2012-01-05

Машинаараа нисдэг болох ... тун удахгүй


"Ирээдүй рүү буцсан нь" кинон дээр гардаг зүйлүүд инэнх нь аль хэдийн биелэлээ олжээ. Дараагийнх нь нисдэг машин.

Японы шинжлэх ухаан, технологийн институтээс  Quantum Levitation (Track) бүтээжээ, Өмнөх Quantum Levitation .ээ бодвол улам илүү боловсронгуй, бас хурддай болсон санагдана. Мэдээж, эхлээд хүнд биетийг нисдэг болгоод, дараа нь consumer хэрэглээнд оруултал бас хугацаа хэрэгтэй , гэхдээ амьд байхдаа ямар ч байсан машинаа жолоодоод нисэх зүүд биш юм шиг л санагдана.

Гайгүй биеэ эрүүл зөв, авч яваад, зөв хөширчихвөл машинаараа нисэх болохоор эртнээс биеэ бодноо



2012-01-01

Шинээр, цоо шинээр


Шинэ он гарлаа. Шинэ бүхний эхлэл гээд л, Өнгөрсөн жил нь жоохон онцгүй байсан нэг нь бүхнийг мартаж шинээр эхлэх боломж. Зүгээр л өдөр бүр солигдож, энгийн л нэг өдөр сар солигддог шиг он солигдож 1 сарын 1 болох боловч энэ өдөр бусад өдрөөсөө арай л ялгаатай.
Миний хувьд өнгөрсөн 2011 он маань бусдын л адил алдаа оноотой, бас хувь хүнийхээ хувьд амжилтаар дүүрэн жил байв. Гэхдээ ялгаатай нь сургамжтай алдаа нь их байсан болов уу. Алдсан дээрээ суралцаж дараагын удаа алдаа хийхдээ илүү гайгүй, илүү үр дүнтэй, илүү сайн гэж байдаг бол тийм алдааг хийх боломжийг өгч чадсан алдаанууд гэж бодож байна.

 Саяхан нэг найзтайгаа ярьж сууж байсын. Жил ирэх тусам амьдралын туршлагаас бидэнд үлдэж буй нь сургамж, ухаарал. Түүнийхээ тоогоор улам бүр хатуу хүйтэн, илүү өндөр шалгууртай, няхуур болоод ч байгаа юм шиг гэж.
Тийм ч байж магадгүй юм,

Бага байхдаа гулсуураар гулгаад унаж уйлчихаад, дахиад босоод л гулгадаг байж билээ, унасныхаа дараа өмнө нь хичнээн өвдөж байснаа мартчихсан, бөөн баяртай хүн дахиад тоглох гээл тоглоомын талбай руу гүйнэ.
Амьдрал магадгүй хатуухан тоглоомын талбай байх. Харин он жил удах тусам бидний унасан гулсуур руугаа баяр баясгалантайгаар гүйгээд очдог зориг, гэнэн цагаан сэтгэл улам бүр багасаад ч байгаа юм шиг. Гэнэн зантайгаар гүйж очих биш, харин хашир зантайгаар дахин дөхиж очно, хэрвээ шантрахгүй зантай бол. Тэгээд унахгүй, алдаагүй тоглож, хожсон ч хамгийн анх байсан шигээ сэтгэл ханамж, баяр баясгаланг мэдрэхээ больдог ч юм шиг.

Тиймээс энэ жилийн new year resolution-аа ингэж шийдэв. Яг л анх удаа гулсуур руу явж байгаа  юм шиг сэтгэлээр, гэхдээ өмнөх туршалагаа үргэлж санаж аливаа зүйлийг хийе гэж шийдэв. Энэ нь логикийн хувьд алдаатай, зөрчилдөж байгааг мэдэж байна. Гол санаа нь гэвэл өмнө нь бүтэлгүйдсэн байж болно, гэхдээ тэр нь дандаа бүтэлгүйтнэ гэсэн үг биш, дараагийн удаа амжилттай болох л болно, тиймээс дахин нэг эргэж очоод дахиад нэг үзээд алдахаас хэзээ ч айхгүй байх. Болно, бүтнэ гэсэн сэтгэлээ хэзээ ч алдахгүй байх л гэсэн үг юм уу даа. Хамгийн гол нь тэр зүйлдээ яг л анхныг юм шиг хандах.

Заа миний хувьд гэвэл тун энгийн, ингээд л боллоо. Амьдралынхаа хором бүрийг амталж, мэдэрч амьдрах. Ингээд л боллоо, тун энгийн.


2012 он, таны хувьд магадгүй тун завгүй жил ч болж магад, гэхдээ хором бүрийг нь нандигнаарай гэж тэгшээгийн зүгээс хэлэх байна.
Та бүхэндээ ирж буй 2012 оны мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье.
Та шинэ оныхоо resolution-aa шийдсэн үү? таны шинэ оны  resolution  юу вэ?