2008-07-17

time is going...

Live by your life, because Life is too short to live by others life.

2008-07-13

шөнө дундын яриа

ойрд уг овоо дэг барилталж, 12оос оройтохгүй унтаж, 7оос нээг оройтохгүй босох санаатай байсан чинь , харин өнөөдөр будаа боллоо гэж..... : D үүрийн 3 хагас болж байхад нойр хүрэхгүй,элдэв юм бодоод ингээд л сууж байна. нойр хүрэхгүй болохоор нь үзээд уйддаггүй дуртай кинонуудынхаа нэгийг үзлээ...бүүр нойр сэргээчихлээ...дээрээс нь халууныг ч хэлэхэв .Одоо л жинхэнэ халдаг улирал нь эхлээд халуун саун гэгчид нь өдөржингөө сууж байгаа юм шиг... Уг нь унтахдаа агааржуулагчаа асааж болох боловч, миний агааржуулагчид дургүйг нь яаанааа : (( дэлхийн дулаарал, ан амьтан байгаль орчинд хэрхэн нөлөөлж аймшигтай гамшиг тарьж байгааг бодохоор агааржуулагч хэрэглэхээс бүүр дургүй хүрээд байдын, гэхдээ үнэхээр халуун өдрийн цагаар бол тэрнээс өөр амьд гарах гарцгүй болж байгаа юм дааа...
нээрээ бүгдээрээ сайхан наадацгаав уу?
энд ямар ч наадмын шинжгүй, шалгалт хаяанд ирээд... дээрээс нь бас нээг их бөх энэ тэр сонирхдог ч биш, монголд байсан ч тэгэсгээд л өнгөрөөдөг байсын, гэхдээ монголд байсан бол хамаагүй дээр л дээ...


нээрээ саяхан миний хичээл заадаг охин маань уулзаад,
- "тэгшээ эгчээ, би өчигдөржингөө баахан уйлаад" гэлээ, эгч мангар шооконд ороод айхтар санаа
- "зовоод яасан гайгүй юу? юу болсын миний дүү?

- "Өчигдөр нэг надтай чяцуу охин ирээд, тэгсэн японоор аймаар л лаг ярьдийн билээ, тэгсэн би хажууд нь өдий том болчоод юу ч сураагүй байж байдаг, тэгээд л яагаад ч юм бүү мэд зүгээр л нулимс гараад уйлаад л байсан " (Тэгшээ дотроо бодов "ёоооё, ингэж нэг санаа амрах гэж, аймаар айлаа шдээ") гээд нүдэнд нь нулимс гүйлэгнэж эхлээд 2 , 3ыг дусаагаад, - "одоо гоё сэтгэл тайвширчихлаа, би заавал хичээж байгаад жилийн дараа сайн япон хэлтэй болноо, нээрээ ингэхэд та мэргэжлээ яаж сонгосон бээ" гээд сэргэлэн дуугаар асуулаа... so impressive ....and so cute : )

2008-07-07

Measles

Дахиад энэ жил measles (улаан бурхан )гарчихаж, гэхдээ энэ удаа 12 хүн өвчилсөний 9 нь манай факултетынх гэнэ, тэгээд зөвхөн манайх л хичээл хийхгүй болжээ, 7 сарын 18 хүртэл гэртээ бай гэж байна, шалгалтандаа бэлдэх хугацаа өгч байх шиг байна, энэ хугацааг үр дүнтэй ашиглавал уг нь овоо юм амжуулна шүү

Everbody is changing, but me

Саяхан ойрын үед уулзаагүй байсан хэдэн сайхан найз нөхөдтэйгээ уулзлаа, ямар их юм болж өнгөрөө вээ, нэг нь нутаг руугаа хариад хуримаа хийж эхнэртэй болоод, тэгээд эхнэр нь одоо 2 сартай жирэмсэн гэнэ,
бас нэг найз маань сүй тавичихсан , тэгээд сая өнгөрсөн 5дахид гаргаж өглөө, нутагтаа очиж хуримаа хийгээд, тэгээд дараа нь нөхөртэйгээ Дубай.д амьдрах болж,
дахиад нэг нь хүүхэд нь гараад хөөрхөн бандитай болжээ, үнэн эгдүүтэй,
өөөө, тэгээд монголд байгаа анд нөхдийнхөө тухай яриад ч хэрэггүй биз, хамаг амьдрал нь жигдэрээд, ажилд орох нь ороод бөөн өөрчлөлт, шинэчлэлт ....
but, me..... nothing new, just super buper busy days continuing..

2008-07-04

2008-06-30

төрөл, зүйл, анги ....

нээх сайхан намбатай, хийсэн бүтээсэн юмтай, тэгсэн хэрнээ онгироо биш, жинхэнэ нөгөө "их мөрөн дөлгөөн , эрдэмтэй хүн даруу" гэдэгийн жишээ болсон нэг нь байхад, тийм биш, бүүүүр нэг тэрний эсрэг нь бас их байхымаа, ёоооё, тийм хүнийг харахаар заримдаа өмнөөс нь ичмээр болхийн, тэгээд бас тийм "бүлэг"-ийн хүмүүс хоорондоо таараад яриа ни нийлэхээр ойр хавийн хүмүүс нь бас үргэмээр болхымааа,
жаахан бухимдаж, шал хэрэггүй, төрийн өмнөөс огтоно боож үхнэ гэгчээр би баахан "дотроо уурлаж", больдоггүй юм байхдаа гэж бодож суулаа........
ер нь эцсийн эцэст тэгж дэмий юмны төлөө өөрийгөө уурлуулж байдаг би л хамгийн мангар нь юм байна гэж бодлоо, энэ л хамгийн үнэн нь байх даа...
чи тэр хүнийг өдий зэрэгт хүрэхэд нь туслаагүй бол хэн ч байсан тэр хүнийг өөрөөсөө дор гэж бодох эрх чамд байхгүй ....

эцсийн дүгнэлт нь : би өөрөө л мангар , тэр хүн хичнээн онгироо байсан ч гэсэн нэгэнтээ юу ч хийж чадахгүйгээс хойш, сайхан яриаг нь сонсоод хэрэгтэй зүйлийг нь аваад хэрэггүйг нь мартах л юм дааа


jich : yamar ch uls tor, songuuliiin tuhai bish shuu, zugeer l neg jijig asuudal (peace)
neg mongol, neg gadaadtai hamt yum yariad suuj baisiin, tegsen manai nogoo mongol maani halit joohon ichmeer yum yariad ...

2008-06-28

зургийн үзэсгэлэн

Клубын маань ээлжит зургийн үзэсгэлэн болж байгаа, 4н их сургуулийн клуб нийлж гаргаж байгаа энэ үзэсгэлэн нийтдээ7 хоног үргэлжилнэ, тэр үзэсгэлэн болж байгаа gallery нь вэб хуудсандаа тэнд байгаа бүтээлүүдийг нь тавьдаг гэнээ, хэрвээ сонирхож байвал энэ хаягаар орж үзээрэй, http://www.tor-gallery.com/0806281F2F.htm
Энэ удаагын сэдэв "Япон".

жич : бүх зурагнуудыг оюутнууд өөрсдөө авч, өөрсдөө хальсаа боловсруулж, угаасан болно.

уг нь яг амьдаар үзвэл лаг гоё, энэ зурган дээр гоё гараагүй байнөөө : ((

хар талх


өнөөдөр явж байгаад бас их азтай хар талхтай тааралджээ.... монголд байхад дандаа хар талх иддэг байж билээ, энд даанч тэр болгон таарахгүй, таарсан ч бас хөөрхөн үнэтэй, ... хар талх хоол боловсруулах эрхтэнд тун сайн, бас таргалуулахгүй гээд маш их ашиг тустай, ер нь боломжтой бол хар талхыг байнга хэрэглэж байгаарай гэж зөвлөх байна. Цагаан гурилан бүтээгдэхүүнээс чадвал аль болох зайлсхийж яваарай : )

сүүлийн үеийн сониноос...


Хичнээн ч удаан бичсэнгүйвдээ,
заа хэдэн долоо хоног өнгөрөх хугацаанд нэлээн юм болж өнгөрлөө, бүгдийг нь бичих гэж бүтэхгүй биз,
ямар ч байсан нэг японоос гарч 2, 3 хоног төстэй ч гэсэн бас өөр орчинг мэдэрлээ, тэгээд японд буцаж ирэхэд бас л сэтгэгдэл өөр байлаа шүү, дэлхийн олон улсаар аялахыг мөрөөддөг би нэгээр ч гэсэн явсан улсынхаа тоог нэмсэндээ баяртай байлаа, найзтайгаа хамт нүгэлтэй хөгжилтэй явбаа гэж .... : )
дахиад дараагын долоо хоногт нь монголчуудтайгаа хамт гоё зуны аялал, сагсны тэмцээн хийж шалгалтын өмнө сайхан эрч хүчээ сэлбээд авлаа, бас олон хүнтэй уулзаж их ч зүйл бодож явав, гайхалтай хүмүүсээр дүүрэн хорвоо юм даа гэж ... (''='')~~
Японд байдаг монголын угсаатан зүйн музей орж үзлээ, их гоё хөөрхөн юм билээ, япон хүн хэрнээ бидэнд монголын тухай ярьж өгч, наана нь би "Пөөх, тийм юм бас байдымуу "гээд л сууж байлаа, кэкэк, (ичив, монголоо сайн судлахгүй бол болохгүй нээ гэж...)

эцсийн шалгалтын хуваарь аль хэдийн гарчихаж, одоо ингээд сар хүрэхгүй хугацааны дараа нь нөгөө айхтар шалгалтууд маань болох нь дээ, (цаг ямар аааайиймааар хурдан юмбэээээ )