хэрэв нэг харилцаа эхэлвэл маш үнэнч, loyal байдаг, бас эелдэг халамжтай гэнэ.
Саяхан нэг сэтгүүл эргүүлж суутал нэг гадаад нөхөр өөртөө тохиолдсон 2case-ыг бичжээ. Товчхон хүүрнэвэл;
Манай гол дүрийн охин эсвэл бүсгүй Melissa.
Case 1 : Melissa англи хэлний хичээл заадаг ангидаа тун ховор учирлаар өөрийнх нь үеийн, их сургуульд сурдаг, бас tanned, athletic биетэй, сонирхолтой нэг дажгүй залуутай танилцаж л дээ. Тэгээд яриа нэлээн нийлээд, нэг өдөр хичээл гадуур уулзах болж, өдөржингөө цагыг тун романтик өнгөрүүлж, харицгаах болоод метро.ндоо суужээ. залуугын буух буудалын нэрийг зарлахад , мань япон залуу яасан гээч, Shake her hand !!! At what point did the evening feel like a meeting between business associates? Even a weak wave or a head nod would have made more sense than a handshake.
Case 2: Нэг үдэш. холгүй байдаг нэг клуб.д сууж байж л дэ. Гэнэт нүдэнд нь аятайхан залуу тусч. Уг нь Melissa маань хэзээ ч өөрөө эхэлдэггүй боловч японд ирсэнээс хойш олж авсан туршлагаасаа энэ тохиолдолд бага зэрэг зүйлийг өөрөө эхэлж хийх хэрэгтэй гэдэгийг мэддэг болж. Тэгээд 2уул яриа эхэлж, мэдээж эхний хэсэг яриа нь нийтлэг зүйлүүд, хаанаас ирсэн, яагаад энд байгаа, юу хийдэг гэх мэт. Удалгүй залуу нь Melissa.с найз залуутай эсэхийг, бас ямар залуу сонирхдог зэрэгийг асууж гэнэ. Ерөнхийдөө аятайхан өрнөж байж л дээ. Гэтэл гэв гэнэт залуу "чамд танилцуулах нэг хүн байна" гээд, нэг охин дауулаад ирж гэнэ.
Hmmm.... i don't think i've mixed up the words for "boyfriend" and "girlfriend", and i don't even now how to say "lesbian" in japanese, so i don't think he is trying to set us up.

2 тохиолдол 2уулаа эхлэл дээрээ тун романтик явж байсан болоч, яагаад залуу нь ингэж байдлыг алаад байнаа???
Хамгийн эхэнд танд бодогдох юм нь магадгүй тэр залууд Melissa маань таалагдаагүй, өөрөөр хэлвэл " He's just not that into her". Гэхдээ,гайхалтай нь энэ 2 тохиолдол 2уулаа сүүлдээ жинхэнэ харилцаа/Relationship болсон гэнэ.

тэгээд япон залуутай уулзаж, гайгүй харилцаа үүсгэе гэж бодож байвал, эхний болзоондоо анхны үнсэлтээсээ өмнө гар барьж сурах хэрэгтэй болж байх шиг байна даа гэж..

2009-09-05

хэзээ ч уйдахгүй шүү

ойрд амьсгаа авах ч завгүй гэдэг бил үү, хичээл ном, шалгалт бас нүүдэл суудал гээл ... гэхдээ л энийг байнга үзнээ, хэзээ ч уйдахгүй шүү нээрээ, хуучин ч гэсэн

2009-08-22

RECEntly

ямар ч удаан бичсэнгүйвдээ, унасан бөхт шалтаг мудахгүй гэдэг шиг, надад ч бас бичээгүй шалтгаан зөндөө бий, хичээл ном, шалгалт шүүлэг, ажил төрөл, бас бус хэлж болох болохгүй олон зүйлээс болоод нэлээн хөөрхөн завгүй гүйсээр блог.тоо бичлэг нэмэлгүй 2 сар болчихсон, Монголдоо ирчээд, одоо 7 хүрэхгүй хоногийн дараа буцаад явах гэж байдаг, Цаг гэж нээрээ асар хурдан юмаа. өдөр болгон л Цаг хурдан юмаа, гэж байтал өдөр хоног асар хурдан өнгөрч байнаа,

Одоо Монголдоо, гэртээ ирээд сайхан амарч байнаа, нөгөө их стрэсс, яарсан байдал, метро руу гүйсэн амьдралаас хол , нам тайван, амар амгалан гоё байнөө,

Ирээд хааяа хааяа хотоос гарч, хотын утаанаас хол, хөдөө хээр жоохон салхинд гараал, монголынхоо байгалийн сайхныг улам бүр мэдрээл ...
Санаандгүй байж байгад Амарбаясгалант хийд явах боломж олдож, 3 хоног сайхан явж, аяллаад ирэв. Тус хийд дээр жил бүр 8 сарын үед Бумбын тахилга гэдэг үйл ажиллагаа болдог бөгөөд, хүмүүс, албан байгууллагууд өөрсдийн бумбаа авчирч 3 хоног хийдэд тавих бөгөөд 3 хоногийн турш лам нар ном хурдаг гэнэ. Хотын голдуу машин тэрэг өч төчнөөнөөрөө цугларласан, яг л наадам шиг, хүн хөдөлгөөн ихтэй, хотоос гарвуу гэтэл буцаад хотдоо ирсэн юм шиг байна гэж хамт явсан хүмүүстэйгээ яриж явав.
Монголчууд маань тийм айхтар шүтлэгтэй байлуу???(би эсвэл мэдэхгүй байсан байж магадгүй ) очоод гайхлаа. асар их шүтлэгтэй болсон байхын. Шарын шашин маань хүмүүсийн ядуу зүдүү амьдралыг далимдуулан хүчээ авч байгаа ч юм уу даа гэж бодогдов. Хийдийн өөрсдийнх нь танилцуулгаас харваас жил ирэх хүн хуран цугларах хүний тоо, бумбын тоо нэмэгдэж байгаа гэнэ.
Тэнд бумбанда ном уншуулж, даллага авахаар баяждаг гэгдэх учираас амьдралаа дээшлүүле гэж бодсон ард маань явж байгаан бол уу даа.
Очоод харахад тэнд хүмүүс ихэвчлэн, эд хөрөнгөөр элбэг дэлбэг байлгаж өгөөрэй гэж л их хүсч , гуйж залбирч байх юм. ( би яахав зураг дараал энэ тэрүүгээр явж байгад чихний хажуугаар сонсогдсын )
Эрүүл мэндээ гуйж байгаа хүн ховор, гэтэл ихэнх нь харваас таргалалт, зүрх судасны өвчинтэй, царай нь баргар харагдах мөртлөө....

Бас нэг зүйл хэрвээ үнэхээр л шүтлэгтэй хүмүүс ирсийн бол тэр хавийн газар нутаг 3 хоногийн дараа хогоор дүүрэн үлдсэнийг нь ойлгосонгүй, уг нь шарийн шашинд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай нэлээн сургадаг шиг санагдхын ... жоохон хатуухан хэлэхэд зөвхөн амин хувийн мөнгө хөрөнгөө бодсон хүмүүс л олон байх шиг... мэдээж амин хувиа бодох, мөнгө хөрөнгөө аривжуулах нь эдийн засгийн хувьд зөв байлгүй яахав, гэвч байгалиа хамгаалах, бусдыга хүндэтгэх гэдэг зүйлийг мартаж болохгүй.
энэ мэт жоохон дутагдлыг эсэ тооцвол гайхалтай гоё байлаа
Үнэхээр сонирхолтой, 3 хоногын experience ... очих болон буцах замдаа өмнө нь айлчилж үзээгүй байсан монголын үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх боломж гарсанд үнэхээр сэтгэл хангалуун байсан билээ.