2008-03-14

ажиглалт 2

Чиний ямар нэг дутагдал муу талыг чинь чамд шууд хэлж, чиний сэтгэлийг өвдтөл хэлж байгаа хүн ямар ч байсан чамд муу санаагүй гэдэгт итгэлтэй байж болох юм шиг санагдлаа. (ажиглалт 2.ийн үр дүн кэкэ ) Худлаа инээгээд л сайн байна, сайн байна, гоё байна гоё байна гэж худлаа инээж байгаа хүн бол ямар ч байсан, муу санаагүй юмаа гэхэд чамд дор хаяж сайн санасандаа тэгж худлаа хэлж байгаа хэрэг биш юм шигээ.
Энд ирээд 2 жил болохдоо гэрээсээ хол байсан болохоор надад үг хэлж намайг өөлөх хүн байсангүй, жинхэнэ бие дааж, толгой мэдэн амьдарлаа. Xарин сүүлийн хэдэн өдөр хамгаас дотны хүнтэйгээ хамт байж, зарим нэг зүйлийг анзаарахад хүргэлээ.
Зарим нэг үнэн үгийг хатуухан хэлсэн боловч , тэр бүхэн нь зөвхөн миний төлөө, надад санаа зовсондоо л тэгж хэлж байгааг нь мэдэх болохоор сэтгэл тэрхэн үедээ бага зэрэг өвдөх боловч тэгж сэтгэл гарган санаа зовон хэлсэнд нь хамгаас ихээр талархана.
Өөрөө сонсохыг ч хүсэхгүй байгаа тэр үнэнийг минь нуулгүй хэлэх хүмүүс надад ямар ч байсан муу зүйл санаагүй гэдэгт би бат итгэлтэй байж чадна ; ))
та ч бас итгэлтэй байж болох байхаа

хал нь гаднаа хүмүүсийн томоос том хайр нь дотроо гэж .... үнэн юмаа

2008-03-04

ажиглалт 1

хүн гэж нээрээ муухай их зантай юмааа, өөрийгөө хэзээ ч муухай, муу, царай муутай, муухай зантай гэж бодохгүй, яаж ийж байгаад л ер нь бол гайгүй гэдэгт нь өөрийгөө оруулаад бодчихно. өөрийгөө муу гэж хүлээн зөвшөөрсөн ч " гэхдээ л тэрэнтэй харцуулвал би арай гайгүй" гэж бодох хандлагатай.
Эсвэл зүгээр л хүн бусдыг өөрөөсөө илүү гэж боддоггүй болохоор тийм байх, нэг тал дээр илүү байсан ч, нөгөө тал дээр дутуу, энэ ч угаасаа үнэн зүйл л дээ.
гэхдээ хүний энэ чанар нь хүн төрөлхтөн өдийг хүртэл хөгжих нэг түлхэц нь ч байж болох юм,
тэгэхээр хувиа хичээж, довоо борлуулаад явж байхад боллоо гэдэг Адам Смиттийн онол болно гэсэн үг.
кэккэ, заа юу биччихвээ, зүгээр л хүн ер нь их зантай юмаа л гэж бичих гэсийн, сая өөрт тохиолдсон нэг явдалаас хальт иймэрхүү дүгнэлтэнд хүрээд л ...
ойлгомжгүй зүйл бичээд, алтан цагийг тань үрж уншуулсандаа уучлал гуйя