сарнай цэцэгийг цэцэгсийн хатан хаан гэдэг. Анхилам сайхан үнэр, хурц тод өнгөөрөө бүхний сэтгэлийг татаж, тэр ч утгаараа бүгдийн хүндэтгэлийг олсон. Гайхалтай өнгөтэй дэлбээний доор хурц өргөсөө хууж өөрийгөө хамгаалах мэт. Хатаж гундсан ч ишнээсээ салахгүйгээр, тэр чигээрээ хатаж дуусна. бат тэсвэртэй, зоригтой ч юм шиг.
харин сакурад хурц өнгө, үнэр байхгүй, Харин сулхан ягаан өнгө, зөөлөн анхилуун үнэр бий. Нэг цэцэглээд хэдхэн өдрийн дотор унахдаа, олон хүнийг баясгаж, баяр хөөрөөр дүүргэнэ. Ердөө л салхи үлээхэд л хийсэн оочих эмзэг, мэтрэмтгий, гэнэн ч юм шиг.
2008-06-08
2008-06-06
Lollipop
сая зурагнуудаа янзалж байгаад инээдтэй зураг оллоо,
сургууль дээр нэг япон банди надад өгсөн чихэр, шоколадан модон чихэр, хамгийн хөөрхөн нь Анпанман-тай ; ))
2008-06-05
муухай өдөр, гэхдээ тийм ч муу биш
өглөө эрт босох гэж ёстой зовлоо, арай гэж босоод 20 минутын дотор усанд орж хувцаслаад гарлаа, гарахдаа цаг агаар ямар байхыг харах ч цаг байсангүй, хагас ханцуйтай цамцтай гарсан чинь бороо ороод, гэхдээ азаар шүхэртэй явж таараад, даанч тэр нь нарных, нээх жижигхэн, ядаж байхад мангар ширүүн бороо, хахахаха, зонтик нь нэвтрээд, үнэн кайфтай.....автобус мангар их оочирлож оочирлож орвоо, бас ч азтай, тэгсэн харин зонтикон дээр мангар том урт хорхой явж байгаамдаа, нэг охин надад хэллээ, сандарсан хүн орилоод зонтикоо шидсэнээ гэв гэнэт гадаа бороо орж байгааг санаад нөгөө балиар хорхойтой зонтикоо аваад буусан гээд боддоо..... гарч баахан сэгсэрч сэгсэрч унагаад, галт тэргэнд суулаа,
гэр харих замд улам хүчтэй болсон бороо гэртээ ирэхэд миний толгой, цээж 2оос бусдыг нь норгочихсон байваа гэж.... ёооё, гэртээ ирээд хуурай хувцас өмсөж халуун цай ууж..... аз жаргалааа гэж ...
2008-06-03
бүх зүйл эх дэлхийгээ аврахын төлөө???

өчидөр оройд дахиад л санаандгүй зурагт үзсэн чинь хөл бөмбөгчин Наката Хидэтоши хөл бөмбөгөө орхисны дараа дэлхийгээр аялалж, төрөл бүрийн газраар явж " өөрийгөө хайсан " тухай тун дажгүй нэвтрүүлэг байлаа, даанч нойр хүрээд дуусгаж чадсангүй, манай Алтайгаас ялгаатай нь нэлээн чухал яриа өрнүүлж бас, айхтар их мөнгө зарсан байх ... буусан буудал , хэрэглэж байгаа зүйл нь үнэн үнэтэй харагдаж байналээ
заа тэрч яахав, тэгээд хараад байсан чинь Наката маань "дэлхийн дулаарал, дэлхийн ядуурал " гэдэг үгийг нэлээн хэд давтаад хэрэглээд авч байхым, бас дээр нь нэвтрүүлгийн дундуур цацагдаж буй реклам, сурталчилгаа ч бас, " эко, эко, эко," , " цахилгаан эрчим хүч бага хэрэглэнэ" , " дэлхийд ээлтэй, хүрээлэн буй очинд хор багатай, хор уршигыг нь бууруулсан " гэсэн тодотголтой бараа бүтээгдэхүүний сурталчилгаа дийлэнх хувь нь байлаа.Сүүлийн үед ер нь дэлхийн дулаарал гэдэг их моодонд орж байх шиг байна, бас "хүрээлэн буй орчны асуудал" гэсэн үг ч бас толгой холбон тэргүүн эгнээнд, энэ тухай манай сургууль дээр хүртэл баахан ь ажиллагаа явагдаж, найзууд маань ч идэвхтэй оролцож байгаа, Үнэхээр одоо энэ асуудалд санаа зовохоос ч өөр аргагүй байдалд орчоод байгаа нь бодит үнэн.
Гэхдээ тэр олон "дэлхийд ээлтэй" бүтээгдэхүүн яг үнэн үү, хэрэглэснээр бодит үр дүна авчирахын болвуу гэдэг дээр жоохон эргэлзлээ, заа мэдээж эрдэмтэн мэргэд тунгаан бодож зохион бүтээсэн болохоор тодорхой хэмжээний үр дүнтэй гэдэг нь мэдээж..
гэхдээ тэрний хажуугаар ашиг хонжоо хайж байгаа нь л их болвуу дааа.....
дэлхийн дулааралыг далимдуулсан шинэ зах зээл бий болсон нь тэр биз ...тэр бүгдийг худалдаж авч чадахгүй бол өөрийнхөө чадах энгийн үйлдэлээ хийсэн нь эх дэлхийгээ аврахад арай илүү үр дүнтэй болвуу
2008-05-25
тэргүүн, дарга нар
гадуур явж явж ядарсан хүн хариж ирээд цайгаа ууж амрангаа мэдээ үзлээ, яг л монголд байгаа юм шиг гоё байлаа,
Монгол телевизийн мэдээ байсан болохоор мэдээний агуулга чанар бусад сувгуудыг бодвол хамаагүй дээр байлаа, үзэж байгаад нэг гайхсан зүйл нь ярилцлага өгч байгаа хүн бүр л нэг юмны ТЭРГҮҮН, тийм холбооныы ТЭРГҮҮН, баааааахан л тэргүүн .... менежир, ТУЗ.ын дарга, дарга дарга......
" Эрүүл хүүхэд- Ирээдүй " төвийн тэргүүн, "Түмэн туулаи " хоршооны тэргүүн, Хоршоологчдын холбооны тэргүүн, Монголын хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах холбооны тэргүүн,.... заримыг нь ч бүүр мартчихаж, ер нь хүмүүс их амбицтай болсон юм шиг санагдлаа, бодвол жоохон дээгүүр албан тушаал дээр гарвал мөнгө олж болдог гэсэн төсөөлөл ерөнхийдөө нийгэмд их байгаад тэгээд л ямар ч л байсан эхлээд нэг юмны тэргүүн болий гэж боддын болвуу бүү мэд, мунхаг би л тэгж бодлоо,
гэхдээ ингэж холбоо байгуулагдаж нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгаа нь нэг талаар маш зөв гэдэгтэй санал нэг , ямар нэг байдлаар зохион байгуулагдаж, хамтын хүчээр ажиллана гэдэг бол их чухал зүйл. Монголд хүмүүст нийтлэг ажиглагддаг нэг сул тал нь биенийгээ сонсдоггүй, хамтран ажиллах чадвар муутай юм шиг, харин гэхдээ сүүлийн үед энэ дутагдал маань маш богино хугацаанд засагдаж байгаа гэж боддог шүү.
заа тэр ч яахав, баахан холбоо нийгэмлэг байгуулагдаад сайн л байна, гэхдээ баахан цэрэггүй дарга нар болов вий дээ , бусад нь ч яахав : D

2008-05-16
Ажиглалт 3
ер нь зүгээр бодлоо лдоо, ямар нэг зүйлийн төгсгөл нь их чухал юмаа гэж....
сайн төгсгөлөө гэж ...
сайн төгсгөлөө гэж ...
2008-05-11
дахин эргэлт
өнөөдөр япон өвөөтэйгээ( өвөө гэж хэлж байхыг минь сонсвол уурлах байх даа) хамт өдрийн хоолоо идээд, баахан хууч хөөрч суулаа, өчигдөрхөн л үнэн залхуу гар компьютерын ард сууж байсан, тэгсэн сая баахан serious.ний юм ярьчихсан чинь хамаг толгой айхтар хүндэрээд бөөн бодол, бөөн ном унших хүсэл, шууд л айхтар номын хүний төрхөнд ордог байна шдээ, хааяа хааяа ингэж байх бас ч гоё шүү, ялангуяа нас өндөр, биднээс амьдралын туршлага хамаагүй ихтэй хүмүүстэй яриж хөөрч, үг сонсох ч бас их гоё шүү
2008-05-10
Хаа хамаагүй бодлууд, ер нь яагаад гарчиг өгөх ёстой юмбээ
Ойрд дахиад л нөгөө элдэв юм боддог мангар үе нь эхэлчихлээ, өмнө нь ийм зүйл тохиолдож байхад хэн нэг нь хэтэрхий завтай байгаагын шинж гэж байсын, бодвол одоо хичээл дөнгөж эхлээд байгаа болохоор завтай байгаан байлгүй,
өөрийгөө өмнө нь бас бурхан гэж байдагт итгэдэг гэж бодож байсан чинь үгүй ч юм шиг, ер нь итгэдэггүй байсан бололтой, бодоод байсан чинь би гэж хүн үргэлж өөрийнхөө хийж байгаа зүйлдээ л итгэдэг, тэгээд тэрийгээ болгоно гэж бодож явдаг хүн байсан юм шиг байна, тэгээд л бурхан байгаа гэдэгт итгэе гээд л тэрэндээ итгээд, одоо болохоор үгүйээ байхгүй гэнгүүтээ тэрэндээ бас итгээд л .. ердөө л өөртөө итгэдэг хүн юм шиг байна би ...
Бодлоо л доо, ер нь тэр бурхан байнуу, эсвэл энерги байнуу , газар тэнгэр сүлд байнуу, ер нь аль нь ч ялгаагүй зүгээр л сайхан амьдраад, амьдралдаа итгэлтэй, өөрийн гэсэн бодолтой, тэр бодол нь бусдад муу зүйл хийх санаа биш бол болоо юм шигээ, Юунд итгэх нь хувь хүний асуудал , тэрэнд нь бусад нь оролцохгүй байвал дээр, зүгээр л сайхан бие биенээ хүндэтгээд, нэг нэгнээ хайрлаад, дэмжээд явж байхад л болоо.
дэмжинэ гэдэг нь заавал тэр хүнтэй нийлээд, гар хөлөө холбоод бай гэсэн үг биш, харин хийсэн зүйлийг үгүйсгэхгүй, доош нь хийхгүй байвал л хангалттай, харин засмаар санагдаад байвал хүчлэх хэрэггүй оронд нь зөвлөгөө өг.
Нэг мэдсэн чинь юу биччихвээ, бүү мэдээ, яршиг лаг гоё юм бичих гэж зовхоо өнөөдөр болилоо, зүгээр л ингээд нэг ч засахгүй тэр чигээр нь тавьчихлаа, уучлаарай
Эцэст нь хэлэхэд зүгээр л өөрийнхөөрөө бай, юу хиймээр байна, юунд итгэмээр байна, ямар баймаар байна түүгээрээ л бай, Нэг удаа өөрийнхөөрөө байгаад үз, багш чинь чамайг сайн сурагч байхыг, ээж аав чинь хүмүүжилтэй хүн болохыг, хайртай хүн чинь халамжтай хань болохыг чамаас хүсдэг болохоор чи тэдэнд онц сурагч, сайн хүү нь болох гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй, зөвхөн өөрийнхөөрөө л бай, тэгээд хар, чи аль хэдийн сайн хүү, халамжтай хань, сайн сурагч нь болчихсон байгаа, тэр бол чи, чи угаасаа л тийм байсан, зүгээр л өөрөөрөө байхад л хангалттай

2008-05-07
Je m'appelle Hélène - Hélène Rollès
Бүүүр жоохон байхад ээжтэйгээ нийлээд үздэг байсан олон ангид киноны дуу... "Helene ба түүний найзууд" гэдэг байхаа.Гэхдээ юу болдогыг нь яг сайн санадаггүй юм, ямар ч байсан оюутнуудын тухай гардаг шиг санагдаж байна, тэгээд хамт дотуур байранд амьдраад, банди нар нь доод давхартаа хөгжим тоглоод л .... Та бүхэн ч бас санаж байгаа байх, дуу нь бас хөөрхөн шүү
Hélène
Je m'appelle Hélène
Je suis une fille
Comme les autres
Hélène
J'ai mes joies mes peines
Elles font ma vie
Comme la votre
Je voudrais trouver l'amour
Simplement trouver l'amour
Hélène
Si mes nuits sont pleines
De rêves de poémesJe n'ai rien d'autre
Et même
Si j'ai ma photo Dans tous les journaux Chaque semaine
Personne Ne m'attend le soir
Quand je rentre tard
Personne ne fait battre mon coeur
Lorsque s'eteignent les projecteurs
Et même
Quand à la télè Vous me regardez
Sourire et chanter
Personne Ne m'attend le soir
Quand je rentre tard
Personne ne fait battre mon coeur
Lorsque s'eteignent les projecteurs
Hélène
Et toutes mes peines
Trouveront l'oubli Un jour ou l'autre
Quand je trouverai l'amour

Subscribe to:
Posts (Atom)